БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд Дон Жүн өнөөдөр олон улсын аюулгүй байдлын асуудлаар мэдэгдэл хийхдээ дэлхий нийт “хүчтэй нь дийлдэг” гэсэн ойлголт руу шилжиж байгааг анхаарууллаа. Тэрээр улс орнуудын харилцаанд “амьд үлдэхийн төлөөх өрсөлдөөн” давамгайлах нь тогтворгүй байдлыг гүнзгийрүүлнэ гэж үзэж байгаа юм.
Дон Жүний хэлснээр, дэлхий нийт хамтын ажиллагаа, харилцан итгэлцэл, эв нэгдлээ бэхжүүлэх нь зайлшгүй бөгөөд зөвхөн хүчирхэгийн хуульд тулгуурласан олон улсын тогтолцоо урт хугацаанд тогтвортой байж чадахгүй аж.
Мөн Хятад улс бүс нутаг болон дэлхийн энх тайван, хөгжлийг хамгаалахад илүү идэвхтэй оролцоно гэдгээ илэрхийлжээ.
Эх сурвалж: Reuters












Сэтгэгдэл бичих