• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

А.Амартүвшин: Сайжруулсан болон хагас коксон түлшийг орон нутагт 10-15 мянган төгрөгөөр дамлан зарж байна

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2025-11-08
Ангилал: Нийгэм
А.Амартүвшин: Сайжруулсан болон хагас коксон түлшийг орон нутагт 10-15 мянган төгрөгөөр дамлан зарж байна

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин болон холбогдох албаныхан 22-ын товчоонд ажиллаж, сайжруулсан шахмал түлш болон хагас кокс түлшийг орон нутаг руу зөвшөөрөлгүй гаргаж буй асуудлаар шалгалт хийлээ.

Энэ үеэр нийслэлийн Засаг даргыг орлогч А.Амартүвшин “Мэдээллийн дагуу шалган нэвтрүүлэх пост дээр хяналт шалгалт хийж, хагас коксон түлшийг нууцаар тээвэрлэж буй зөрчлийг илрүүллээ. Энэ нь Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах бүсээс түлш гаргахыг хориглосон журмыг зөрчиж байна. Тээвэрлэж явсан нүүрсний хэмжээг тогтоож, холбогдох хууль, журмын дагуу Хан-Уул дүүргийн 12 дугаар хороонд байрлах хүлээн авах цэгт хүргүүлнэ. Нийслэлийн хэмжээнд жил бүр нүүрсний хяналттай холбоотой зөрчил ихээр гардаг. Өнгөрсөн онд 100 мянган тонн нүүрс хотын бүсээс орон нутаг руу дамлан гаргасан тохиолдлууд илэрсэн. Үүнийг таслан зогсоох зорилгоор нийслэлийн хэмжээнд “Hotula” аппликэйшнийг нэвтрүүлж, улсын бүртгэлийн мэдээллийн сантай холбон, түлшний хуваарилалт, сайн картын бүртгэлийг бодит цагийн горимоор хянах болсон. Улаанбаатар хотод 172 мянга гаруй айл нүүрс хэрэглэж байгаа ч бүртгэлтэй картын тоо 280 мянгаас давсан. Энэ нь илүү карт ашиглан нүүрс авч орон нутагт 10–15 мянган төгрөгөөр дамлан худалдах зөрчлийг бий болгож байна” гэлээ.

ТЦА-ны ахлагч Б.Ганболд “Экологийн цагдаагийн албанаас мэдэгдсэнээр сайжруулсан болон хагас кокс түлшийг хотын бүсээс гаргах зөрчил суудлын болон ачааны тээврийн хэрэгслүүдээр удаа дараа илэрч байна. Өнгөрсөн долоо хоногт 95 тохиолдол бүртгэгдсэн. Энэ нь гэмт хэрэг бус, нийслэлийн нүүрсний хангамжийн бүртгэл, хяналтын тогтолцоог зөрчсөн захиргааны шинжтэй зөрчил учраас хуулийн дагуу торгох арга хэмжээг авч, ажиллаж байна” гэв.

Previous Post

Улаанбаатар болон Бурёнг хот хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулжээ

Next Post

Цаг агаарын мэдээ 2025.11.09

Next Post
2025 оны 07-р сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэлх   цаг агаарын урьдчилсан мэдээ

Цаг агаарын мэдээ 2025.11.09

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Хүй долоон худагт болох Хүрээ цам-Даншиг наадмын хөтөлбөр

Өнөөдөр луу, хонь, нохой, үхэр жилтнээ элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй

2026-06-25
Улаанбаатарт 18 хэм дулаан, бороо орохгүй

Улаанбаатарт өнөөдөр үүлшинэ, өдөртөө бороо орно

2026-06-25
Маргааш нутгийн баруун хагаст, нөгөөдөр хойд хагаст аадар бороо орно

Маргааш нутгийн баруун хагаст, нөгөөдөр хойд хагаст аадар бороо орно

2026-06-24
ТАНИЛЦ: Аймгуудын баяр наадмын өдрийн тов гарлаа

ТАНИЛЦ: Аймгуудын баяр наадмын өдрийн тов гарлаа

2026-06-24
ТАНИЛЦ: Ахмад настнуудад хөнгөлөлттэй үнээр үйлчилж буй амралт, сувиллууд

ТАНИЛЦ: Ахмад настнуудад хөнгөлөлттэй үнээр үйлчилж буй амралт, сувиллууд

2026-06-24
Ерөнхий сайд Н.Учрал “Зуны Давос” чуулганы нээлтийн хуралдаанд оролцов

Ерөнхий сайд Н.Учрал “Зуны Давос” чуулганы нээлтийн хуралдаанд оролцов

2026-06-24
“Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хүрээнд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтыг зохион байгуулна

“Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хүрээнд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтыг зохион байгуулна

2026-06-24
Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-24
Засгийн газрын ээлжит хуралдаанаар нийт 20 гаруй асуудал хэлэлцэж байна

Засгийн газар дараах асуудлуудыг хэлэлцэн хуралдаж байна

2026-06-24
НИТХ-аар Гандантэгчэнлин хийд орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлыг хэлэлцэнэ

Өнөөдөр үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ

2026-06-24
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.