• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Дунд ангийн сурагчдыг танхимаар хичээллүүлэх шаардлага хүргүүлжээ

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2025-12-04
Ангилал: Боловсрол, Нийгэм
Дунд ангийн сурагчдыг танхимаар хичээллүүлэх шаардлага хүргүүлжээ
Монголын Хувийн Сургуулиудын Холбооны зүгээс 1–5 дугаар ангийн сурагчдын сургалтыг цахим хэлбэрт шилжүүлэхтэй холбогдуулан байр сууриа илэрхийлж, Монгол Улсын Боловсролын сайд П.Наранбаярт дараах албан тоотыг хүргүүллээ.

Монголын хувийн сургуулиудын холбооноос Боловсролын сайд П.Наранбаярт 6-9 дүгээр ангийн хүүхдүүдийг танхимаар хичээллүүлэх тухай шаардлага хүргүүлcэн байна. Тус шаардлагад “Монголын Хувийн Сургуулиудын Холбоо нь 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр гаргасан 1-5-р ангийн сурагчдын танхимын сургалтыг цахим хэлбэрт шилжүүлэх шийдвэртэй холбогдуулан эцэг эх, сургуулиудаас судалгаа, мэдээлэл авч, нээлттэй шаардлагыг Боловсролын яаманд хүргүүлэн ажилласан.

Тус судалгаанд 51 сургуулийн 28,445 сурагч хамрагдахад, өвчилсөн сурагчийн тоо 1,908 буюу 6.7 хувь гарсан дүнтэй байна. Мөн цахим сургалт нь сурагчдын боловсролын чанар, сурах идэвх, сэтгэлзүйд сөрөг нөлөө үзүүлж, гэнэтийн шийдвэр нь багш нарын ажлын ачаалалд хүндрэл учруулах, эцэг эхчүүдийн бухимдлыг нэмэгдүүлэх үр дагавартай байгааг сургуулиудын зүгээс мэдээлж байна.

Сурагчид ханиад, томуунаас урьдчилан сэргийлж, маск зүүх, гараа ариутгах, халдвар хамгааллын дэглэмийг сахих, дархлаажуулалтыг сайжруулах зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэн танхимаар хичээллэх боломж бүрэн байна.

Иймд Монголын Хувийн Сургуулиудын Холбоо нь 6-9 дүгээр ангийн цахим сургалтыг яаралтай танхимын сургалтад шилжүүлэх, сургалтын тасралтгүй байдлыг хангах, сурагчдын суралцах эрхийг зөрчихгүй байхад чиглэсэн шийдвэр гаргахыг шаардаж байна” гэв.

Previous Post

Бүгд Найрамдах Итали Улстай дараах салбарт хамтран ажиллахаар сайдууд гэрээнд гарын үсэг үзэглэлээ

Next Post

Нийслэлийн 15 дугаар сургуулийн 640 хүүхдийн суудалтай өргөтгөлийг ашиглалтад орууллаа

Next Post
Нийслэлийн 15 дугаар сургуулийн 640 хүүхдийн суудалтай өргөтгөлийг ашиглалтад орууллаа

Нийслэлийн 15 дугаар сургуулийн 640 хүүхдийн суудалтай өргөтгөлийг ашиглалтад орууллаа

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны хоёрын даваа 13:00 цагт эхэлнэ

Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны хоёрын даваа 13:00 цагт эхэлнэ

2026-07-11
Өнөөдөр дараах авто замуудын хөдөлгөөнийг түр хязгаарлаж зөвшөөрөлтэй иргэдийг нэвтрүүлнэ

Өнөөдөр дараах авто замуудын хөдөлгөөнийг түр хязгаарлаж зөвшөөрөлтэй иргэдийг нэвтрүүлнэ

2026-07-11
“Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээлээ

“Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээлээ

2026-07-10
Үндэсний их сурын харваанд 850 харваач цэц мэргэнээ сорьж байна

Үндэсний их сурын харваанд 850 харваач цэц мэргэнээ сорьж байна

2026-07-10
“The MongolZ” багийн Мzinho BC.Game багийн тав дах тоглогч боллоо

“The MongolZ” багийн Мzinho BC.Game багийн тав дахь тоглогч боллоо

2026-07-10
Үндэсний их баяр наадмын VII сарын 10-ны өдрийн хөтөлбөр

Үндэсний их баяр наадмын VII сарын 10-ны өдрийн хөтөлбөр

2026-07-10
У.Хүрэлсүх, И Жэ Мён нар хоёр улс харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр 21 баримт бичигт гарын үсэг зурлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр 21 баримт бичигт гарын үсэг зурлаа

2026-07-10
Долдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв

Хөвсгөл, Булган, Архангайн нутгаар их хэмжээний бороо орно

2026-07-10
Дорнын зурхай

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал үргэлжид ирэх сайн

2026-07-10
Маргааш 10:00 цагт эхлэх хүчит бөхийн барилдааны нэгийн давааг үнэ төлбөргүй үзэх боломжтой

Маргааш 10:00 цагт эхлэх хүчит бөхийн барилдааны нэгийн давааг үнэ төлбөргүй үзэх боломжтой

2026-07-09
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.