• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

“МОНГОЛРОСЦВЕТМЕНТ” КОМПАНИД 78 ТЭРБУМЫН ХОХИРОЛ УЧРУУЛСАН ДО.ГАНБОЛД ХЭРГЭЭ СЭГСЭРЧИХЭВ ҮҮ?

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2019-04-03
Ангилал: Тод мэдээ
“МОНГОЛРОСЦВЕТМЕНТ” КОМПАНИД 78 ТЭРБУМЫН ХОХИРОЛ УЧРУУЛСАН ДО.ГАНБОЛД ХЭРГЭЭ СЭГСЭРЧИХЭВ ҮҮ?

Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг даган “хазааранд” явдаг  “Монголросцветмент” ХХК-д  42 ширхэг алт, зэс, холимог металл, төмрийн хүдэр, гурван аймаг дамнасан хайлуур жоншны тусгай зөвшөөрлүүд бий. “Соц” нийгмийн үед эдийн засгийн харилцан туслалцах орнуудын геологичид 42-оос олон орд нээсэн ч үе үеийн удирдлагууд нь нөөцгүй, тусгай зөвшөөрлийн хураамж төлөөгүй гэх мэт шалтгаанаар асар их талбай, олон ордоо бусдад алдсан. Ганцхан жишээ хэлэхэд “Монголросцветмент” нэгдлийн “Нөөцгүй” гэж  гаргаад шидчихсэн “Мөнгөн Өндөр” хэмээх мөнгөний орд бий.

Чехүүдийн эзэмшилд байгаа энэ ордын талаар Ч.Хурц “Мөнгөн Өндөр”-ийн мөнгөний орд бол Болгар-Монголын хамтарсан геологийн багийн гайхамшигтай нээлт,  бахархал юм” гэсэн байдаг. Тунельдээд ухсан геологичид “Цул мөнгөн ханатай тулгарсан” гэх мэт үлгэр домог яриаг өгүүлдэг билээ. Энэ мэт олон ордууд хулгайн замаар очиж, нөөцгүй  гэсэн талбайнууд асар их алт, зэс, мөнгө, жоншоо хятадуудад харамгүй хайрлахын учир юу вэ.

“Монголросцветмент” ХХК-аас хулгайлагдсан бүхэн асар их нөөцтэй, ашигтай байдаг атлаа өөрөө болохоор мөнхөд алдагдалтай, өртэй, хулгайтай явсаар ирсэн. Үүнийг үе үеийн сэтгэлгүй, итгэлгүй хулгайч дарга нартай нь холбон ойлгож болно. Жишээ хэлэхэд 2015 онд улс төрд “Элсний-13” гэдэг бүлэглэлийн До.Ганболд гэдэг нөхөр “Монголросцветмент” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар очсон юм.

“Элсний-13” гэхээр дайны үед эрэлхэгээр тулалдсан Бакугийн 26 комиссор гэдэгтэй адил сонсогдож байгаа биз. Үгүй билээ. Ардчилсан холбоо эвслийн үед ашиг хонжоо хоосон шоовдордуу, хөдөөний голдуу  улс төрчдийг Б.Баабар тэргүүтэй нөхөд нэрлэсэн байдаг. Ямар сайндаа нэг нөхөр нь Ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн нэртэй бичгийг Ерөнхийлөгчид хүргэх замдаа  шүлсээрээ арилгаад өөрийнхөө нэрийг тавьчихсан гэдэг. Ерөнхийдөө иймэрхүү нөхдийн нэгдэл гээд ойлгоход буруудахгүй.

“Монголросцветмент” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар До.Ганболд очингуутаа төмөр, жонш зэргийг хятадуудад хямдаар зарж эхэлсэн. Асар богино хугацаанд 78 тэрбумын өрөнд компаниа оруулчихсан. Алт, зэс, төмөр, жонш бол олон улсын биржээр нэрлэгддэг үнэтэй. Нүүрс шиг биржийн биш үнээр явдаг бүтээгдэхүүн биш л дээ. Баргилтын ордын төмрийн үнэ тонн “Bloomberg”-гээр харахад 68,50 ам.доллар байхад До.Ганболд хэт доогуур буюу 20 ам.доллараар хятадуудад заржээ.  Тонн тутмаас 48 ам.доллар унагасан байх магадлал өндөр байгааг захын хүн хэлээд байгаа юм.

Баргилтын төмрийн хүдрийн баяжмал  Монгол Улсаад номер нэр агууламж өндөртэй. Баргилтаас төмрийн хүдрийн баяжмал олж өгөөч, таних хүн байна уу байнгын эрэлттэй байдаг нь До.Ганболдын хулгай хийх эх үүсвэр болжээ. Түүнийг АТГ-ын дайчлан баривчилж 461-р ангид хийсэн бөгөөд эхнэрийнх нь данс руу авлигын их хэмжээний мөнгө орж гарсан мэдээлэл байдаг. Асар богино хугацаанд 78 тэрбум төгрөгөөр улс орныг хохироосон До.Ганболдыг сүр дуулиантай баривчилсан ч асар их мөнгөнд нь  (Канадын хөрөнгө оруулалттай “Соус говь сэндс” компаниас ч санхүүждэг)  авлигатай тэмцэх байцаагчид бүдрээгүй байгаа даа.

Previous Post

Нөхөр нь эхнэрээ хутгалж амь насыг нь хөнөөжээ

Next Post

О.Цогт: Сүүлийн үед өндөр хөгжсөн орнуудад цахим арилжаанд НӨАТ болон бусад татвар ногдуулах хууль тогтоомж, аргачлал нэгэнт гараад хэрэгжээд явж байна

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

ХЗДХ-ийн сайдын томилгоог танилцуулах УИХ-ын чуулган 14:00 цагаас эхэлнэ

ХЗДХ-ийн сайдын томилгоог танилцуулах УИХ-ын чуулган 14:00 цагаас эхэлнэ

2026-09-21
УИХ намрын чуулганы нээлтийн дараа намын бүлгүүд хуралдана

УИХ дахь намын бүлгүүд хуралдаж байна

2026-09-21
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ

2026-09-21
Улаанбаатарт +22 градус дулаан, өдөртөө бороо орно

Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна

2026-09-21
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ

Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ

2026-09-20
НИТХ: Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа

НИТХ: Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа

2026-09-18
Есдүгээр сарын 21-нээс зуслан чиглэлийн нийтийн тээврийн автобусны үйлчилгээг зогсооно

Есдүгээр сарын 21-нээс зуслан чиглэлийн нийтийн тээврийн автобусны үйлчилгээг зогсооно

2026-09-18
ТАНИЛЦ: Дархан-Уул аймгийн МАН-ын хорооны дарга Б.Азжаргал ХОМ

ТАНИЛЦ: Дархан-Уул аймгийн МАН-ын хорооны дарга Б.Азжаргал ХОМ

2026-09-18
Олон улсын шөнийн гүйлтийн бүртгэл эхэллээ

Олон улсын шөнийн гүйлтийн бүртгэл эхэллээ

2026-09-18
Д.Баньд: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй

Д.Баньд: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй

2026-09-18
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.