• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

“Идэвхтэй зорчилт хөдөлгөөн – Улаанбаатар хот” сургалтыг зохион байгууллаа

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2025-10-08
Ангилал: Нийгэм
“Идэвхтэй зорчилт хөдөлгөөн – Улаанбаатар хот” сургалтыг зохион байгууллаа

НЗДТГ, Дэлхийн банк, Нидерланд улсын Дэд бүтэц усны аж ахуйн яам болон Нидерланд улсын Унадаг дугуйн элчин сайдын яамтай хамтран “Идэвхтэй зорчилт хөдөлгөөн – Улаанбаатар хот” сургалтыг зохион байгууллаа. Олон улсын шилдэг туршлагад тулгуурлан Улаанбаатар хотын зам, гудамжны төлөвлөлт, дугуйн болон явган замын сүлжээний загварыг сайжруулахад оролцогчдын мэдлэг, чадварыг нэмэгдүүлэх зорилгоор уг сургалтыг зохион байгуулсан юм.

Сургалтад нийслэлийн Замын хөгжлийн газар, Хот байгуулалт, хотын стандартын газар, НТБГ, Тээврийн цагдаагийн алба, Нэгдсэн төслийн удирдлагын газар, Замын хөдөлгөөний удирдлагын төв, Монголын авто замын холбоо, Монголын авто замчдын холбоо зэрэг байгууллагын 50 гаруй албан хаагч оролцов. Сургалтаар дугуйн замын сүлжээ төлөвлөлт, дугуйн замын стандарт, аюулгүй байдал сэдвээр мэдээлэл солилцсон юм.

Хот байгуулалт, хотын стандартын авто зам замын байгууламжийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Анхбаяр “Дэлхийн банкны урилгаар Нидерланд улсын Унадаг дугуйн элчин сайдын яамны эксперт, менежерүүд ирж өнөөдрийн сургалтад илтгэл тавьж байна. Эдгээр мэргэжилтнүүд Улаанбаатар хотын дугуйн замын бодит байдлыг дүгнэж, хоёр дугуйт тээврийн хэрэгслийн дэлхийн чиг хандлагыг Улаанбаатар хотод нэвтрүүлэхэд юунд анхаарах шаардлагатай талаар зөвлөгөө мэдээлэл өглөө” гэв.

Нидерландын Дугуйн элчин сайдын яамны төслийн менежер Шелли Бонже “Бид Монголд ирээд гурав хонож байна. Энэ хугацаанд Улаанбаатар хотоор явж, скүүтэр, хоёр дугуйт зэрэг нийтийн тээврийн хэрэгслүүдийг унаж, нөхцөл байдалтай танилцсан. Улаанбаатар хот маш гайхалтай, гоё хот байсан хэдий ч, тулгамдаж буй асуудлууд байв. Үүний нэг нь замын түгжрэл байсан. Иргэд ихэнхдээ хувийн машин эсвэл нийтийн тээвэр гэсэн сонголттой байгааг ажигласан. Улаанбаатар хотын замын түгжрэл их учраас нийтийн тээврийг ашиглавал илүү зохимжтой санагдлаа” гэлээ.

Дэлхийн банкны тээврийн ахлах мэргэжилтэн Эдвард Беукес “Би Улаанбаатар хотын тогтвортой тээврийн хэрэгслийг хөгжүүлэх төслийн багийн ахлагчаар ажиллаж байна. Уг төслийг Дэлхийн банк 2021 онд баталсан бөгөөд өнөөдрийн байдлаар хэрэгжилтийн шатандаа явж байна. Уг төсөлд хэд хэдэн ажил багтсан. Тухайлбал, Өнөр хорооллын арын 2.8 км замыг цогц гудамж зам болгон тохижуулж байна. Ингэхдээ дугуйн зам, явган хүний замыг цогцоор нь шийдэж, хүнд ээлтэй гудамж болгох юм” гэдгийг хэлж байв.

Previous Post

Х.Нямбаатар: Нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс мал гаргах ажлыг зохион байгуулна

Next Post

УС АШИГЛАГЧИЙН ҮҮРГЭЭ ХЭРЭГЖҮҮЛЭЭГҮЙ 124 ЗӨРЧИЛ, ДУТАГДАЛ ИЛРҮҮЛЛЭЭ

Next Post
УС АШИГЛАГЧИЙН ҮҮРГЭЭ ХЭРЭГЖҮҮЛЭЭГҮЙ 124 ЗӨРЧИЛ, ДУТАГДАЛ ИЛРҮҮЛЛЭЭ

УС АШИГЛАГЧИЙН ҮҮРГЭЭ ХЭРЭГЖҮҮЛЭЭГҮЙ 124 ЗӨРЧИЛ, ДУТАГДАЛ ИЛРҮҮЛЛЭЭ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Нийслэлийн 2027 оны төсвийн төслийг өргөн барилаа

Нийслэлийн 2027 оны төсвийн төслийг өргөн барилаа

2026-11-22
Энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Улаанбаатарт өдөртөө -4 хэмийн хүйтэн багавтар үүлтэй, цас орохгүй

2026-11-21
Гэрээ дулаалж, зуухгүй болгох зардлын хоёр сая төгрөгийг нийслэлээс “даана”

Гэрээ дулаалж, зуухгүй болгох зардлын хоёр сая төгрөгийг нийслэлээс “даана”

2026-11-20
Улаанбаатараас Ховд хүртэл интернет, хөнжил, үнэгүй цайтай автобус үйлчилж эхэлнэ

Улаанбаатараас Ховд хүртэл интернет, хөнжил, үнэгүй цайтай автобус үйлчилж эхэлнэ

2026-11-20
128 баг Улаанбаатар хотын хөгжлийн 25 шийдлээр мэтгэлцэнэ

128 баг Улаанбаатар хотын хөгжлийн 25 шийдлээр мэтгэлцэнэ

2026-11-20
Нисэх буудал руу явах автобусны чиглэл, үнэ, цагийн хуваарь

Нисэх буудал руу явах автобусны чиглэл, үнэ, цагийн хуваарь

2026-11-20
Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн Н.Учрал: Хаврын морин уралдааныг сэргээхийг дэмжихгүй

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн Н.Учрал: Хаврын морин уралдааныг сэргээхийг дэмжихгүй

2026-11-20
Авлига, ашиг сонирхлын зөрчлийн гомдол 20 хувиар нэмэгджээ

Авлига, ашиг сонирхлын зөрчлийн гомдол 20 хувиар нэмэгджээ

2026-11-20
АНУ-ын 5.2 сая ам.долларын буцалтгүй тусламжаар нисэхийн аюулгүй байдлыг бэхжүүлнэ

АНУ-ын 5.2 сая ам.долларын буцалтгүй тусламжаар нисэхийн аюулгүй байдлыг бэхжүүлнэ

2026-11-20
Монгол Улс цахим засаглалын индексээр дэлхийд 42 дугаарт эрэмбэлэгджээ

Монгол Улс цахим засаглалын индексээр дэлхийд 42 дугаарт эрэмбэлэгджээ

2026-11-20
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.