• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж осол гаргасан жолоочийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасаж, 1 жил зорчих эрхийг нь хасах шийтгэл оногдууллаа

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2025-10-16
Ангилал: Хууль
ӨНДӨР НАСНЫ ТЭТГЭВЭР ТОГТООЛГОСОН ИРГЭН НАС БАРСАН ТОХИОЛДОЛД ТҮҮНИЙ ЭХНЭР, НӨХРИЙН ТЭТГЭВРИЙН ХЭМЖЭЭГ 20%-Р НЭМЭГДҮҮЛЭН ОЛГОНО
Ц.Тэмүүлэн нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ “Тоёота Харьер” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1 “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино”, 13.2-н “д” буюу “гүйцэгдсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул, саад учруулахгүйгээр буцаж эгнээндээ орох боломжгүй тохиолдолд гүйцэж түрүүлэхийг хориглоно” гэснийг тус тус зөрчсөний улмаас 2022 оны 6 дугаар сард Төв аймгийн нутаг дэвсгэрт хатуу хучилттай асфальтан замд зам тээврийн осол гарч “Тоёота Ланд 200” маркийн тээврийн хэрэгсэл, “Хьюндай Портер” маркийн тээврийн хэрэгсэл, “Тоёота Харьер” маркийн тээврийн хэрэгсэл, “Тоёота приус 20” маркийн тээврийн хэрэгсэл, “Истана” маркийн тээврийн хэрэгслүүд хоорондоо мөргөлдөж, “Хьюндай Портер” маркийн тээврийн хэрэгслийн зорчигч Б-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Анхан шатны шүүх: Шүүгдэгч Ц.Тэмүүлэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2-т зааснаар “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг “тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн” хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутайд тооцож. Иргэний нэхэмжлэгч Б-д 5 сая, Т-д 1,1 сая, Б-д 4 сая төгрөгийг тус тус шүүгдэгчээс гаргуулан олгох, иргэний хариуцагч Д-н 12 сая төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар Хан-Уул, Баянзүрх, Сүхбаатар дүүргээс гарахыг хориглож зорчих эрх хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн.
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцээд шүүгдэгч Ц.Тэмүүлэнд холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүх: Шүүгдэгч нь гүйцэж түрүүлэх үйлдэл хийхдээ Замын хөдөлгөөний дүрэм баримтлаагүйн улмаас осол гарах гол нөхцөлийг бүрдүүлсэн. Анхан шатны шүүх хязгаарлалтын бүсийг 3 дүүргээр тогтоосон нь үндэслэлгүй, шүүгдэгчийн ажиллаж, амьдарч байгаа нутаг дэвсгэрээр өөрчлөн тогтоох нь зүйтэй, мөн ослын улмаас эд хөрөнгөдөө учирсан хохирлыг Д-н Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрх нь нээлтэй гэсэн дүгнэлтийг хийж магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ХЯНАЛТЫН ШАТНЫ 2025 ОНЫ 10 ДУГААР САРЫН 15-НЫ ӨДРИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛДААН
Previous Post

Өдөрт 25-30 залилах гэмт хэрэг бүртгэгдэж байна

Next Post

Инкубатор хөтөлбөрийн сонгон шалгаруулалт эхэллээ

Next Post
Инкубатор хөтөлбөрийн сонгон шалгаруулалт эхэллээ

Инкубатор хөтөлбөрийн сонгон шалгаруулалт эхэллээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Цэцэрлэг, сургуулийн эрүүл мэндийн эрт илрүүлэг үзлэг аравдугаар сарын 1-нээс эхэлнэ

Цэцэрлэг, сургуулийн эрүүл мэндийн эрт илрүүлэг үзлэг аравдугаар сарын 1-нээс эхэлнэ

2026-09-10
Арабын Нэгдсэн Эмират улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа

Арабын Нэгдсэн Эмират улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа

2026-09-10
Вьетнам улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ

Вьетнам улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ

2026-09-10
Дугаарын хязгаарлалт энэ сарын 12-ны бямба гарагт дуусна

Дугаарын хязгаарлалт энэ сарын 12-ны бямба гарагт дуусна

2026-09-10
ВИДЕО: Apple компани анхны эвхдэг iPhone Duo загварыг танилцууллаа

ВИДЕО: Apple компани анхны эвхдэг iPhone Duo загварыг танилцууллаа

2026-09-10
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг албан ёсоор угтаж авлаа

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг албан ёсоор угтаж авлаа

2026-09-10
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

2026-09-10
Улаанбаатарт +22 градус дулаан, өдөртөө бороо орно

Улаанбаатарт өдөртөө багавтар үүлтэй. Бороо орохгүй

2026-09-10
Улаанбаатарт баавгай орж ирсэн гурван тохиолдол бүртгэгджээ

Улаанбаатарт баавгай орж ирсэн гурван тохиолдол бүртгэгджээ

2026-09-09
АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн эмч нар роботын тусламжтай өвдөгний үе солих мэс заслыг амжилттай хийлээ

АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн эмч нар роботын тусламжтай өвдөгний үе солих мэс заслыг амжилттай хийлээ

2026-09-09
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.