• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Б.ЭНХБАЯР ИТАЛИ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД ЖОВАННА ПИККАРРЭТАГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2025-11-20
Ангилал: Улс төр, Хууль
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Б.ЭНХБАЯР ИТАЛИ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД ЖОВАННА ПИККАРРЭТАГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
✅Монгол Улс болон Бүгд Найрамдах Итали Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой энэ онд тохиож байна. Энэ хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр Итали улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жованна Пиккаррэтаг өнөөдөр (2025.11.19) хүлээн авч уулзлаа.
✅Уулзалтын эхэнд Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр Монгол Италийн харилцаа, хамтын ажиллагаа олон салбарт өргөжин хөгжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Мөн хууль зүй, дотоод хэргийн салбарт хийгдсэн өндөр түвшний айлчлалуудын хүрээнд тохиролцсон асуудлуудыг цаашид үргэлжлүүлэн дэмжиж ажиллахаа онцлоод, хууль зүй болон дотоод хэргийн салбарын чиглэлээр туршлага солилцох, алба хаагчдыг сургалтад хамруулах, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх зэрэг чиглэлээр Итали Улстай хамтын ажиллагааг өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа онцоллоо.
✅Итали улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жованна Пиккаррэта хоёр улс хоорондын найрсаг харилцааг өндрөөр үнэлдгээ онцлоод, энх тайван, эв нэгдэл, аюулгүй байдал зэрэг үнэт зүйлсийг эрхэмлэдэг байдал нь хоёр улсыг ойртуулдаг нийтлэг тал гэдгийг тэмдэглэв. Мөн Монгол Улсаас дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг хамгаалахад оруулж буй хувь нэмрийг өндрөөр үнэлснээс гадна цаашид хоёр орны хууль зүй болон дотоод хэргийн салбарын хамтын ажиллагааг бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийлэв.
✅Монгол Улс, Итали Улсын хооронд 1970 оны 6 дугаар сарын 29-нд дипломат харилцаа тогтоосон бөгөөд Монгол Улс 2011 оны 10 дугаар сард Ром хотноо Элчин сайдын яамаа нээсэн бол Итали Улс 2016 оны 7 дугаар сард Улаанбаатар хотноо Элчин сайдын яамаа нээсэн юм.
Previous Post

УИХ-ын дарга Н.Учрал: Үндсэн хуулиа дээдлэн сахих, эрх, үүргийн нэгдлийг хангах, тэгш эрх, шударга ёс энэ танхимаас эхэлж байх ёстой

Next Post

Монголын “олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга”-ын үндэсний зөвлөлийн хурал боллоо

Next Post
Монголын “олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга”-ын үндэсний зөвлөлийн хурал боллоо

Монголын "олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга"-ын үндэсний зөвлөлийн хурал боллоо

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Гаалийн улсын ахлах байцаагчаар ажиллаж байхдаа хахууль авсан хэргийг прокурорын байгууллагад хүргүүллээ

Гаалийн улсын ахлах байцаагчаар ажиллаж байхдаа хахууль авсан хэргийг прокурорын байгууллагад хүргүүллээ

2026-09-02
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

2026-09-02
Үер ус, аянга цахилгаанаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа

Хангайн уулархаг нутаг, Сэлэнгийн сав газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно

2026-09-02
Улаанбаатар хотод 14 цэгт 32 дахь “Ногоон өртөө”-г байгууллаа

Улаанбаатар хотод 14 цэгт 32 дахь “Ногоон өртөө”-г байгууллаа

2026-09-01
Нийслэлийн хэмжээнд 2026-2027 оны хичээлийн жилд 1 дүгээр ангид 37,926 хүүхэд элсэн суралцаж байна

Нийслэлийн хэмжээнд 2026-2027 оны хичээлийн жилд 1 дүгээр ангид 37,926 хүүхэд элсэн суралцаж байна

2026-09-01
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

2026-09-01
Улаанбаатарт 18 хэм дулаан, бороо орохгүй

Улаанбаатарт 31 хэмийн дулаан, бороо орохгүй

2026-09-01
Ж.Алдаржавхлан сайд ОХУ-ын спортын сайд, Оросын олимпын хорооны ерөнхийлөгч М.В.Дегтярёвтой уулзлаа

Ж.Алдаржавхлан сайд ОХУ-ын спортын сайд, Оросын олимпын хорооны ерөнхийлөгч М.В.Дегтярёвтой уулзлаа

2026-08-31
Энэ өвөл нийслэлд 430 мянган тонн шахмал түлшийг 446 цэгээр борлуулна

Энэ өвөл нийслэлд 430 мянган тонн шахмал түлшийг 446 цэгээр борлуулна

2026-08-31
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

2026-08-31
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.