• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Монгол-Кубын парламентын бүлгийн дарга Ө.Шижир БНКУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Хорхе Родригезтэй уулзлаа

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2025-10-10
Ангилал: Улс төр
Монгол-Кубын парламентын бүлгийн дарга Ө.Шижир БНКУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Хорхе Родригезтэй уулзлаа

Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Кубын парламентын бүлгийн дарга Ө.Шижир Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Хорхе Родригезийг өнөөдөр /2026.10.10/ хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд парламентын бүлгийн дарга Ө.Шижир хоёр улсын 65 жилийн түүхтэй уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа, эв нэгдэл, харилцан дэмжлэг хөгжиж ирснийг  тэмдэглэв.

Тэрээр Элчин сайд Х.Родригезийг ажиллах хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөгжиж буй орнуудын 77-гийн бүлгийн дээд түвшний уулзалтад оролцохоор Куба Улсад айлчилсан бол Кубын Үндэсний Ассамблейн гишүүн Мариэла Кастро манай улсад зохион байгуулсан Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтад оролцсон нь хоёр улсын түүхэнд тод мөр үлдээснийг онцлов.

Эх орондоо удахгүй бүр мөсөн буцахтай нь холбогдуулан хүлээн авч байгаад Элчин сайд Х.Родригез парламентын бүлгийн дарга Ө.Шижирт талархал илэрхийлж, хоёр улсын уламжлалт найрсаг харилцаа цаашид ч улам өргөжин тэлнэ гэдэгт итгэлтэй байдгаа хэлэв.

Мөн олон улсын харилцааны нөхцөл байдал, Ковид-19 халдварын дараах эдийн засгийн хямралаас үүдэж дэлхийн улсуудад тулгарсан нийтлэг сорилтыг давах Монгол Улсын бодлого эерэг үр дүнтэй байсныг тэмдэглээд Куба Улсын хувьд эдийн засгийн хямралаас улбаалан одоо бий болоод байгаа нийгмийн хямралуудыг давахад Монгол Улсын туршлага чухал гэв.

Түүнийг Монгол Улсад ажиллах хугацаанд дэмжлэг үзүүлэн, хамтран ажилласанд Улсын Их Хурал дахь Монгол-Кубын парламентын бүлгийн дарга болон нийт гишүүдэд талархлаа илэрхийлж, цаашдын ажилд нь амжилт хүслээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Previous Post

Автомашины ослын улмаас жолооч, зорчигч нарын 5 хүний амь нас хохирсон харамсалтай хэрэг гарчээ

Next Post

Нийт шүүгчийн III чуулган хоёр дахь өдрөө үргэлжилж байна

Next Post
Нийт шүүгчийн III чуулган хоёр дахь өдрөө үргэлжилж байна

Нийт шүүгчийн III чуулган хоёр дахь өдрөө үргэлжилж байна

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, эдлэл, идээ, ундаа олно

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

2026-08-24
Маргааш нутгийн баруун хагаст, нөгөөдөр хойд хагаст аадар бороо орно

Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороотой

2026-08-24
Хар Зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол боллоо

Хар Зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол боллоо

2026-08-21
Ойрын 5 хоногийн цаг агаарын мэдээ

Ойрын 5 хоногийн цаг агаарын мэдээ

2026-08-21
COP17: Хотын дарга нарын форум эхэллээ

COP17: Хотын дарга нарын форум эхэллээ

2026-08-21

Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь

2026-08-21
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

2026-08-21
Улаанбаатарт 18 хэм дулаан, бороо орохгүй

Улаанбаатарт өдөртөө +24 хэм, үүлшинэ. Бороо орохгүй

2026-08-21
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршил, цагийн хуваарь

2026.08.20: Өнөөдөр цахилгаан таслах байршлууд

2026-08-20
Өнөөдөр үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нас уртадна

2026-08-20
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.