• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Эхлэл
    “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд аж ахуйн нэгжүүдийн хүчин чадал доод тал нь хоёр дахин нэмэгджээ

    “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд аж ахуйн нэгжүүдийн хүчин чадал доод тал нь хоёр дахин нэмэгджээ

    “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийг танилцууллаа

    “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийг танилцууллаа

    УИХ-ын гишүүдийн тэтгэмжийн асуудлыг цуцлах ажлын хэсэг байгуулагдлаа

    Өнөөдөр төсвийн байнгын хорооны хуралдаан 10:00 цагт эхэлнэ

    “Police Support Zone” булан байгууллаа

    “Police Support Zone” булан байгууллаа

    “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд “Монос хүнс” ХК шинэ үйлдвэрээ ашиглалтад оруулжээ

    “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд “Монос хүнс” ХК шинэ үйлдвэрээ ашиглалтад оруулжээ

    УИХ ДАХЬ АРДЧИЛСАН НАМЫН БҮЛЭГ НИЙСЛЭЛИЙН ГЭР ХОРООЛЛЫН ИРГЭДИЙН ТҮЛЖ БАЙГАА ХАГАС КОКС НҮҮРСНИЙ ХҮРТЭЭМЖИЙН ТАЛААРХ МЭДЭЭЛЛИЙГ СОНСОВ

    Өнөөдөр \2025.11.07\ирэх оны төсвийг байнгын хороод болон чуулганаар хэлэлцэнэ

    Одоогийн байдлаар дараах эмнэлэгүүд ажил хаялтад нэгджээ

    Одоогийн байдлаар дараах эмнэлэгүүд ажил хаялтад нэгджээ

    “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн сүүлийн гурван жилийн үйл ажиллагаанд аудит хийнэ

    “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн сүүлийн гурван жилийн үйл ажиллагаанд аудит хийнэ

    Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ

    Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ

  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн
No Result
View All Result

“ЭМНЭЛЭГ ХҮРТЭЛХ ЯАРАЛТАЙ, ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН ТОГТОЛЦООГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ ЭМЯ-НД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Саранцэцэг by Саранцэцэг
2025-10-07
in Эрүүл мэнд
“ЭМНЭЛЭГ ХҮРТЭЛХ ЯАРАЛТАЙ, ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН ТОГТОЛЦООГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ ЭМЯ-НД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Монгол улсын хэмжээнд яаралтай түргэн тусламжийн эмч болон түүний багт хамаарах нийт 1800 орчим хүн байдаг. Эдгээр хүмүүсийг чадавхжуулж, мэргэшүүлэн сургах  үндэсний мастер сургагч 14 багш бэлтгэгдээд байгаа билээ. 14 багш нь яаралтай түргэн тусламжийн эмч, мэргэжилтнүүд бөгөөд салбарынхандаа багшлахаар бэлтгэгдсэн юм. Ийм жишиг дэлхийн олон улсад байдаг ба манай улс энэ жил албан ёсоор тус сургалтыг эрүүл мэндийн салбартаа зохион байгуулж байна.

Өнөөдөр Австрали, Канад, ИБУИНВУлсын сургагч багш нар өөрийн сайн туршлагаа албаныханд хуваалцлаа. Тэд хэлэхдээ, түргэн тусламжийн жолооч бол маш чухал үүрэгтэйг онцлоод гол нь тэднийг яаралтай түгэн тусламж үзүүлж чаддаг болгон сургах хэрэгтэй гэлээ. Манай улсын хүн ам өргөн уудам нутаг дэвсгэрт тархан амьдардаг онцлогтой. Энэ тохиолдолд яаралтай түргэн тусламж түргэн хүрэх, чадварлаг тусламж үзүүлэх шаардлага тулгардаг.

Эрүүл мэнд сайд Ж.Чинбүрэн: Аварч болох, эмчилж болох хүмүүсийг алдаж байгаа нь эрүүл мэндийн салбарын хамгийн том сул тал болж байна. Тиймээс Монгол Улсад түргэн тусламж, эрчимт эмчилгээ, төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг амьдарч байгаа газар, нутагт нь түргэн хүргэдэг тогтолцоог бий болгох нь Засгийн газрын нэг том зорилт юм. Энэ хүрээнд Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр манай улсын аймаг орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудыг шинэчилж чадавхжуулах, орон нутагт яаралтай түргэн тусламжийн сүлжээ тогтолцоог бий болгох, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудад зөв менежмэнт систем нутагшуулах төслийг хэрэгжүүлэх юм. 3 жилийн дараа гэхэд 21 аймаг яаралтай, түргэн тусламж, эрчимт эмчилгээг үзүүлдэг болж үр дүнд нь нас баралтыг бууруулах том зорилго биеллээ олно. Яг энэ чиглэлээр “EMS Global” багийнхан Монголын олон мэргэжилтнүүдийг сургаж, үнэтэй санал өгч буйд талархаж байна” гэлээ.

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга М.Наранпүрэв: Эмнэлэг хүртэлх яаралтай тусламжийн чанар, шуурхай байдал, хариу арга хэмжээнээс шалтгаалан өвчтөн эдгэрэх эсвэл хөгжлийн бэрхшээлтэй болох, нас барах гэсэн гурван үр дагавар бий болдог.

2024 онд Монгол Улсад 18,113 нас баралт бүртгэгдсэнээс 12,330 нь эмнэлгийн бус нас баралт байна. Нийт аврах боломжтой нас баралт нь 9761 иргэн буюу нийт нас баралтын 54 хувьтай тэнцэж байна.
Шалтгааныг нь харах юм бол харвалт, шигдээс, осол, гэмтэл, амьсгалын тогтолцооны өвчин, хоол боловсруулах зарим өвчнүүд дийлэнх хувийг эзэлж байгаа юм. Эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт үйлчлүүлсэн өвчтөний эрэмбэлэн ангилалтыг үнэлэхэд, өвчтөний 80 хувь нь эмнэлэгт өөрөө ирсэн буюу яаралтай тусламж шаардахгүй хүмүүс байгаа аж. Энэ нь эрэмбэлэх сургалтын хөтөлбөр хангалтгүй, хүний нөөцийн сургалтын хэрэгцээ шаардлагатай байгааг харуулж байна.
Австрали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лео Зэн: Австралийн элчин сайдын яам нь маш хэрэгцээтэй, хүний амь аварсан сургалтыг  “EMS Global”-тай хамтран хэрэгжүүлж байгаадаа туйлын баяртай байна. Сүүлийн 2-3 жилийн хугацаанд 200 гаруй эмчийг эмнэлэг хүртэлх тусламж үзүүлэх чиглэлээр чадавхыг нь сайжруулсан байна. Монголын хаана ч байсан хүний амь бүрийг аврах яаралтай тусламжийн тогтолцоог сайжруулах нь чухал гэдгийг сонслоо. “EMS Global”-ийн Монголд хэрэгжүүлж буй сургалт үр дүнтэй байгаад баярлаж байна. “EMS Global”-аар дамжуулан Монгол Улсын эрүүл мэндийн тогтолцоог сайжруулах, улам чадавхтай болоход нь хувь нэмрээ оруулж, бүхий л талаар дэмжин ажиллана гэдгээ хэллээ.
“EMS Global” нь Австрали, Канад, ИБУИНВУлсын түргэн тусламж, агаарын тээврийн тусламжийн чиглэлээр мэргэшсэн багийн гишүүдтэй. Тус багийнхан 2018 оноос хойш 559 хүнд эмнэлэг хүртэлх яаралтай тусламжийн сургалт хийжээ. Сүүлийн 2-3 жилийн хугацаад Нийслэлийн түргэн тусламжийн төвтэй хамтран эмч, жолооч нарыг сургалтад 100 хувь хамруулахаар ажиллаж байгаа аж.

Профессор Жо Акер хэлэхдээ, Сүүлийн 8 жил Монголд ажиллахдаа Яаралтай түргэн тусламжийн тогтолцооны сайн тал, тулгарч буй бэрхшээлүүдээс олон зүйлийг суралцсан. Тухайн мөчид буюу амь тэнссэн үед яаралтай тусламж үзүүлэхэд эмч жолоочийн баг маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэ тогтолцоо Монголд маш сайн ажиллаж байгаа. Мөн түргэний жолооч бол маш чухал нөөц боломж юм. Жолооч нарыг сургах чиглэлээр бид ажиллаж байгаа. Эмчтэй зэрэгцээд сувилагч, жолооч нарыг сургах нь өндөр ач холбогдолтой гэдгийг онцолсон юм.

Азийн хөгжлийн банкны төсөл хэрэгжүүлэгч нэгжийн зохицуулагч Г.Баясгалан: Үндэсний түргэн тусламжийн сүлжээний шинэчлэлийг бий болгоход хамгийн чухал нь хүний нөөцийн бэлэн байдал. 2 жилийн хугацаанд 1800 орчим эмч нарыг чадавхжуулан сургах үндэсний мастер сургагч 14 багш нартай “EMS Global” багийнхан хамтран ажиллах нь сургалтын хөтөлбөрийг улам сайжруулах ач холбогдолтой. Үндэсний түргэн тусламжийн төвтэй болсноор бүх аймаг, улсын дуудлагыг хянадаг тогтолцоо бүрдэх юм. Ингэснээр эмнэлэг хүртэлх яаралтай түргэн тусламжийн чанар сайжирна. Бүх төвүүд жигд нэг түвшинд үйл ажиллагаагаа явуулахад нэг алхам сайжирч, хөгжиж дэвших боломж бүрдэнэ” гэлээ.

Семинарын төгсгөлд дараах дүгнэлтийг гаргалаа.

  1. ДЭМБ-ын Яаралтай тусламжийн суурь хөтөлбөрийн хүрээнд, Эмнэлэг хүртэлх тусламж, үйлчилгээг чадавхжуулах. Тэр дундаа анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудын эмнэлгийн болон эмнэлгийн бус (түргэний жолооч) ажилчдыг системтэйгээр сургах;
  2. Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй төсөлтэй дээрх яаралтай тусламжийн сургалтыг уялдуулах;
  3. Парамедикийн хууль эрхзүйн орчныг бий болгож, эмнэлгийн бус ажилчдыг системчилсэн тусгай хөтөлбөрөөр бэлтгэж, албан ёсны сургалтын хөтөлбөрийг нэвтрүүлэхээр болов.

Семинарт Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн, Австрали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лео Зэн, Австрали улсын EMS Global сангийн профессор Жо Акер, Азийн хөгжлийн банкны төсөл хэрэгжүүлэгч нэгжийн зохицуулагч Г.Баясгалан,  Яаралтай тусламж судлалын салбар зөвлөлийн гишүүд, Нийслэлийн түргэн тусламжийн төвийн мэргэжилтнүүд оролцлоо.

Previous Post

Төсвийн байнгын хороо Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ

Next Post

ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Д.ОЧИРБАТ БҮГД НАЙРАМДАХ ТУРК УЛСЫН ЭМ, ЭМНЭЛГИЙН ХЭРЭГСЛИЙН ГАЗАРТ АЖИЛЛАЛАА

Discussion about this post

Шинэ мэдээ

Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ явуулдаг газруудыг залилж байсан этгээдүүдийг тогтоожээ

Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ явуулдаг газруудыг залилж байсан этгээдүүдийг тогтоожээ

2025-11-10
“Эмээлт эко аж үйлдвэрийн парк”ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо

“Эмээлт эко аж үйлдвэрийн парк”ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо

2025-11-10
Нийслэлийн нутгийн захиргааны болон Нийслэлийн өмчит байгууллагуудын хуулийн асуудал хариуцсан алба хаагчдыг чадавхжуулах чиглэлээр өнөөдөр хэлэлцүүлэг зохион байгуулжээ

Нийслэлийн нутгийн захиргааны болон Нийслэлийн өмчит байгууллагуудын хуулийн асуудал хариуцсан алба хаагчдыг чадавхжуулах чиглэлээр өнөөдөр хэлэлцүүлэг зохион байгуулжээ

2025-11-10
Төрд учирсан 721,1 сая төгрөгийн хохирлыг нөхөн барагдуулсныг мэдэгдэв

Төрд учирсан 721,1 сая төгрөгийн хохирлыг нөхөн барагдуулсныг мэдэгдэв

2025-11-10
Э.Бат-Үүл: МАН-ыг татан буулгах тухай Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлиг хүчин төгөлдөр хэвээрээ байгаа

Э.Бат-Үүл: МАН-ыг татан буулгах тухай Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлиг хүчин төгөлдөр хэвээрээ байгаа

2025-11-10
Аж үйлдвэр, эрдэс баялагийн яамны шуурхай хурал боллоо

Аж үйлдвэр, эрдэс баялагийн яамны шуурхай хурал боллоо

2025-11-10
Х.Нямбаатар: Хиймэл оюун ухааны дэвшлийг зарим ажлын байранд ашиглана

Х.Нямбаатар: Хиймэл оюун ухааны дэвшлийг зарим ажлын байранд ашиглана

2025-11-10
Нийслэлийн 9 байршилд 102.72 км үерийн хамгаалалтын далан барина

Нийслэлийн 9 байршилд 102.72 км үерийн хамгаалалтын далан барина

2025-11-10
Леонел галлин: Улаанбаатар хотод аюулгүй, найдвартай дүүжин замын тээврийн системийг барихаар зорьж байна

Леонел галлин: Улаанбаатар хотод аюулгүй, найдвартай дүүжин замын тээврийн системийг барихаар зорьж байна

2025-11-10
УИХ-ын гишүүн С.Цэнгүүн: Цалин нэмэхтэй холбоотой эдийн засгийн нөлөөлөл

УИХ-ын гишүүн С.Цэнгүүн: Цалин нэмэхтэй холбоотой эдийн засгийн нөлөөлөл

2025-11-10
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.