• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Төсвийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Н.Наранбаатарыг дэмжлээ

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2025-12-04
Ангилал: Улс төр
Төсвийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Н.Наранбаатарыг дэмжлээ

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2025.12.03 /хуралдаанаар нэг асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа даргалсан бөгөөд хэлэлцэх асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал горимын санал гаргав. Тэрбээр чуулганы нэгдсэн хуралдаан эхлэх цаг дөхсөн тул “Улсын төсвийн хөрөнгөөр өмнөх онуудад ажил нь эхэлсэн боловч төсөвт өртөг нэмэгдэж байгаа барилга байгууламжийн төсөвт аудитын дүгнэлт гаргах тухай” нийцлийн аудитын тайлангийн хэлэлцүүлгийг хойшлуулах  санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 87.5 хувь нь дэмжлээ.

Иймд Байнгын хорооны даргад нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцэв.

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд “Байнгын хороог Улсын Их Хурлаас нэг жилийн хугацаагаар сонгосон дарга тэргүүлнэ” гэж мөн “Байнгын хорооны даргыг сонгохдоо Улсын Их Хуралд сонгогдон ажилласан хугацаа, туршлагыг нь харгалзан тухайн Байнгын хорооны гишүүдээс сонгох бөгөөд түүнийг улируулан сонгож болно” гэж заасныг хуралдаан даргалагч гишүүдэд уншиж, танилцуулав.

Ингээд Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатарыг Төсвийн байнгын хорооны даргад нэр дэвшүүлж буйг мэдэгдэж, нэр дэвшигчийн талаар танилцуулсан.

Нэр дэвшигч нь 1974 онд төрсөн, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг. 1992 онд Өмнөговь аймгийн 10 жилийн 1 дүгээр дунд сургууль, 1996 онд Цэргийн их сургууль, 2011 онд АНУ-ын Калифорнийн Олон Улсын их сургуулийг тус тус төгссөн. Эдийн засаг, нягтлан бодогч мэргэжилтэй.

1996-1998 онд Цэргийн их сургуульд багш, 1998-2002 онд Төрийн өмчийн хороонд мэргэжилтэн, 2002-2004 онд Өмнөговь аймгийн татварын хэлтсийн дарга, 2004-2009 онд Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын  дарга, 2011-2015 онд “Билэгт говь” ХХК-ийн гүйцэтгэх захирал,  2016-2020 онд Өмнөговь аймгийн Засаг дарга, 2020 оноос хойш Монгол Улсын Их Хурлын гишүүнээр хоёр удаа сонгогдон ажиллаж байна. Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатарын парламентад ажилласан байдал, боловсрол, мэдлэг, туршлага зэргийг харгалзан үзэж, Төсвийн байнгын хорооны даргад нэр дэвшүүлж байна гэв.

Байнгын хорооны даргаар өөр гишүүнийг нэр дэвшүүлэх талаар саналтай гишүүн байгаагүй тул нэр дэвшигчээс гишүүд асуулт асууж, санал хэлсэн.  Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Б.Мөнхсоёл, Төсвийн байнгын хорооны гишүүдийн олонх нь эрчүүд байдаг тул даргаар нь Д.Үүрийнтуяа гишүүнийг сонгож, хүйсийн давуу байдлыг олгох саналтай байгаагаа илэрхийлсэн бол Улсын Их Хурлын гишүүн П.Ганзориг төсвийн гүйцэтгэлд анхаарч ажиллахыг хүсэв.

Мөн Улсын Их Хурлын гишүүн Д.Пүрэвдаваа Төсвийн байнгын хорооны дарга болбол хуралдааны дэгийг 100 хувь сахиулж чадах эсэхийг, Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар цаашид төсвийн бодлогод ямар бодлого, зарчим баримталж ажиллах талаар тодруулж, хариулт авсан.

Ингээд Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатарыг Төсвийн байнгын хорооны даргад нэр дэвшүүлэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 94.7 хувь нь дэмжив.

Previous Post

УИХ-ын дарга Н.Учрал “Ажлын хэсэг байгуулах тухай” нийт 58 захирамжийг хүчингүй болгов

Next Post

Хүүхдийн тэтгэлэг төлөөгүй этгээдэд жолооны эрхийг хязгаарлах зэргээр хариуцлагыг чангатгах заалтууд тусгажээ

Next Post
Хүүхдийн тэтгэлэг төлөөгүй этгээдэд жолооны эрхийг хязгаарлах зэргээр хариуцлагыг чангатгах заалтууд тусгажээ

Хүүхдийн тэтгэлэг төлөөгүй этгээдэд жолооны эрхийг хязгаарлах зэргээр хариуцлагыг чангатгах заалтууд тусгажээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Маргааш нутгийн баруун хагаст, нөгөөдөр хойд хагаст аадар бороо орно

Маргааш нутгийн баруун хагаст, нөгөөдөр хойд хагаст аадар бороо орно

2026-06-24
ТАНИЛЦ: Аймгуудын баяр наадмын өдрийн тов гарлаа

ТАНИЛЦ: Аймгуудын баяр наадмын өдрийн тов гарлаа

2026-06-24
ТАНИЛЦ: Ахмад настнуудад хөнгөлөлттэй үнээр үйлчилж буй амралт, сувиллууд

ТАНИЛЦ: Ахмад настнуудад хөнгөлөлттэй үнээр үйлчилж буй амралт, сувиллууд

2026-06-24
Ерөнхий сайд Н.Учрал “Зуны Давос” чуулганы нээлтийн хуралдаанд оролцов

Ерөнхий сайд Н.Учрал “Зуны Давос” чуулганы нээлтийн хуралдаанд оролцов

2026-06-24
“Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хүрээнд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтыг зохион байгуулна

“Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хүрээнд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтыг зохион байгуулна

2026-06-24
Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-24
Засгийн газрын ээлжит хуралдаанаар нийт 20 гаруй асуудал хэлэлцэж байна

Засгийн газар дараах асуудлуудыг хэлэлцэн хуралдаж байна

2026-06-24
НИТХ-аар Гандантэгчэнлин хийд орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлыг хэлэлцэнэ

Өнөөдөр үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ

2026-06-24
Сэрэмжлүүлэг: Хэнтий, Дорноговь, Сүхбаатарын нутгаар аадар бороо орно

Нутгийн хойд хагаст бороо, дуу цахилгаантай аадар бороо орно

2026-06-24
ТАНИЛЦ: Маргаашнаас нөөцийн махны өргөтгөсөн худалдаа гарах байршлууд

ТАНИЛЦ: Маргаашнаас нөөцийн махны өргөтгөсөн худалдаа гарах байршлууд

2026-06-23
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.