• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ Т.ДАВААДАЛАЙ “НИЙСЛЭЛИЙН ХӨГЖЛИЙН 2026 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ” ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГЫГ ӨРГӨН МЭДҮҮЛЛЭЭ

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2025-09-10
Ангилал: Нийгэм, Тод мэдээ
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ Т.ДАВААДАЛАЙ “НИЙСЛЭЛИЙН ХӨГЖЛИЙН 2026 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ” ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГЫГ ӨРГӨН МЭДҮҮЛЛЭЭ

Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай “Нийслэлийн хөгжлийн 2026 оны төлөвлөгөө” төслийн танилцуулгыг болон “Нийслэлийн 2025 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах” төслийг өнөөдөр НИТХ-ын дарга А.Баярт өргөн мэдүүллээ.

“Нийслэлийн хөгжлийн 2026 оны төлөвлөгөө” төслийг хуульд заасан зарчмын дагуу НИТХ-ын 2024 оны 24/08 дугаар тогтоолоор баталсан “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2024- 2028 оны уйл ажиллагааны хөтөлбөр”-т туссан 5 зорилго, 195 зорилт, УИХ-ын 2025 оны 48 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол улсын хөгжлийн 2026 оны Нийслэлийн хөгжлийн 2026 оны төлөвлөгөөний төслийг боловсруулсан байна. Тодруулбал,

Бүсчилсэн хөгжлийн бодлогод 67 зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн 9 их наяд 291.1 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэй 170 төсөл, арга хэмжээ,

-Хүний хөгжлийн бодлогод 33 зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн 397.7 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэй 115 төсөл, арга хэмжээ,

-Эдийн засгийн бодлогод 29 зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн 552.2 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэй 57 төсөл, арга хэмжээ,

-Ногоон хөгжлийн бодлогод 21 зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн 651.3 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэй 56 төсөл, арга хэмжээ,

-Засаглалын бодлогод 40 зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн 42.8 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэй 51 төсөл, арга хэмжээ туссан байна.

Түүнчлэн энэ үеэр Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэг, 63 дугаар зүйлийн 63.1.4 дэх хэсэг, Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2.2, 65 дугаар зүйлийн 65.1.1 дэх тус тус заалтыг үндэслэн “Нийслэлийн 2025 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах” тогтоолын төслийг боловсруулж, өргөн мэдүүллээ.

Төсвийн орлого 2025 оны 8-р сарын төсвийн орлогын гүйцэтгэлийн мэдээгээр  нийслэлийн  2,412.4 тэрбум төгрөгийн орлого төвлөрч, 90.1 хувийн, хотын шуудын төсөвт 977.3 тэрбум төгрөг төвлөрч 95.7 хувийн гүйцэтгэлтэй байна. Төсвийн орлогод өөрчлөлт орохгүй бөгөөд төсвийн урсгал зардал Нийслэлийн 2025 оны төсвийн тодотголын төсөлд урсгал зардал, хөрөнгө оруулалтын зардал хооронд зохицуулалт хийж, урсгал зардлыг 36.0 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр зорьжээ. Нийслэлийн 2025 оны төсвийн зардалд өвөлжилтийн бэлтгэл ажил, агаарын бохирдол, эрчим хүчний төлөвлөгөөт ажлуудтай холбоотойгоор нэмэлт өөрчлөлт тусгагдсан гэдгийг Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай онцоллоо.

Previous Post

Алтны үнэ түүхэн дээд түвшинд хүрлээ

Next Post

Биржийн нүүрсний экспорт 739 мянган тонн болж, өмнөх сараас хоёр дахин өсжээ

Next Post
Биржийн нүүрсний экспорт 739 мянган тонн болж, өмнөх сараас хоёр дахин өсжээ

Биржийн нүүрсний экспорт 739 мянган тонн болж, өмнөх сараас хоёр дахин өсжээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Улаанбаатарт 18 хэм дулаан, бороо орохгүй

Улаанбаатарт өдөртөө -3 градус хүйтэн байна

2026-11-07
Энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Улаанбаатарт өдөртөө -4 градус, цас орохгүй

2026-11-06
Э.Товуудорж: Хураагдсан хар тамхийг устгалгүй худалдсан гэх мэдээлэл огт үндэслэлгүй

Э.Товуудорж: Хураагдсан хар тамхийг устгалгүй худалдсан гэх мэдээлэл огт үндэслэлгүй

2026-11-05
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав

2026-11-05
Өнөөдөр Хэнтийн хойд, Дорнод, Сүхбаатарын зүүн сумдаар зөөлөн цасан шуургатай

Өнөөдөр Хэнтийн хойд, Дорнод, Сүхбаатарын зүүн сумдаар зөөлөн цасан шуургатай

2026-11-05
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно

2026-11-05
Хотын дарга Туулын хурдны замын трассыг өөрчилж, бургас мод хөндөхгүйгээр зам барина гэв

Хотын дарга Туулын хурдны замын трассыг өөрчилж, бургас мод хөндөхгүйгээр зам барина гэв

2026-11-04
Иргэдийн 74 хувь нь банкуудын эх үүсвэрээр санхүүжүүлсэн дунджаар 18.6 хувийн хүүтэй ипотекийн зээл авчээ

Иргэдийн 74 хувь нь банкуудын эх үүсвэрээр санхүүжүүлсэн дунджаар 18.6 хувийн хүүтэй ипотекийн зээл авчээ

2026-11-04
Э.Даариймаа 100 буудалт даамын залуучуудын дэлхийн аварга боллоо

Э.Даариймаа 100 буудалт даамын залуучуудын дэлхийн аварга боллоо

2026-11-04
УИХ-ын гишүүнийг зөрчлийн хариуцлагаас чөлөөлсөн заалт Үндсэн хууль зөрчжээ

УИХ-ын гишүүнийг зөрчлийн хариуцлагаас чөлөөлсөн заалт Үндсэн хууль зөрчжээ

2026-11-04
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.