• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв: Харшил ба бактери

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2025-10-08
Ангилал: Эрүүл мэнд
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв: Харшил ба бактери
Гэдэсний ашигтай бичил биетний олон янз байдал бага байх нь харшилтай болох шалтгааны нэг юм.
Хүүхдийг төрсөн цагаас эхлэн эхийн сүүгээр хооллох нь ашигтай бактерийн өсөлт болон дархлаа тогтолцооны хөгжлийг дэмждэг. Өнөө цагт хотжилт болон бусад шалтгааны улмаас олон төрлийн харшлын эмгэг нэмэгдэх хандлагатай байгаа учраас бид үүнд нухацтай анхаарал хандуулж, гэдэсний ашигтай бактери – микробиомын тэнцвэрт байдлыг хадгалснаар харшлаас урьдчилан сэргийлэх боломжтой.
Гэдэсний ашигтай бичил биетнүүдийг нэмэгдүүлэх маш энгийн бөгөөд дараах аргыг хэрэгжүүлээрэй.
1. Эслэг агуулсан хүнс хэрэглэх
• Жимс, хүнсний ногоо, үр тарианы төрөл
• Тараг, даршилсан ногоо, хэт боловсруулаагүй олон нэр төрлийн хүнс
• Нэрс, бөөрөлзгөнө, хар шоколад, ногоон цай гэх мэт полифенол ихтэй хүнс
2. Эрүүл амьдралын хэв маягийг бий болгох
• Антибиотикийг зөвхөн шаардлагатай үед хэрэглэх Зайлшгүй шаардлагаар хэрэглэсэн тохиолдолд пробиотикийг нэмэлтээр 1 сар ууж хэрэглэх нь гэдэсний ашигтай бактерийн тэнцвэрт байдлыг сэргээдэг.
• Хангалттай унтах Бидний гэдсэнд байх ашигтай бактерид хүртэл цагийн систем байдаг. Үүнийг circadian rhythm гэж нэрлэдэг. Өдрийн цагаар хоол боловсруулахад оролцдог бактери илүү идэвхитэй байдаг бол шөнийн цагаар хүний бодисын солилцоог дэмжигч, нөхөн төлжилтөд оролцдог бактери давамгайлдаг байна. Судалгаагаар нойроо хангалттай авсан хүний гэдэсний микробиом илүү олон янз байж, үрэвслийн маркер бага байсан. Мөн шөнийн ээлжинд ажилладаг хүмүүс илүүдэл жинтэй болох эрсдэл нэмэгддэг болохыг тогтоожээ.
• Стрессээ бууруулах Хүний хоол боловсруулах тогтолцоо болон тархи хоорондоо уялдаа холбоотой байдаг. Стрессийн үед ялгардаг кортизол, адреналин зэрэг дааврууд нь гэдэсний орчныг өөрчилж, ашигтай бактерид сөргөөр нөлөөлнө. Мөн гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн, ферментийн үйл ажиллагаа алдагдаж, салст хамгаалалт нимгэрснээс үрэвсэл үүсгэдэг бактериуд давамгайлдаг. Үүнээс гадна гэдэсний ашигтай бактери стрессийг бууруулдаг серотонин дааврыг тархинд дамжуулахад оролцдог тул энэ бактерийн тоо хэмжээ буурах нь эргээд стрессийг нэмэгдүүлж сөрөг гинжин хэлхээг үүсгэнэ.
• Байгальтай ойр байх Хотын орчинд өссөн хүүхдүүдийн гэдэсний микробиомын төрөл зүйл хөдөө орон нутгийн хүүхдүүдээс 40–50% бага байжээ. Байгаль дахь микробиомын төрөл зүйл их байдаг бөгөөд дархлааны системийг идэвхижүүлэх эерэг нөлөөтөй байдаг.
• Дасгал хөдөлгөөн тогтмол хийх Судалгаагаар дасгал хийх үед Lactobacillus, Bifidobacterium, Akkermansia muciniphila, Faecalibacterium prausnitzii зэрэг ашигтай бактерийн төрлүүд нэмэгддэг ба эдгээр нь богино гинжит тосны хүчлийг ялгаруулснаар үрэвслийг бууруулах, дархлаанд эерэгээр нөлөөлөх, гэдэсний салстыг хамгаалах үүргийг гүйцэтгэдэг. Мөн цусны эргэлт сайжирч, ходоодны рН орчныг тогтворжуулснаар үрэвсэл үүсгэгч бактерийг үржүүлэхгүй байх нөхцлийг бүрдүүлж өгдөг.
3. Нэмэлтээр пробиотик хэрэглэх
• Пробиотик (Ашигтай бактери) хэрэглэх
• Пребиотик (Эслэг) хэрэглэх
• Синбиотик (Ашигтай бактери+Эслэг) хэрэглэх
Previous Post

УС АШИГЛАГЧИЙН ҮҮРГЭЭ ХЭРЭГЖҮҮЛЭЭГҮЙ 124 ЗӨРЧИЛ, ДУТАГДАЛ ИЛРҮҮЛЛЭЭ

Next Post

Ази тив дэлхийн дунджаас хоёр дахин хурдтай дулаарч байна

Next Post
Ази тив дэлхийн дунджаас хоёр дахин хурдтай дулаарч байна

Ази тив дэлхийн дунджаас хоёр дахин хурдтай дулаарч байна

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Гурван настай хүүхэд осолдсон уурхайн “Рэдбулкан” компанийн тусгай зөвшөөрлийг цуцалжээ

Гурван настай хүүхэд осолдсон уурхайн “Рэдбулкан” компанийн тусгай зөвшөөрлийг цуцалжээ

2026-05-30
Цаг агаарын мэдээ

Улаанбаатарт 23 градус дулаан байна

2026-05-30
Хотын дарга асан Х.Нямбаатар хотын шинэ дарга Б.Пүрэвдагвад захих захиас

Хотын дарга асан Х.Нямбаатар хотын шинэ дарга Б.Пүрэвдагвад захих захиас

2026-05-29
“Хүүхдийн марафон-2026” 5-р сарын 31-нд болно

“Хүүхдийн марафон-2026” 5-р сарын 31-нд болно

2026-05-29
Өнөөдөр олон улсын Энхийг сахиулагчдын өдөр тохиож байна

Өнөөдөр олон улсын Энхийг сахиулагчдын өдөр тохиож байна

2026-05-29
6-р сарын 1-нд авто зам хаана

6-р сарын 1-нд авто зам хаана

2026-05-29
НИТХ-аар Гандантэгчэнлин хийд орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлыг хэлэлцэнэ

Дорнын зурхай

2026-05-29
Цаг агаарын мэдээ

Цаг агаарын мэдээ

2026-05-29
ТАНИЛЦ: Тавдугаар сарын 31-нд болох Бурхан багшийн Их дүйчин өдрийн хөтөлбөр

ТАНИЛЦ: Тавдугаар сарын 31-нд болох Бурхан багшийн Их дүйчин өдрийн хөтөлбөр

2026-05-28
Нийслэлийн 80 байршилд Ногоон өртөө байгуулна

Нийслэлийн 80 байршилд Ногоон өртөө байгуулна

2026-05-28
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.