• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

АЖИЛД НЬ ЭРГҮҮЛЭН ТОГТООЖ АЖИЛГҮЙ БАЙСАН ХУГАЦААНЫ ОЛГОВОРТ 42,5 САЯ ТӨГРӨГИЙГ АЖИЛ ОЛГОГЧООС ГАРГУУЛЖ НЭХЭМЖЛЭГЧИД ОЛГУУЛАХААР ШИЙДВЭРЛЭЛЭЭ

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2025-10-09
Ангилал: Хууль
12 дугаар ангиа төгсөж байгаа учир дүн муу байж болохгүй гэх шалтгаанаар улсын шалгалтын дүнг бодитой бус дүгнэж ажлаас чөлөөлөгдсөн гэх маргааныг шийдвэрлэлээ
С.Саранзаяа нь ажил олгогч Алтанжолоо импекс ХХК-н захирлын 2024 оны 02 дугаар сарын 14-ны өдрийн ажлаас чөлөөлсөн тушаал нь хууль бус гэж марган ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах, мөн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг ажил олгогч Алтанжолоо импекс ХХК эс зөвшөөрч гаргасан тайлбартаа нэхэмжлэгч С.Саранзаяа нь хөдөлмөрийн дотоод журам болон хөдөлмөрийн гэрээнд заасан зөрчил, зан харилцаа ёс зүйн доголдол гаргасан, хамт ажиллагсадтайгаа таарамжгүй харьцдаг дарамталдаг ёс зүйн доголдол гаргадаг талаар гомдол ирсэн, өөрт нь эхлээд урьдчилж сануулсан гэтэл энэ хугацаанд дахиад зөрчил гасан учир хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэх тайлбар гарган маргажээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хэргийг хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хэргийг хэлэлцээд шийдвэрийг хэвээр үлдээсэн, ингэхдээ хоёр шатны шүүх нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан ажил олгогчийн тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2-т заасныг үндэслэсэн энэ тохиолдолд ажилтан мэргэжил, мэргэшлийн түвшин ур чадвар тэнцэхгүй байгаа талаар ажилтанд анхааруулах, боломжит хугацаа олгох ёстой байсан, ур чадвар нь дутсан гэдэг үйл баримт хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдоогүй мөн ажил олгогч нь ажилтнуудаас гомдол ирсэн талаар гэрч асуулгасан, өргөдөл ирсэн гэх баримтыг үндэслэж маргаж байгаа боловч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, ажилтанд өөрт нь мэдэгдэх, тайлбар авах, шалгах ажиллагааг явуулаагүй байгаа нь хуульд заасан үндэслэлд нийцэхгүй байна гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүх: Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийг ажилд нь эргүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны олговорт 41,1 сая төгрөгийг ажил олгогчоос гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч талаас хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа хоёр шатны шүүх Дундаж цалин хөлс тодорхойлох журмыг буруу хэрэглэсэн гэх үндэслэлээр гаргасныг хяналтын шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т заасан үндэслэлээр хэргийг хэлэлцээд гомдлыг хангах нь үндэслэлтэй гэж үзэж шийдвэр магадлалд өөрчлөлт оруулна, ингэхдээ хариуцагч Алтанжолоо импекс ХХК-с ажилгүй байсан хугацааны олговорт 41,1 сая төгрөг гаргуулах гэснийг 42,5 сая болгон өөрчилж шийдвэрлэлээ.
УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ХЯНАЛТЫН ШАТНЫ 2025 ОНЫ 10 ДУГААР САРЫН 07-НЫ ӨДРИЙН ИРГЭНИЙ ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛДААН
Previous Post

Улаанбаатар хотод энэ онд 100.9 км авто замыг бүрэн шинэчиллээ

Next Post

Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн төслийг зөвшилцөхийг дэмжлээ

Next Post
Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн төслийг зөвшилцөхийг дэмжлээ

Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн төслийг зөвшилцөхийг дэмжлээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Хүүхдийн баяраар цаг агаар ямар байх вэ?

Хүүхдийн баяраар цаг агаар ямар байх вэ?

2026-05-31
Бүх цэргийн наадам ирэх сарын 6-нд болно

Ирэх сард бөхийн өргөөнд дараах таван барилдаан болно

2026-05-31
Сүхбаатарын талбайд 1072 хувьцаа өвлүүлэх талаар мэдээлэл өгч байна

Сүхбаатарын талбайд 1072 хувьцаа өвлүүлэх талаар мэдээлэл өгч байна

2026-05-31
“ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ЗА БОЛ ЗААВАЛ ХИЙ“ үндэсний хөдөлгөөн орон даяар өрнүүлж эхэллээ

“ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ЗА БОЛ ЗААВАЛ ХИЙ“ үндэсний хөдөлгөөн орон даяар өрнүүлж эхэллээ

2026-05-31
Хүүхдийн баяраар бороо орно

Хүүхдийн баяраар бороо орно

2026-05-31
Өнөөдөр Бурхан багшийн Их дүйчин өдөр тохиож байна

Өнөөдөр Бурхан багшийн Их дүйчин өдөр тохиож байна

2026-05-31
Мисс Ц.Аззаяа шилдэг 18-т шалгарч, “Best runway challenge”-ийн эзэн боллоо

Мисс Ц.Аззаяа шилдэг 18-т шалгарч, “Best runway challenge”-ийн эзэн боллоо

2026-05-31
Гурван настай хүүхэд осолдсон уурхайн “Рэдбулкан” компанийн тусгай зөвшөөрлийг цуцалжээ

Гурван настай хүүхэд осолдсон уурхайн “Рэдбулкан” компанийн тусгай зөвшөөрлийг цуцалжээ

2026-05-30
Цаг агаарын мэдээ

Улаанбаатарт 23 градус дулаан байна

2026-05-30
Хотын дарга асан Х.Нямбаатар хотын шинэ дарга Б.Пүрэвдагвад захих захиас

Хотын дарга асан Х.Нямбаатар хотын шинэ дарга Б.Пүрэвдагвад захих захиас

2026-05-29
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.