• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

“АЛТАН ЧАГНУУР”-ын эзнээр Шилдэг 11 эмч тодорлоо

Дорж Нийтэлсэн: Дорж
2019-04-01
Ангилал: Тод мэдээ
“АЛТАН ЧАГНУУР”-ын эзнээр Шилдэг 11 эмч тодорлоо

                                                                     

Эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх, хүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд үр бүтээлтэй ажиллаж онцгой амжилт гаргасан эмч нарын хөдөлмөрийг үнэлж алдаршуулах зорилгоор Олон Улсын эмч нарын баярын өдрийг тохиолдуулан Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос Монголын шилдэг эмч нарыг шалгаруулах “АЛТАН ЧАГНУУР” дээд шагналыг санаачлан 9 дэх жилдээ зохион байгууллаа.

Тус шагнал нь эрүүл мэндийн салбарт өөрийн эрдэм мэдлэг, ур чадвараа дайчлан эрүүлийг хамгаалах үйлсэд цаг наргүй зүтгэн ард иргэдийнхээ дунд алтан гартай эмч хэмээн  хүндлэгдэж байдаг эмч нартаа ажиллах урам зоригоор тэтгэсэн нэр хүндтэй шагнал болоод байна.

Эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооноос энэхүү шагналыг анх бий болгохдоо эрүүл мэндийн салбарын ажилтнууд, тэр дундаа эмч нараа урмаар тэтгэн алдаршуулахын зэрэгцээ тэдний нэр хүндийг өргөх замаар бүхэлдээ эрүүл мэндийн салбарын нэр хүндийг өргөх зорилгыг баримтлан бодлогоор гаргажээ.

Зарим үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэн буруутайг тогтоогоогүй байхад эмч нарын гаргасан алдаа, сөрөг ташаа мэдээллийг л гаргадгаас биш ЭМЧ хүний байгуулсан гавьяа, үхэл амьдралын зааг дээр байгаа олон мянган хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалдаг талаар ярьж, бичдэггүй. Иймээс Монгол улсад эгэл даруухан атлаа биедээ ахадсан их ачааг үүрч хийсэн бүтээсэн зүйл ихтэй ч, авдаг цалин нь бага, ажиллах нөхцөл хүнд хэдий ч эрдэнэт хүний амь нас эрүүл энхийн төлөө цаг наргүй зүтгэж, эрүүл мэндийн салбарыг нуруундаа үүрч яваа алтан гартай, ачтай эмч нарыг  олон түмэнд таниулах зорилготой арга хэмжээ юм.

Энэ жил “Алтан чагнуур”-ын эздийг нарийн мэргэжлийн 11 төрөлд Шилдэг эмчийг тодруулахаар тогтож “АЛТАН ЧАГНУУР” шагналд нэр дэвшихээр нийслэл болон хөдөө орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудаас шалгарсан 50 гаруй эмч нар нэр дэвшиж байгаа бөгөөд нарийн мэргэжлийн төрлөөр 11 эмчийг “Алтан чагнуур” шагналын эздээр тодрууллаа.

Энэхүү үйл ажиллагааны Ерөнхий зохион байгуулагчаар Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо,  ивээн тэтгэж, хамтран зохион байгуулагч  Эрүүл мэндийн яам, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, “Эрүүл мэнд Инээмсэглэл” сэтгүүл, дэмжигч байгууллагаар Эрүүл мэндийн хөгжлийн төв, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль, мэдээллийн ивээн тэтгэгч TV5, MNВ, MNC, LIKE, UBS, ETV, TV9 телевиз, www.арслан.mn  зэрэг олон хэвлэл мэдээллийнхэн ажиллаж байна.

Жил бүрийн 3 дугаар сарын 30-ны өдөр Олон улсын эмч нарын өдрийг Монгол улсад Эмчдээ талархах “Талархлын өдөр” болгон 8 дах жилдээ тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.

Жич: Алтан чагнуур шагналын эздээр тодорсон эмч нарын нэрсийг хавсаргав.

МОНГОЛЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЖИЛТНЫ                                                                                                      ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН ХОЛБОО

МОНГОЛЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЖИЛТНЫ ҮЭ-ИЙН ХОЛБООНЫ                                                                                        2019 ОНЫ “АЛТАН ЧАГНУУР” ДЭЭД ШАГНАЛЫН ЭЗЭД

  1. ДОТОР СУДЛАЛ:

Лханаажавын  Отгонцэцэг Орхон аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн поликлиникийн тасгийн дотрын их эмч

  1. ХҮҮХДИЙН ӨВЧИН СУДЛАЛ:

Тогоогийн  Энхээ  Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн хүүхдийн эмч, хүүхдийн ерөнхий зохицуулагч эмч

  1. ЭХ БАРИХ ЭМЭГТЭЙЧҮҮД СУДЛАЛ :

Жагдагийн Оюунцэцэг Нийслэлийн “Хүрээ” амаржих газрын эх барих, эмэгтэйчүүдийн зөвлөх эмч

  1. СУМЫН ЭРҮҮЛ МЭНД СУДЛАЛ:

Базаргүрийн Алтанцэцэг  Дорнод аймгийн Дашбалбар сумын сум дундын эмнэлгийн эрхлэгч, их эмч

  1. УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААН, СЭРГЭЭН ЗАСАХ СУДЛАЛ:

Гомбодоржийн Саранцэцэг Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэнгийн төв эмнэлгийн Уламжлалт анаагаах ухаан, зүү төөнө заслын их эмч

  1. ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНД СУДЛАЛ:

Гончигийн  Намжилмаа Налайх дүүргийн “Амь эрдэнэ” Өрхийн эрүүл мэндийн төвийн их эмч

  1. НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНД СУДЛАЛ:

Бадарчийн Уламбаяр Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн төлөвлөлт, хамтын ажиллагаа хариуцсан менежер

  1. НҮҮР АМ, ЧИХ ХАМАР ХООЛОЙН ӨВЧИН СУДЛАЛ:

Самбуудоржийн Бямбасүрэн Улсын гуравдугаар төв эмнэлгийн Чих хамар хоолойн мэс заслын тасгийн эрхлэгч

  1. МЭДРЭЛИЙН ӨВЧИН СУДЛАЛ:

Өсөхийн  Энхмаа Булган аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, мэдрэлийн зөвлөх эмч

  1. МЭС ЗАСАЛ, ГЭМТЭЛ СУДЛАЛ:

Өлзийнямын Өлзийбаатар Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Яс,  үений гэмтэл согогийн II тасгийн эрхлэгч

  1. МЭДЭЭГҮЙЖҮҮЛЭГ ЭРЧИМТ ЭМЧИЛГЭЭ, ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖ СУДЛАЛ

Самдангийн  Алтансүх Улсын нэгдүгээр төв эмнэлгийн яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч

Previous Post

Хууль зөрчсөн “Номин тав трейд” ХХК-ийг таван сая төгрөгөөр торгожээ

Next Post

С.Мөнхчулуун Хэнтийн нөхөн сонгуульд бие даан нэр дэвшинэ гэв

Next Post
С.Мөнхчулуун Хэнтийн нөхөн сонгуульд бие даан нэр дэвшинэ гэв

С.Мөнхчулуун Хэнтийн нөхөн сонгуульд бие даан нэр дэвшинэ гэв

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Т.Даваадалай: “Стартап”-уудыг бүх талаар дэмжиж, хөгжүүлж ажиллана

Т.Даваадалай: “Стартап”-уудыг бүх талаар дэмжиж, хөгжүүлж ажиллана

2026-01-17
Архитектурын орчин үеийн шийдлийг үндэсний хэв маягтай хослуулсан “Урт цагаан” үйлчилгээний төвийг улсын комисс хүлээн авлаа

Архитектурын орчин үеийн шийдлийг үндэсний хэв маягтай хослуулсан “Урт цагаан” үйлчилгээний төвийг улсын комисс хүлээн авлаа

2026-01-17
“Чингис хаан” нисэх буудлыг түшиглэн олон улсын транзит зочид буудал байгуулна

“Чингис хаан” нисэх буудлыг түшиглэн олон улсын транзит зочид буудал байгуулна

2026-01-17
Гарцаар гарч явсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ

Гарцаар гарч явсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ

2026-01-17
МОНГОЛ ДОРНЫН ЗУРХАЙ:  Үс шинээр үргээлгэх буюу засуулахад сүлд тэнэж одно тохиромжгүй

Монгол дорнын зурхай

2026-01-17
2025 оны 08-р сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэлх   цаг агаарын урьдчилсан мэдээ

Цаг агаарын урьдчилсан мэдээ

2026-01-17
Нийтийн байранд 12 иргэн угаартжээ

Нийтийн байранд 12 иргэн угаартжээ

2026-01-16
Алба хаагчдын нийгмийн баталгааг сайжруулахад урьдын адил онцгой анхаарна

Алба хаагчдын нийгмийн баталгааг сайжруулахад урьдын адил онцгой анхаарна

2026-01-16
Ойрхи Дорнодын хурцадмал байдал дэлхийн зах зээл, аюулгүй байдалд нөлөөлж байна

Ойрхи Дорнодын хурцадмал байдал дэлхийн зах зээл, аюулгүй байдалд нөлөөлж байна

2026-01-16
Эрх мэдлийн төвлөрлийг сааруулж, эдийн засаг дахь төрийн оролцоог бууруулах цогц шинэчлэлийг аймаг, орон нутгийн удирдлагууд дэмжиж ажиллахаа илэрхийлэв

Эрх мэдлийн төвлөрлийг сааруулж, эдийн засаг дахь төрийн оролцоог бууруулах цогц шинэчлэлийг аймаг, орон нутгийн удирдлагууд дэмжиж ажиллахаа илэрхийлэв

2026-01-16
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.