• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Хагас коксон түлшний үйлдвэрийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барих тендерийг аравдугаар сард зарлана

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2025-09-24
Ангилал: Нийгэм
Хагас коксон түлшний үйлдвэрийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барих тендерийг аравдугаар сард зарлана

Улаанбаатар хотод өмнөх буюу мидлингээр хийсэн сайжруулсан шахмал түлшний нөөцөлсөн үлдэгдэл 40 мянган тонн түлшийг есдүгээр сарын 15-наас борлуулж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 373 борлуулалтын цэгээр түлшийг борлуулж байгаа. Харин аравдугаар сарын 1-нээс импортоор авч байгаа хагас коксон шахмал түлшийг борлуулж эхэлнэ. 2025-2026 оны галлагааны улиралд 306 мянган тонн хагас коксон шахмал түлшийг борлуулахаар төлөвлөсөн. Ингэснээр 2025-2026 оны галлагааны улиралд түлшний нөөц хүрэлцээтэй байхаас гадна агаарын бохирдлыг бууруулахад тодорхой нөлөө үзүүлнэ.

Тиймээс цаашид Монгол Улс хагас коксон түлшний үйлдвэртэй болох зайлшгүй шаардлагатай. Монгол Улсын “Алсын хараа-2050” урт хугацааны бодлогын баримт бичигт “Богино хугацаанд буюу 2024-2030 онд хагас коксон болон хийн түлшийг хэрэглээнд нэвтрүүлэх, хагас кокс-эрчим хүчний үйлдвэр барих” талаар тусгасан байдаг. Мөн Засгийн газрын 2025 оны есдүгээр сарын 2-ны өдрийн ээлжит хуралдаанаар “Хагас коксын үйлдвэр” байгуулах асуудлыг нийслэл Улаанбаатар хотыг бие даан хэрэгжүүлэх тухай үүрэг даалгаврыг эцэслэн өгсөн.

Нийслэлийн зүгээс Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль, журмын дагуу хагас коксон түлшний үйлдвэрийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барихаар төлөвлөж, төслийн бэлтгэл ажлыг эхлүүлсэн. Хагас коксон түлшний үйлдвэр барих тендерийг аравдугаар сард зарлана. Өнөөдрийн байдлаар нүүрс-хими цогцолбор буюу хагас коксон түлшний үйлдвэр барих төслийн газрын зөвшөөрөл 100 хувь, нэгжийн ТЭЗҮ 100 хувь, технологийн судалгаа 100 хувь, хөгжлийн төлөвлөгөө 90 хувьтай хэрэгжиж байна.

Хагас коксон түлшний үйлдвэр барьснаар нэмүү өртөг шингэсэн хүнд үйлдвэрлэлийг хөгжүүлж, боловсруулах үйлдвэрлэлийг нэг шат ахиулснаар экспортын орлогыг нэмэгдүүлэх, олон улсын түүхий эдийн үнээс хараат байдлыг бууруулах боломж бүрдэнэ.

Ташрамд, Улаанбаатар хотын агаарын бохирдлын дийлэнх нь буюу 55.6 хувь нь гэр хорооллын айл өрхийн галлагаанаас, 28.9 хувь нь тээврийн хэрэгслийн дотоод шаталтын хөдөлгүүр болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэлтэй, үлдсэн 15.5 хувь нь уурын болон усан халаалтын зуух, хог хаягдал, дулааны цахилгаан станцын үнсэн сан зэрэг бусад эх үүсвэрээс үүдэлтэй гэж судалгаануудаар тооцоолжээ. Мөн Улаанбаатар хотод Баянхошуу, 7 буудал орчимд агаарын бохирдол хамгийн их хуримтлагддаг байна.

Previous Post

Энэ жил Зурагт, Гандан, Баянхошууны 5000 айлыг хийн хэрэглээнд шилжүүлнэ

Next Post

Засгийн газар 100 хоногт-Батлан хамгаалах яам

Next Post
Засгийн газар 100 хоногт-Батлан хамгаалах яам

Засгийн газар 100 хоногт-Батлан хамгаалах яам

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Цэцэрлэг, сургуулийн эрүүл мэндийн эрт илрүүлэг үзлэг аравдугаар сарын 1-нээс эхэлнэ

Цэцэрлэг, сургуулийн эрүүл мэндийн эрт илрүүлэг үзлэг аравдугаар сарын 1-нээс эхэлнэ

2026-09-10
Арабын Нэгдсэн Эмират улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа

Арабын Нэгдсэн Эмират улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа

2026-09-10
Вьетнам улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ

Вьетнам улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ

2026-09-10
Дугаарын хязгаарлалт энэ сарын 12-ны бямба гарагт дуусна

Дугаарын хязгаарлалт энэ сарын 12-ны бямба гарагт дуусна

2026-09-10
ВИДЕО: Apple компани анхны эвхдэг iPhone Duo загварыг танилцууллаа

ВИДЕО: Apple компани анхны эвхдэг iPhone Duo загварыг танилцууллаа

2026-09-10
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг албан ёсоор угтаж авлаа

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг албан ёсоор угтаж авлаа

2026-09-10
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

2026-09-10
Улаанбаатарт +22 градус дулаан, өдөртөө бороо орно

Улаанбаатарт өдөртөө багавтар үүлтэй. Бороо орохгүй

2026-09-10
Улаанбаатарт баавгай орж ирсэн гурван тохиолдол бүртгэгджээ

Улаанбаатарт баавгай орж ирсэн гурван тохиолдол бүртгэгджээ

2026-09-09
АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн эмч нар роботын тусламжтай өвдөгний үе солих мэс заслыг амжилттай хийлээ

АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн эмч нар роботын тусламжтай өвдөгний үе солих мэс заслыг амжилттай хийлээ

2026-09-09
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.