• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Л.Оюун-Эрдэнэ: Дахиад хоёр асуудлыг улсын нууцаас гаргана

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2019-03-22
Ангилал: Улс төр
Л.Оюун-Эрдэнэ: Дахиад хоёр асуудлыг улсын нууцаас гаргана

“Монголиа коппер корпорейшн” компанийн удирдлагын зүгээс Засгийн газарт хэлэлцээр хийх санал хүргүүлээд байгаа билээ. Өмнө нь ч хэд хэдэн удаа хэлэлцээрийн ширээний ард суух санал тавьж байсан ч Засгийн газраас хариу өгөөгүй талаар дурдаж байсан билээ. Харин энэ удаад “Монгол зэс” компанийн саналыг хүлээн авч хэлэлцээр хийх эсэх талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнээс тодрууллаа.

-“Эрдэнэт” үйлдвэрийн гүйцэтгэх захирлыг сольж, оронд нь Х.Хэрлэн гэж хүнийг томилно гэсэн мэдээлэл гараад эхэллээ. Төр өөрийнхөө томилсон хүнийг дахин солих шаардлага байдаг юм уу?

-“Эрдэнэт” үйлдвэрийг ТӨҮГ болгох шийдвэрийг Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар гаргасан. Үйлдвэрийн удирдлагыг солих, эсэх асуудлыг дараагийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх байх. Одоо эхлээд бүртгэлийнхээ асуудлыг ярина.Х.Хэрлэн гэж хүнийг “Эрдэнэт” үйлдвэрийн даргаар томилно гэдэг нь үндэслэлгүй.

-“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг худалдаж авсан “Монголиа коппер корпорейшн” компани Засгийн газарт хэлэлцээр хийх санал тавьсан. Засгийн газар хэлэлцээр хийх үү?

-УИХ-ын 23 дугаар тогтоолыг Засгийн газар хэрэгжүүлэх ёстой. Энэ тогтоол дөрвөн заалттай. Нэг заалт нь өчигдөр хэрэгжиж байна гэсэн үг. Төрийн өмчийн үйлдвэр статустайгаар зохион байгуул гэж байгаа. Хэлцэл хийх гэхээр нэг асуудал үүсч байгаа. Тодруулбал, ХХБ-аас хэдэн төгрөг гарсан юм бэ. Энэ хоёр эхлээд хамаарал бүхий биш гээд байсан одоо бол хамтдаа болчихоод яваад байгаа шүү дээ. “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдаж авсан 400 сая ам.долларын аль нь ариун цагаан хөдөлмөрөөр олсон мөнгө вэ, аль нь төрийн мөнгийг мөнгө угаах хэлбэрт оруулсан бэ гэдгийг хууль хяналтын байгууллага буюу Эрүүгийн цагдаагийн газар тогтоох ёстой. Үүнийг тогтоох гэж хоёр жил ажиллаж байгаа юм билээ. Гэтэл нийслэлийн Прокурорын газраас үүнийг гаргаж өгөхгүй яваад байгаа. Одоо хүртэл энэ нийслэлийн Прокурор дээр байж л байгаа. Засгийн газар шийдвэр гаргахаар шүүх дээр очдог. Шүүгчид нь 49 хувийн талтай холбоотой, сонирхлын зөрчилтэй хэдэн нөхдүүд яваад байдаг. Нэг хүний үед гэнэт дээгүүр томилогдсон. Шүүхийн болон прокурорын байгууллагын хэм хэмжээг зөрчиж, илт нэг талд үйлчилж байгаа хүмүүсийг илчилж гаргаж ирж, шийдвэрүүдийг нь эргэж харахгүй бол болохгүй. Хэлцэл хийнэ гэдэг нь тэр мөнгөн дүнгийн хэдэн хувь нь тухайн компанийн өөрийн өмч вэ гэдгийг шалгаж, түүнийг прокурор авсны дараа л хэлцэл хийнэ. Түүнээс өмнө яаж хэлцэл хийх юм бэ. Банкны гүйлгээнүүдээ гаргаж өгөхгүй, зарим хүмүүсийг саатуулан шалгахыг прокурор зөвшөөрөхгүй байна. Тэгэхээр санаатайгаар хэлцэл хийх боломжийг хааж байна гэж хэлж болно. Өмнө нь Засгийн газрын ажлын хэсэг хоёр удаа хэлцэл хийх гэж оролдсон юм билээ. Гэтэл 49 хувийн талынхан “Монголиа коппер корпорейшн”, ХХБ хамаарал бүхий этгээд биш гэж хоёр удаа тайлбар хийсэн юм байна.

-Энэ хэргийг шалгаж дуустал 49 хувийн талтай хэлэлцээр хийхгүй гэж ойлгож болох уу?

-Түүнээс өмнө хэлэлцээр хийх боломж байхгүй. Мэдээж аливаа асуудал хоёр талтай нэг талыг гомдоохгүйгээр шийдвэр гаргана гэж угаасаа аль ч улсад байхгүй. Гол нь шийдэлгүй яваад байна гэдэг нь л аюултай.

-49 хувийг худалдах шийдвэр гаргасан Засгийн газрын хуралдааны тэмдэглэлийг бүрэн эхээр нь нууцаас гаргасан уу?

-49 хувийг худалдах шийдвэр гаргасан Засгийн газрын тэмдэглэлтэй холбоотой хоёр асуудлыг нууцаас гаргах асуудал байгаа. Үүнийг тухайн үед нь мэдээлэх нь зүйтэй байх. Учир нь нууцыг горимын дагуу нууцаас гаргад

Previous Post

Ц.ЭЛБЭГДОРЖИЙН АЖЛЫН ӨРӨӨНД ҮЗЛЭГ ХИЙЖ УРАН ЗУРГУУДЫГ ХУРААН АВЛАА

Next Post

М.Батсуурь, Х.Идэр нарын шүүгчид хариуцлага тооцуулахаар Ерөнхийлөгчид ханджээ

Next Post
М.Батсуурь, Х.Идэр нарын шүүгчид хариуцлага тооцуулахаар Ерөнхийлөгчид ханджээ

М.Батсуурь, Х.Идэр нарын шүүгчид хариуцлага тооцуулахаар Ерөнхийлөгчид ханджээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Маргааш нутгийн баруун хагаст, нөгөөдөр хойд хагаст аадар бороо орно

Маргааш нутгийн баруун хагаст, нөгөөдөр хойд хагаст аадар бороо орно

2026-06-24
ТАНИЛЦ: Аймгуудын баяр наадмын өдрийн тов гарлаа

ТАНИЛЦ: Аймгуудын баяр наадмын өдрийн тов гарлаа

2026-06-24
ТАНИЛЦ: Ахмад настнуудад хөнгөлөлттэй үнээр үйлчилж буй амралт, сувиллууд

ТАНИЛЦ: Ахмад настнуудад хөнгөлөлттэй үнээр үйлчилж буй амралт, сувиллууд

2026-06-24
Ерөнхий сайд Н.Учрал “Зуны Давос” чуулганы нээлтийн хуралдаанд оролцов

Ерөнхий сайд Н.Учрал “Зуны Давос” чуулганы нээлтийн хуралдаанд оролцов

2026-06-24
“Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хүрээнд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтыг зохион байгуулна

“Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хүрээнд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтыг зохион байгуулна

2026-06-24
Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-24
Засгийн газрын ээлжит хуралдаанаар нийт 20 гаруй асуудал хэлэлцэж байна

Засгийн газар дараах асуудлуудыг хэлэлцэн хуралдаж байна

2026-06-24
НИТХ-аар Гандантэгчэнлин хийд орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлыг хэлэлцэнэ

Өнөөдөр үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ

2026-06-24
Сэрэмжлүүлэг: Хэнтий, Дорноговь, Сүхбаатарын нутгаар аадар бороо орно

Нутгийн хойд хагаст бороо, дуу цахилгаантай аадар бороо орно

2026-06-24
ТАНИЛЦ: Маргаашнаас нөөцийн махны өргөтгөсөн худалдаа гарах байршлууд

ТАНИЛЦ: Маргаашнаас нөөцийн махны өргөтгөсөн худалдаа гарах байршлууд

2026-06-23
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.