• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Оросын эсрэг 20 дахь багц хоригийг хэлэлцэж эхэлжээ

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2025-11-10
Ангилал: Дэлхий
Оросын эсрэг 20 дахь багц хоригийг хэлэлцэж эхэлжээ

Оросын эсрэг 20 дахь удаагийн багц хориг арга хэмжээг авахаар Европын Холбоо /ЕХ/ бэлтгэж эхэлжээ. Энэ асуудлыг Литва улсын Сангийн сайд Криступас Вайтекунас, Санхүүгийн үйлчилгээ, Хадгаламж-хөрөнгө оруулалтын холбооны асуудал эрхэлсэн Европын комиссар Мария Луиш Альбукерке нар хэлэлцсэн байна.

“ЕХ-ны зүгээс зөвхөн Орост төдийгүй Беларусьт үргэлжлүүлэн шахалт үзүүлэх хэрэгтэй. 10 дугаар сарын эцсээр тус холбоо 19 дэх хориг арга хэмжээг зөвшилцөж чадсанд бид сэтгэл хангалуун байгаа, гэхдээ Оросын эрчим хүч, санхүүгийн салбарт цаашид шахалт үзүүлэх хэрэгтэй байна. Иймээс дараагийн багц хоригийг бид нухацтай хэлэлцэж эхлэх нь зүйтэй” гэж Литвийн Сангийн сайд мэдэгджээ.

Үүний зэрэгцээ Беларусийн эсрэг хоригуудыг чангатгах нь зүйтэй бөгөөд үүнийг Оросын эсрэг хоригуудтай уялдуулан зохицуулж, нэмэлт хязгаарлалт тогтоох нь чухал гэдгийг сайд онцлон тэмдэглэлээ.  Түүний хэлснээр, Беларусийн эсрэг шинээр хориг тогтоох үйл явц эхлэлийн шатандаа байгаа ажээ. “Бид гуравдагч орнуудтай хамтран ажиллаж байгаа, тэдний дотор хоригоос бултахад тусалж буй улсууд ч бий” гэж Европын комиссар хэлсэн байна.

Хамгийн сүүлийн 19 дэх хоригийг ЕХ 10 дугаар сарын 23-нд баталсан юм. Хоригийн хүрээнд 2027 оноос эхлэн Оросын шингэрүүлсэн шатдаг хийг худалдан авахыг зогсоох, Оросын “сүүдрийн флот”-ын 117 хөлөг онгоцонд хориг тавих, түүнчлэн Оросын дипломатчид ЕХ-ны улсуудын нутаг дэвсгэрээр зорчихыг хязгаарлах зэрэг арга хэмжээнүүдийг авахаар тусгажээ.

Харин Оросын тал Барууны хоригийг хууль бус гэж үзэж байна. Оросын Ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны дарга Д.Песков мэдэгдэхдээ “Оросын эдийн засаг асар олон хоригт орсон учраас тодорхой хэмжээний дархлаатай болсон” гэлээ.

Эх сурвалж: монцамэ

Previous Post

Өнөөдөр төсвийн байнгын хорооны хуралдаан 10:00 цагт эхэлнэ

Next Post

“Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийг танилцууллаа

Next Post
“Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийг танилцууллаа

“Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийг танилцууллаа

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Говь-Алтай аймаг хорио цээрийн дэглэмийг 28 хоног үргэлжлүүлэхээр болжээ

Говь-Алтай аймаг хорио цээрийн дэглэмийг 28 хоног үргэлжлүүлэхээр болжээ

2026-06-25
БҮТ: Шалгалтын төв болгон дээр эмч, сэтгэлзүйчид ажиллаж байна

БҮТ: Шалгалтын төв болгон дээр эмч, сэтгэлзүйчид ажиллаж байна

2026-06-25
УИХ-ын чуулганаар өнөөдөр дараах асуудлыг хэлэлцэнэ

Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ

2026-06-25
2026 оны элсэлтийн шалгалтын хуваарь

2026 оны элсэлтийн шалгалтын хуваарь

2026-06-25
Сансарын И-Март худалдааны төвийн VI давхарт өнгөрсөн шөнө гал гарсныг бүрэн унтраажээ

Сансарын И-Март худалдааны төвийн VI давхарт өнгөрсөн шөнө гал гарсныг бүрэн унтраажээ

2026-06-25
Хүй долоон худагт болох Хүрээ цам-Даншиг наадмын хөтөлбөр

Өнөөдөр луу, хонь, нохой, үхэр жилтнээ элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй

2026-06-25
Улаанбаатарт 18 хэм дулаан, бороо орохгүй

Улаанбаатарт өнөөдөр үүлшинэ, өдөртөө бороо орно

2026-06-25
Маргааш нутгийн баруун хагаст, нөгөөдөр хойд хагаст аадар бороо орно

Маргааш нутгийн баруун хагаст, нөгөөдөр хойд хагаст аадар бороо орно

2026-06-24
ТАНИЛЦ: Аймгуудын баяр наадмын өдрийн тов гарлаа

ТАНИЛЦ: Аймгуудын баяр наадмын өдрийн тов гарлаа

2026-06-24
ТАНИЛЦ: Ахмад настнуудад хөнгөлөлттэй үнээр үйлчилж буй амралт, сувиллууд

ТАНИЛЦ: Ахмад настнуудад хөнгөлөлттэй үнээр үйлчилж буй амралт, сувиллууд

2026-06-24
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.