• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Автомашин зээлээр худалдаж аваад төлбөрөө төлөөгүй маргааны шүүхийн шийдвэр

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2025-10-07
Ангилал: Хууль
300,000 ТӨГРӨГИЙН ХАХУУЛЬ АВСАН АЛБАН ТУШААЛТАНД НИЙТИЙН АЛБАНД ТОМИЛОГДОХ ЭРХИЙГ 5 ЖИЛИЙН ХУГАЦААГААР ХАСАЖ, 6 САЯ ТӨГРӨГӨӨР ТОРГОХ ШИЙТГЭЛ ОНОГДУУЛЛАА
ШИЙДВЭР МАГАДЛАЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛЖ ХАРИУЦАГЧААС 196 САЯ ТӨГРӨГИЙГ ГАРГУУЛАН НЭХЭМЖЛЭГЧИД ОЛГУУЛАХААР ШИЙДВЭРЛЭЛЭЭ
П.Энхсайхан нь П.Бямбацэцэг миний нэр дээр байдаг цагаан өнгийн Хино маркийн тээврийн хэрэгслийг 90 мянган ам.доллароор худалдан авахаар харилцан тохиролцсон, машиныг миний дүү Б.Анандын нэр дээр шилжүүлээд өг, төлбөрийг нь сарын дараа төлье гэж хэлсэн. Түүнд итгэж тээврийн хэрэгсэл шилжүүлэн өгсөн, машины төлбөрийг шаардаж холбогдоход төлөөгүй өдийг хүрсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т Гадаад валютын ханшийг тухайн үеийн Монгол банкнаас зарласан албан ёсны ханшаар тооцно гэж зааснаар 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Монгол банкнаас зарласан ам.долларын ханш 2,8 сая төгрөгөөр тооцоход 90 мянган ам.доллар нь 256 сая төгрөг болно. Иймд тээврийн хэрэгслийн үнэ болох 256 сая төгрөгийг гаргуулахаар шүүхэд ханджээ.
П.Энхсайхан болон Каяак конкрет ХХК-аас бетон зуурмагийн төлбөрөө төлөхгүй учир тус тээврийн хэрэгслийг Б.Анандын нэр дээр шилжүүлэн авсан; Б.Ананд тус тээврийн хэрэгслийг би худалдаж аваагүй, мөнгө төлөөгүй, мөнгө төлнө гэж ч тохиролцоогүй 2016 оны 10 дугаар сард нагац ах П.Энхсайхан холбогдож тус тээврийн хэрэгслийг нэр лүүгээ шилжүүлээд авчих гэсэн гэх тайлбар гарган маргалджээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хэргийг хэлэлцээд: Маргаан бүхий тээврийн хэрэгслийг П.Энхсайхан бодит байдлаар эзэмшилдээ авсан үйл баримт тогтоогдож байх боловч улсын бүртгэл хүчин төгөлдөр байгаа тохиолдолд үүргийн харилцаа П.Энхсайхан П.Бямбацэцэг нарын хооронд үүссэн гэж үзэх үндэслэлгүй. Үүргийн харилцаа нэхэмжлэгч П.Бямбацэцэг хариуцагч Б.Ананд нарын хооронд үүсэж худалдагч гэрээний зүйлийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлсэн байх боловч худалдан авагч өмчлөлөөр шилжүүлэн авсан эд хөрөнгийн үнийг төлөх үүргээ биелүүлээгүй, хариуцагч П.Энхсайхан, Каяак конкрет ХХК нар нь эрх зүйн харилцааны оролцогч биш гэж дүгнэн Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хариуцагч Б.Анандаас 204 сая төгрөгийг гаргуулах, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 51 сая төгрөг болон хариуцагч П.Энхсайхан, Каяак конкрет ХХК нарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2025 оны 05 дугаар сарын 09-ны өдөр хэргийг хэлэлцээд: хариуцагч П.Энхсайхан нь худалдах худалдан авах гэрээний тохиролцоонд оролцсон уг тээврийн хэрэгслийг бодитойгоор эзэмшилдээ авч авто машин эзэмших эрхийг Б.Анандын нэр дээр шилжүүлэн авсан болох нь түүний тайлбар болон гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байна. Хэрэгт цугларсан нотлох баримтыг харьцуулан дүгнэхэд хариуцагч Б.Ананд П.Энхсайхан нар нь худалдах худалдан авах гэрээний үүргээс чөлөөлөгдөх үндэслэлгүй гэх дүгнэлтийг хийж хариуцагч Б.Ананд, П.Энхсайхан нараас 204 сая төгрөгийг гаргуулах, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ
Хяналтын шатны шүүх: анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн. Хэрэгт байгаа баримтаар 8 сая төгрөгийг нэхэмжлэлийн дүнгээс хасаг үндэслэл тогтоогдож байгаа талаар 2 шатны шүүх анхаараагүйг залруулах боломжтой гэж үзэн 204 сая гэснийг 196 сая гэж өөрчилж үлдэх 8 сая төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шүүхийн шийдвэр магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ХЯНАЛТЫН ШАТНЫ 2025 ОНЫ 10 ДУГААР САРЫН 07-НЫ ӨДРИЙН ИРГЭНИЙ ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛДААН
Previous Post

“Лаг хатааж шатаах үйлдвэр” барих тендерийг зарлахаар бэлтгэл ажлыг хангаж байна

Next Post

ЭМИЙН ҮНЭ, ЭМИЙН САНГИЙН БАЙРШЛАА ШУУД ХАРДАГ БОЛЛОО

Next Post
ЭМИЙН ҮНЭ, ЭМИЙН САНГИЙН БАЙРШЛАА ШУУД ХАРДАГ БОЛЛОО

ЭМИЙН ҮНЭ, ЭМИЙН САНГИЙН БАЙРШЛАА ШУУД ХАРДАГ БОЛЛОО

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Гурван настай хүүхэд осолдсон уурхайн “Рэдбулкан” компанийн тусгай зөвшөөрлийг цуцалжээ

Гурван настай хүүхэд осолдсон уурхайн “Рэдбулкан” компанийн тусгай зөвшөөрлийг цуцалжээ

2026-05-30
Цаг агаарын мэдээ

Улаанбаатарт 23 градус дулаан байна

2026-05-30
Хотын дарга асан Х.Нямбаатар хотын шинэ дарга Б.Пүрэвдагвад захих захиас

Хотын дарга асан Х.Нямбаатар хотын шинэ дарга Б.Пүрэвдагвад захих захиас

2026-05-29
“Хүүхдийн марафон-2026” 5-р сарын 31-нд болно

“Хүүхдийн марафон-2026” 5-р сарын 31-нд болно

2026-05-29
Өнөөдөр олон улсын Энхийг сахиулагчдын өдөр тохиож байна

Өнөөдөр олон улсын Энхийг сахиулагчдын өдөр тохиож байна

2026-05-29
6-р сарын 1-нд авто зам хаана

6-р сарын 1-нд авто зам хаана

2026-05-29
НИТХ-аар Гандантэгчэнлин хийд орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлыг хэлэлцэнэ

Дорнын зурхай

2026-05-29
Цаг агаарын мэдээ

Цаг агаарын мэдээ

2026-05-29
ТАНИЛЦ: Тавдугаар сарын 31-нд болох Бурхан багшийн Их дүйчин өдрийн хөтөлбөр

ТАНИЛЦ: Тавдугаар сарын 31-нд болох Бурхан багшийн Их дүйчин өдрийн хөтөлбөр

2026-05-28
Нийслэлийн 80 байршилд Ногоон өртөө байгуулна

Нийслэлийн 80 байршилд Ногоон өртөө байгуулна

2026-05-28
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.