• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

ӨМНӨГОВЬ: ‘Хавдрын эсрэг аян’-аар 12 тохиолдлыг илрүүлжээ

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2025-09-30
Ангилал: Эрүүл мэнд
ӨМНӨГОВЬ: ‘Хавдрын эсрэг аян’-аар 12 тохиолдлыг илрүүлжээ

 ‘Өсөлттэй Өмнөговь’ хөтөлбөрийн хүрээнд Хавдар судлалын үндэсний төвтэй хамтран “Хавдрын эсрэг аян-2025” үйл ажиллагааг Даланзадгад суманд энэ сарын 25-27-ны өдрүүдэд зохион байгууллаа.Тус аяныг найм дах жилдээ зохион байгуулж, үзлэгт хамрагдах нэн шаардлагатай 705 хүнийг хамруулжээ.

Үүнээс хавдрын хяналтын үзлэгт 131, хавдрын урьдал сэжигтэй тохиолдол 42, шинээр оношлогдсон 12, эсийн шинжилгээ 73, эдийн шинжилгээ 6, дуран 20, компьютер томографи 39, мэс ажилбар 1, анхан шатны эмчийн хяналтад 223 хүнийг  хамруулан үе шатны хяналтад шилжүүлсэн байна.

  Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ц.Жавзандулам:

-Өмнөговь аймгийг хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд иргэдийнхээ эрүүл мэндэд чиглэсэн томоохон ажлуудыг төлөвлөн хэрэгжүүлж байна. Тодруулбал, ХСҮТ-тэй хамтран хавдрын өвчнөөс эрт илрүүлгээр урьдчилан сэргийлэх ажлыг хийж байна. Энэ удаагийн үзлэг оношилгоог энэ сарын 25-27-ны өдрүүдэд зохион байгууллаа. Хавдрын эрт илрүүлгийн үзлэгээр Өмнөговь аймгийн 15 сумын 17 өрхийн эрүүл мэндийн төвийн 705 хүн хамрагдлаа. Хамрагдсан хүмүүсээс 12 шинэ тохиолдлын хавдар бүртгэгдлээ. Хавдрыг дотор нь авч үзвэл элэгний, эмэгтэйчүүдийн, хоол боловсруулах, ходоодны хавдар, хөхний болон умайн хүзүү гэх мэтээр ангилж байгаа юм. Шинэ тохиолдлууд бүртгэгдсэнээс 42 тохиолдлыг бүртгэж авсан. Анхан шатын эрүүл мэндийн байгууллагын хяналтад 223 хүнийг шилжүүлж хавдрын хяналтад байдаг 100 гаруй хүнд тусламж үйлчилгээг хүргэсэн. Цаашид бид зөвхөн илрүүлээд зогсохгүй эрүүлжүүлэх ажлыг түлхүү зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байгаа. ХСҮТ-тэй байгуулсан хамтын ажиллагааныхаа хүрээнд шинээр бүртгэгдсэн болон урьтал хавдрын хүмүүсээ үндэсний төв дээр үзлэгт дахин хамруулахаар хоёр тал хэлэлцээд зөвшилцөлд хүрсэн. Мөн хавдраар өвчлөөд орон нутгийн хяналтад байгаа хүмүүсийн эмчилгээний чанарыг сайжруулах, хими эмчилгээний тоог нэмэгдүүлэх зэрэг ажлыг хийнэ. Богино хугацаанд олон хүнийг хамруулж чадсан нь үзлэг үр дүнтэйг харуулж байгаа юм. Хамтран ажилласан ажлын багийн хамт олондоо талархлаа.

Эх сурвалж: Монцамэ Дэлгэрцэцэг

Previous Post

Мөнгөний үнэ 47 ам.долларыг давжээ

Next Post

АНУ-ын Төрийн департмент Монгол Улсын 2025 оны хөрөнгө оруулалтын орчны мэдэгдлийг нийтэлжээ

Next Post
АНУ-ын Төрийн департмент Монгол Улсын 2025 оны хөрөнгө оруулалтын орчны мэдэгдлийг нийтэлжээ

АНУ-ын Төрийн департмент Монгол Улсын 2025 оны хөрөнгө оруулалтын орчны мэдэгдлийг нийтэлжээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Хотын дарга Туулын хурдны замын трассыг өөрчилж, бургас мод хөндөхгүйгээр зам барина гэв

Хотын дарга Туулын хурдны замын трассыг өөрчилж, бургас мод хөндөхгүйгээр зам барина гэв

2026-11-04
Иргэдийн 74 хувь нь банкуудын эх үүсвэрээр санхүүжүүлсэн дунджаар 18.6 хувийн хүүтэй ипотекийн зээл авчээ

Иргэдийн 74 хувь нь банкуудын эх үүсвэрээр санхүүжүүлсэн дунджаар 18.6 хувийн хүүтэй ипотекийн зээл авчээ

2026-11-04
Э.Даариймаа 100 буудалт даамын залуучуудын дэлхийн аварга боллоо

Э.Даариймаа 100 буудалт даамын залуучуудын дэлхийн аварга боллоо

2026-11-04
УИХ-ын гишүүнийг зөрчлийн хариуцлагаас чөлөөлсөн заалт Үндсэн хууль зөрчжээ

УИХ-ын гишүүнийг зөрчлийн хариуцлагаас чөлөөлсөн заалт Үндсэн хууль зөрчжээ

2026-11-04
Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно

Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно

2026-11-04
Ц.Сандаг-Очир: Нөмрөгтэй холбоотой гарсан бүх зардлыг хохиролд тооцож, эзэн холбогдогчоор нь төлүүлнэ

Ц.Сандаг-Очир: Нөмрөгтэй холбоотой гарсан бүх зардлыг хохиролд тооцож, эзэн холбогдогчоор нь төлүүлнэ

2026-11-04
Г.Тэмүүлэн МУИС-ийн Хууль зүйн сургуулийн эрдэмтэн, багш нартай уулзалт хийлээ

Г.Тэмүүлэн МУИС-ийн Хууль зүйн сургуулийн эрдэмтэн, багш нартай уулзалт хийлээ

2026-11-04
Суурь тэтгэврийн 50 хувийг гэр бүлийн хүндээ өвлүүлэх боломжтой

Суурь тэтгэврийн 50 хувийг гэр бүлийн хүндээ өвлүүлэх боломжтой

2026-11-04
“Дархан Минж” компани “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд “Мон Желат” үйлдвэрээ ашиглалтад орууллаа

“Дархан Минж” компани “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд “Мон Желат” үйлдвэрээ ашиглалтад орууллаа

2026-11-04
Засгийн газрын хуралдаанаар 20 асуудал хэлэлцэнэ

Засгийн газрын хуралдаанаар 20 асуудал хэлэлцэнэ

2026-11-04
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.