• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

М.Батсуурь, Х.Идэр нарын шүүгчид хариуцлага тооцуулахаар Ерөнхийлөгчид ханджээ

Дорж Нийтэлсэн: Дорж
2019-03-22
Ангилал: Нийгэм, Хууль
М.Батсуурь, Х.Идэр нарын шүүгчид хариуцлага тооцуулахаар Ерөнхийлөгчид ханджээ

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Улсын Дээд шүүхийн Захиргааны танхимын тэргүүн М.Батсуурь, Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгч Х.Идэр нарт хариуцлага тооцуулахаар Ерөнхийлөгч Х.Баттулга, АТГ-ын дарга Х.Энхжаргал, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж,  Шүүхийн ёс зүйн хорооны дарга Н.Эрдэнэцогт нарт хандаад байна.

УИХ-ын 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 23 дугаар тогтоолыг Засгийн газар хэрэгжүүлэн ажиллаж байгаа юм. Уг тогтоолыг Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 03 дугаар дүгнэлтээр Үндсэн хууль зөрчөөгүй гэж дүгнэсэн байна.

Энэ хүрээнд “Эрдэнэт” үйлдвэр ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийн худалдан авах ажиллагаа нь Эрүүгийн хууль, тогтоомж зөрчсөн байж болзошгүй талаарх баримтуудыг улсын нууцаас гаргасан юм. Үүнтэй холбогдуулж хууль, хяналтын байгууллагууд Худалдаа хөгжлийн банк, “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтнуудыг шалгаж байгаа бөгөөд тэдэнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах шаардлагатай гэж үзсэн байна.

Ингээд нэр бүхий хүмүүст таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай прокуророос санал гаргасан боловч энэ сарын 06-ны Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр хянаад “Үндэслэлгүй” гэж үзсэн байдаг. Гэтэл шүүгч Х.Идэрийн эцэг, УИХ-ын гишүүн асан Д.Хувьтөгөлдөр нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д тодорхой хугацаанд ажиллаж байсан бөгөөд одоог хүртэл тус үйлдвэрээс цалинждаг талаарх баримтууд байгаа юм. Тийм учраас шүүгч Х.Идэр дээрх асуудлыг шийдвэрлэхдээ ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй байгаа юм. Тухайлбал, шүүгч Х.Идэр нь шийдвэр гаргахдаа Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6.5, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 29.1 дэх заалтуудыг тус тус зөрчсөн байна.

Харин Улсын Дээд шүүхийн Захиргааны танхимын тэргүүн М.Батсуурийн хувьд “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг төрд шилжүүлэн авахтай холбоотой УИХ, ЗГ-аас гаргасан тогтоол, шийдвэрүүдийг эсэргүүцсэн “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн дагуу 2018 оны 09 дүгээр сарын 19-ны өдрийн Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн шүүхийн 329 дүгээр тогтоолоор ЗГ-ын шийдвэрүүдийг хүчингүй болгох шийдвэрийг гаргасан юм.

“Монголиан коппер корпорейшн” компанийн нэхэмжлэлтэй дээрх маргааныг Улсын Дээд шүүхээр хянан шийдвэрлэхэд шүүгч М.Батсуурь оролцож, шүүх хуралдааныг даргалсан байдаг. Гэтэл тэрээр ХХБ-ны Хууль, эрх зүйн газрын захирлаар 2009-2011 онд ажиллаж байсан. Мөн түүний эцэг Д.Мишиг нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийг худалдаж авах хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэхэд оролцсон “Юнайтед Энержи” ХХК-ийн захирлаар 2011-2015 онд ажиллаж байсан байна.

Энэ нь Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 29.1, 37.1 дэх заалтуудыг илтэд зөрчиж байгаа бөгөөд Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагаанд баримтлах “хууль дээдлэх” үндсэн зарчимд нийцэхгүйн зэрэгцээ хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, хуулийг дээдлэн хамгаалж, шүүгчийн ёс зүйг чанд сахих шүүгчийн тангаргаа зөрчсөн үйлдэл юм.

Үүнээс гадна Үндсэн хуулийн цэцээс 2018 оны 04 дүгээр сарын 02-нд “Шүүхийн үйл ажиллагааг Үндсэн хуулийн цэцийн шийдвэрт нийцүүлэх тухай” албан бичгийг Улсын Дээд шүүхэд хүргүүлсэн байна.

Уг албан бичигт “…Захиргааны хэргийн шүүхэд төрийн гүйцэтгэх дээд байгууллагын шийдвэрийг хянах эрх, хэмжээ Үндсэн хуулиар олгогдоогүй болохыг тогтоож 2/02 дугаар дүгнэлт гаргасан” гэдгийг тодорхой илэрхийлээд “…Засгийн газрын шийдвэртэй холбоотой маргааныг Захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэж байгаа нь Үндсэн хууль, Үндсэн хуулийн цэцийн дээр дурьдсан шийдвэртэй нийцэхгүй үйл ажиллагаа болж байна.” гэж маш тодорхой дурьдсан байна.

Гэтэл Үндсэн хуулийн цэцийн дээрх албан бичгийг УДШ-ийн нийт шүүгчдийн хуралдаанаар хэлэлцээд тус албан бичигт дурьдсан асуудлыг огт хангаагүй байна.

Энэ мэтчилэн шүүгчийн ёс зүйд харшилсан, хууль бус үйлдлүүдэд нь Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 31.1-д заасны дагуу Улсын Дээд шүүхийн Захиргааны танхимын тэргүүн М.Батсуурь, Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгч Х.Идэр нарт хариуцлага тооцуулахаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ дээрх эрх бүхий байгууллага, албан тушаалтнуудад хандахаар болжээ.

Previous Post

Л.Оюун-Эрдэнэ: Дахиад хоёр асуудлыг улсын нууцаас гаргана

Next Post

Засгийн газар ЭЭЛЖИТ БУС хуралдаан зарлалаа

Next Post
Засгийн газар ЭЭЛЖИТ БУС хуралдаан зарлалаа

Засгийн газар ЭЭЛЖИТ БУС хуралдаан зарлалаа

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан төмөр замын төслийн ажлын явцтай танилцлаа

Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан төмөр замын төслийн ажлын явцтай танилцлаа

2026-05-02
Төв цэнгэлдэх хүрээлэн тавдугаар сарын 10-ныг дуустал олон нийтэд нээлттэй

Төв цэнгэлдэх хүрээлэн тавдугаар сарын 10-ныг дуустал олон нийтэд нээлттэй

2026-05-02
Тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээ буюу RFID технологи 2027 оны нэгдүгээр сараас ажиллаж эхэлнэ гэв

Тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээ буюу RFID технологи 2027 оны нэгдүгээр сараас ажиллаж эхэлнэ гэв

2026-05-02
Гурвалжингийн гүүрэн доогуурх 600 метр урт авто зам барина

Гурвалжингийн гүүрэн доогуурх 600 метр урт авто зам барина

2026-05-02
“Хөрсний ус, үерийн хамгаалалт” төслийн хүрээнд 40 орчим км бохир усны шугамыг шинэчилнэ

“Хөрсний ус, үерийн хамгаалалт” төслийн хүрээнд 40 орчим км бохир усны шугамыг шинэчилнэ

2026-05-02
Дорнын зурхай

Дорнын зурхай

2026-05-02
4-р сарын 18-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Цаг агаарын мэдээ

2026-05-02
63 МВт хүчин чадалтай Дамбадаржаа дулааны станцын барилга угсралтын ажил 50 хувьтай үргэлжилж байна

63 МВт хүчин чадалтай Дамбадаржаа дулааны станцын барилга угсралтын ажил 50 хувьтай үргэлжилж байна

2026-05-01
Эмээлт эко аж үйлдвэрийн паркаас Шувуун фабрик хүртэлх авто зам барина

Эмээлт эко аж үйлдвэрийн паркаас Шувуун фабрик хүртэлх авто зам барина

2026-05-01
Э.Цэндбаатар АНУ-д WBC бүсний төлөө тулалдана

Э.Цэндбаатар АНУ-д WBC бүсний төлөө тулалдана

2026-05-01
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.