2025 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар Эмээлт захад нас бие гүйцсэн том, тарган хонийг 370,000 төгрөгөөр, төлгийг 230,000 төгрөгөөс эхэлсэн үнээр худалдаалж байна.
Хонины гэдэс дотрыг цэвэрлүүлэх, мал төхөөрөх, толгой шийр хуйхлах зэрэг үйлчилгээг үзүүлэхэд дунджаар 40 минут зарцуулдаг байна. Үйлчилгээний үнэ дараах байдлаар тогтоогджээ.
-
Мал төхөөрөх, мах эвдэж 7 мөч болгох, гэдэс ходоодонд цус цутгах, гургалдай чихэх – 30,000 төгрөг
-
Толгой, өвчүү, сүүл хуйхлах – 10,000 төгрөг
-
Бүтэн хонь хуйхлах – 40,000 төгрөг
-
Бүтэн ямаа хуйхлах – 30,000 төгрөг
-
Хуйхалсан хонь, ямаа угаах – 10,000 төгрөг
Эмээлт захын үйлчилгээ эрхлэгчдийн мэдээлснээр дээрх ханш нь зах зээлийн нөхцөл байдал болон улирлын эрэлтээс хамааран өөрчлөгдөх боломжтой аж.












Сэтгэгдэл бичих