• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

А.Амартүвшин: Хагас коксон түлш хэрэглэснээр уушгинд шүүгддэггүй нарийн ширхэгт тоосонцор 80 хүртэл хувиар багасна

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2025-09-24
Ангилал: Нийгэм, Тод мэдээ
А.Амартүвшин: Хагас коксон түлш хэрэглэснээр уушгинд шүүгддэггүй нарийн ширхэгт тоосонцор 80 хүртэл хувиар багасна

Сайжруулсан шахмал түлшний хэрэглээ, борлуулалт, хагас коксон түлшний хэрэглээ зэрэг цаг үеийн асуудлаар нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин мэдээлэл өглөө.

Тэрбээр “Аравдугаар сарын 1-нээс нийслэлд хагас коксон түлшийг борлуулна. Хагас коксон түлш нь ахуйн хэрэглээнд нүүрсийг хэрэглэж болох хамгийн боловсронгуй бүтээгдэхүүн юм. Хагас коксон түлшинд ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэн болон бусад лабораторийн хийсэн шинжилгээгээр

  • Сайжруулсан шахмал түлшээс 45-50 хувиар бага бохирдол ялгаруулна.
  • Сайжруулсан шахмал түлшээс 25 хувиар бага угаарын хий ялгаруулна.
  • Уушгинд шүүгддэггүй нарийн ширхэгт тоосонцор 80 хүртэл хувиар багасна.
  • Гэр хороололд буюу яндангаас гарч байгаа агаарын бохирдол 80 хүртэл хувиар буурна гэж тооцоолсон. Ингэснээр энэ өвөл Улаанбаатар хотын агаар орчны бохирдол 45-50 хувь хүртэл буурна гэж тооцоолж байна.

Хагас коксон түлш худалдаалагдаж эхлэхээр иргэд сайжруулсан түлштэй харьцуулан хэрэглэж, өөрсдөө дүгнэлт хийх боломжтой болно. Эхний хоёр вагон хагас коксон түлш өчигдөр хилээр орж ирж байна. Нийслэлд хараахан ирээгүй, гараагүй байхад нь сошиалд ташаа мэдээлэл гарсан байсан. Нийслэлийн зүгээс хагас коксон түлшний үйлдвэр барих ажлын судалгааг хийж, аравдугаар сард урьдчилсан тендер зарлана” гэв.

Мөн тэрбээр угаарын хийн асуудлаар мэдээлэл өглөө. “Аргал, мод, цаас, түүхий нүүрс, сайжруулсан нүүрс гээд юу ч түлсэн угаарын хий ялгарна. Энд их багын л ялгаа бий. Иргэд зуухныхаа бүрэн бүтэн байдлаас эхлээд аюулгүй байдлаа сайн хангах ёстой. Түүнчлэн түлш бүрэн шатаж дуусаагүй байхад яндангаа авч, өрхөө бүтээх зэргээр өөрсдийгөө эрсдэлд оруулж байгаа тохиолдол байна. Өчигдөр 31 айлын 81 хүн угаартсан. Угаар мэдрэгч төхөөрөмжийн дохиоллын систем ажиллаж, хариу арга хэмжээний баг шуурхай ажиллан 80 иргэнийг аварч чадсан. Нэг иргэн харамсалтайгаар нас барлаа. Энэ айл гал нь унтарч дуусаагүй байхад яндангаа авч өрхөө бүтээсэн байсан. Түүнчлэн энэ өдөр угаарын хийд өртсөн 31 айлд угаар мэдрэгч нь ажиллаад дуугарахаар нь дэвсэж эвдэлчихээд буцаад унтсан тохиолдол ч гарсан. Энэ жил бид иргэдийн аюулгүй байдлыг хангахын тулд 110 гаруй мянган айлыг угаар мэдрэгч ухаалаг төхөөрөмжөөр холбосон. Одоо 30 мянган айлыг угаар мэдрэгч ухаалаг төхөөрөмжтэй болгох ажил ид дундаа явж байна. 45 мянга гаруй айлд мөн энэ төхөөрөмжийг суурилуулна. Ингээд нүүрс түлш байгаа 172 мянган айлыг угаар мэдрэгчтэй болгож угаарын эрсдэлийг бүрэн хянана. Угаар мэдрэгчтэй айлуудаас ирж буй мэдээлэлд үндэслэн шаардлагатай тохиолдол гармагц 5-7 минутад шуурхай арга хэмжээний баг ажиллаж буй” гэлээ.

Previous Post

ГАМШГААС ХАМГААЛАХ ИЖ БҮРЭН СУРГУУЛЬ ЭХЭЛЛЭЭ

Next Post

Ирэх онд дулааны таван цахилгаан станцын бүтээн байгуулалт үргэлжилнэ

Next Post
Ирэх онд дулааны таван цахилгаан станцын бүтээн байгуулалт үргэлжилнэ

Ирэх онд дулааны таван цахилгаан станцын бүтээн байгуулалт үргэлжилнэ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Улаанбаатарт баавгай орж ирсэн гурван тохиолдол бүртгэгджээ

Улаанбаатарт баавгай орж ирсэн гурван тохиолдол бүртгэгджээ

2026-09-09
АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн эмч нар роботын тусламжтай өвдөгний үе солих мэс заслыг амжилттай хийлээ

АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн эмч нар роботын тусламжтай өвдөгний үе солих мэс заслыг амжилттай хийлээ

2026-09-09
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-ыг угтан авлаа

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-ыг угтан авлаа

2026-09-09
Байнгын хороод хуралдаж, төсвийн тодотголын хэлэлцүүлгийг хийж байна

Байнгын хороод хуралдаж, төсвийн тодотголын хэлэлцүүлгийг хийж байна

2026-09-09
Засгийн газар өнөөдрийн хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэнэ

Засгийн газар өнөөдрийн хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэнэ

2026-09-09
Есдүгээр сарын 1, 2-ны өдрүүдэд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Өнөөдөр сондгой тоогоор төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно

2026-09-09
Өнөөдөр цахилгаан хязгаарлалт хийх байршлууд

Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

2026-09-09
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, эдлэл, идээ, ундаа олно

Насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн

2026-09-09
Улаанбаатарт +22 градус дулаан, өдөртөө бороо орно

Улаанбаатарт +17 градус дулаан байна

2026-09-09
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар хамтарсан тунхаглал гаргалаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар хамтарсан тунхаглал гаргалаа

2026-09-08
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.