• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

А.Амартүвшин: Энэ онд 5000 өрхийг дулаалж, хийн халаалтын системд шилжүүлнэ

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2025-11-07
Ангилал: Нийгэм
А.Амартүвшин: Энэ онд 5000 өрхийг дулаалж, хийн халаалтын системд шилжүүлнэ

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин болон холбогдох албаныхан Баянгол дүүргийн 16 дугаар хороонд ажиллалаа. Тодруулбал, энэ онд Гандан, Зурагт, Баянхошуу орчмын 5000 айлын гэр, байшинг дулаалж буй бөгөөд эдгээр айлыг энэ сарын 15-наас төвийн хийн хангамжид холбож эхлэх юм.

Энэ талаар нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин “Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, айл өрхийн халаалтын аюулгүй байдлыг сайжруулах зорилтын хүрээнд дулаалгын аянд хамрагдсан өрхүүдэд ажиллалаа. Эдгээр өрх нь цаашид хийн халаагуурын системд шилжих бөгөөд энэ хүрээнд ажлын явц, ашиглалтын заавар, аюулгүй байдлын талаар тухайн өрхөд танилцууллаа. Айл өрхийн гадна фасад, тааз, дээврийн дулаалгын ажлыг мэргэжлийн байгууллага гүйцэтгэсэн. Харин өрхүүд өөрсдийн зардлаар цонх, хаалга, шалны ан цав, завсрын дулаалга болон өнгөлгөөний ажлуудыг хийсэн. Өнөөдрийн байдлаар дулаалгын ажил бүрэн дууссан айл өрхүүдийг арваннэгдүгээр сардаа багтаан хийн халаалтын системд холбох ажлыг эхлүүлээд байна. Хийн халаалтын систем нь өндөр настай болон биеийн хүчний ачаалал багатай иргэдэд зориулсан энгийн удирдлагатай, олон улсын стандартад нийцсэн технологи. Уг төхөөрөмжийн ашиглалт, өдөр, шөнийн горимын тохиргоо, аюулгүй ажиллагааны зааврыг НҮБ-ын Хүүхдийн сангийн сургалтын баг айл өрх бүрт очиж заана. Эхний нэг сарын хугацаанд иргэдийн хэрэглээний дадлыг тогтворжуулах зорилгоор тогтмол хяналт, зөвлөгөө өгнө. Ингэснээр өрх бүр төхөөрөмжийг бүрэн ойлгож, аюулгүй, тогтвортой хэрэглээний хэв маягийг хэвшүүлэх нөхцөл бүрдэнэ. Хүйтний улиралд 200,000 төгрөгийн хэрэглээний татаасыг хийн системд шилжсэн өрхүүдэд иргэний үнэмлэх болон “Hotula” аппликэйшнээр дамжуулан олгоно. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард хийсэн туршилтаар 10 кг хийн баллоныг 50–80 м.кв талбайтай байшинд 5-7 хоног ашиглаж байсан. Тиймд тухайн өрхийн температурын тохируулгаас хамаарч хэрэглээний хугацаа их, бага байна” гэлээ.

Хийн төхөөрөмж нь хамгаалалтын зүрхэвч, холболтын мэдрэгч, угаар болон хий алдагдлын дохиоллын системтэй бөгөөд аюул илэрсэн тохиолдолд хий дамжуулалт автоматаар хаагдаж, мэдээллийг нэгдсэн удирдлагын төвд шууд дамжуулна. Иргэн дохиоллын дуудлагад хариу өгөхгүй тохиолдолд хяналтын баг 5–7 минутын хугацаанд тухайн өрх дээр очиж, арга хэмжээ авах юм.

Previous Post

Л.Цэеэрэгзэн: Цас цэвэрлэгээний техникүүд шинэчлэгдэж, цасыг хурдан, хялбараар цэвэрлэж байна

Next Post

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт олгох 2025 оны 11 дүгээр сарын хуваарь

Next Post
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт олгох 2025 оны 11 дүгээр сарын хуваарь

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт олгох 2025 оны 11 дүгээр сарын хуваарь

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Говь-Алтай аймаг хорио цээрийн дэглэмийг 28 хоног үргэлжлүүлэхээр болжээ

Говь-Алтай аймаг хорио цээрийн дэглэмийг 28 хоног үргэлжлүүлэхээр болжээ

2026-06-25
БҮТ: Шалгалтын төв болгон дээр эмч, сэтгэлзүйчид ажиллаж байна

БҮТ: Шалгалтын төв болгон дээр эмч, сэтгэлзүйчид ажиллаж байна

2026-06-25
УИХ-ын чуулганаар өнөөдөр дараах асуудлыг хэлэлцэнэ

Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ

2026-06-25
2026 оны элсэлтийн шалгалтын хуваарь

2026 оны элсэлтийн шалгалтын хуваарь

2026-06-25
Сансарын И-Март худалдааны төвийн VI давхарт өнгөрсөн шөнө гал гарсныг бүрэн унтраажээ

Сансарын И-Март худалдааны төвийн VI давхарт өнгөрсөн шөнө гал гарсныг бүрэн унтраажээ

2026-06-25
Хүй долоон худагт болох Хүрээ цам-Даншиг наадмын хөтөлбөр

Өнөөдөр луу, хонь, нохой, үхэр жилтнээ элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй

2026-06-25
Улаанбаатарт 18 хэм дулаан, бороо орохгүй

Улаанбаатарт өнөөдөр үүлшинэ, өдөртөө бороо орно

2026-06-25
Маргааш нутгийн баруун хагаст, нөгөөдөр хойд хагаст аадар бороо орно

Маргааш нутгийн баруун хагаст, нөгөөдөр хойд хагаст аадар бороо орно

2026-06-24
ТАНИЛЦ: Аймгуудын баяр наадмын өдрийн тов гарлаа

ТАНИЛЦ: Аймгуудын баяр наадмын өдрийн тов гарлаа

2026-06-24
ТАНИЛЦ: Ахмад настнуудад хөнгөлөлттэй үнээр үйлчилж буй амралт, сувиллууд

ТАНИЛЦ: Ахмад настнуудад хөнгөлөлттэй үнээр үйлчилж буй амралт, сувиллууд

2026-06-24
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.