• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Түргэн тусламжийн эмчийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2025-10-19
Ангилал: Хууль
12 дугаар ангиа төгсөж байгаа учир дүн муу байж болохгүй гэх шалтгаанаар улсын шалгалтын дүнг бодитой бус дүгнэж ажлаас чөлөөлөгдсөн гэх маргааныг шийдвэрлэлээ
ШИЙДВЭР, МАГАДЛАЛЫГ ХҮЧИНГҮЙ БОЛГОЖ ШҮҮГДЭГЧ Г.ХАШЧУЛУУН, Э.НАРАНГЭРЭЛ НАРТ ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОЖ, ТЭДНИЙГ ЦАГААТГАЖ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
Э.Нарангэрэл, Г.Хашчулуун нар нь Нийслэлийн түргэн тусламжийн төвийн дуудлагын их эмчээр ажиллах явцдаа Б.О-г дуудлагын дагуу очиж, эмчийн үзлэг хийхдээ, түүний биеийн байдал болон эмнэл зүйн байдлыг бүрэн гүйцэт үнэлээгүй, харьяа дүүргийн Нэгдсэн эмнэлэг болон холбогдох эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт тээвэрлэн хүргээгүй, мөн тусламж үйлчилгээнд баримтлан ажиллах эмнэл зүйн заавар, удирдамж, тусламж үйлчилгээнд мөрдөж ажиллах стандарт, журам, тушаалыг мөрдөж ажиллаагүйгээс эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас өвчтөн Б.О нь Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвд 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдөр яаралтай тусламжаар хүргэгдэн эмчлүүлж байгаад 2023 оны 12 дугаар сарын 24-ний өдөр нас барсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх 2025 оны 02 дугаар сард хэргийг хэлэлцээд шүүгдэгч Г.Хашчулуун, Э.Нарангэрэл нар нь үйлчлүүлэгчийн биеийн байдал болон эмнэлзүйн байдлыг бүрэн гүйцэт үнэлээгүй, харьяа дүүргийн нэгдсэн эмнэлэгт, болон холбогдох эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт тээвэрлэн хүргээгүй, хүлээлгэн өгөөгүйн улмаас тусламж үйлчилгээний хожимдол гарсан, эмч нар тусламж үйлчилгээнд баримтлан ажиллах эмнэл зүйн заавар, удирдамж, тусламж үйлчилгээнд мөрдөж ажиллах стандарт, журам, тушаалыг мөрдөж ажиллаагүйн улмаас хохирогч нас барсан. “Эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогч нас барсан” гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцож, шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эмчлэх эрхийг тус бүр 1 жилийн хугацаагаар хасаж, 5,4 сая төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэснийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2025 оны 06 дугаар сард хэргийг хэлэлцээд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүх: Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримт болон хууль хэрэглээний хувьд дүгнэлт хийхдээ хэрэгт нөлөөлөхүйц нөхцөл байдалд дүгнэлт хийлгүй орхисон, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн талаар амь хохирогч Б.О болон түүний ар гэрийнхэн нь шүүгдэгч Г.Хашчулуун, Э.Нарангэрэл нарт хэлээгүй нь биеийн эрүүл мэнд болон эмнэлзүйн бүрэн гүйцэт дүгнэлт хийх боломжгүй байдал бий болсон гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлд заасан тухайн нөхцөл байдлыг мэдээгүй, мэдэх боломжгүй нөхцөл байдал үүссэн байна гэж дүгнэн шүүгдэгч нарын хэргийг хэрэгсэхгүй болгож тэднийг цагаатгаж шийдвэрлэлээ.
УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ХЯНАЛТЫН ШАТНЫ 2025 ОНЫ 10 ДУГААР САРЫН 15-НЫ ӨДРИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛДААН
Previous Post

УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа БНЧУ-ын парламентын Сенатын танхимын дэд дарга Ийтка Сейтловатай уулзлаа

Next Post

2025-2026 оны хичээлийн жилийн бие даалтын 7 хоног маргаашнаас эхэлнэ

Next Post
2025-2026 оны хичээлийн жилийн бие даалтын 7 хоног маргаашнаас эхэлнэ

2025-2026 оны хичээлийн жилийн бие даалтын 7 хоног маргаашнаас эхэлнэ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

2030 он гэхэд цэвэр эрчим хүчний эх үүсвэрт шилжих зорилттой ажиллаж байна

2030 он гэхэд цэвэр эрчим хүчний эх үүсвэрт шилжих зорилттой ажиллаж байна

2026-05-25
Хотын шинэ даргын нэрийг тодруулах Нийслэлийн МАН-ын хурал эхэллээ

Хотын шинэ даргын нэрийг тодруулах Нийслэлийн МАН-ын хурал эхэллээ

2026-05-25
Хөвсгөл аймгийн сурагчид нэгнээ зодож, гэмтээсэн хэрэг гарчээ

Хөвсгөл аймгийн сурагчид нэгнээ зодож, гэмтээсэн хэрэг гарчээ

2026-05-25
Хотын даргад нэр дэвшигчийг тодруулах нийслэлийн МАН-ын хурал товлогдлоо

Хотын даргад нэр дэвшигчийг тодруулах Нийслэлийн МАН-ын хурал 10.00 цагт эхэлнэ

2026-05-25
Цаг агаарын мэдээ

Цаг агаарын мэдээ

2026-05-25
Өнөөдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Алдарт эхийн одон гардуулна

Өнөөдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Алдарт эхийн одон гардуулна

2026-05-25
НИТХ-аар Гандантэгчэнлин хийд орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлыг хэлэлцэнэ

Өнөөдөр үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

2026-05-25
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “МИАТ” ТӨХК-ийн хамт олонд 70 жилийн ойн баярын мэнд дэвшүүллээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “МИАТ” ТӨХК-ийн хамт олонд 70 жилийн ойн баярын мэнд дэвшүүллээ

2026-05-24
Элсэлтийн шалгалт ирэх сарын 25-нд эхэлнэ

Элсэлтийн шалгалт ирэх сарын 25-нд эхэлнэ

2026-05-24
Цаг агаарын мэдээ

Улаанбаатарт 14 хэмийн дулаан

2026-05-24
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.