• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Богд хааны Хүрэн ордны зүүн талын барилгын ажлыг зогсоож, хуулийн дагуу газрыг буцаан авна

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2025-08-07
Ангилал: Нийгэм
Богд хааны Хүрэн ордны зүүн талын барилгын ажлыг зогсоож, хуулийн дагуу газрыг буцаан авна

Хан-Уул дүүргийн 17 дугаар хороонд байрлах Богд хааны Хүрэн ордон буюу ‘Хайстайн Лаврин’ гэх түүхэн дурсгалт барилгын зүүн талд амины орон сууц барьж буй асуудлаар нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай болон нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр нар тухайн байршилд ажиллалаа.

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай ‘Богд хааны Хүрэн ордон буюу Хайстайн Лаврин нь Соёлын өвийн нэгдсэн бүртгэл болон Соёлын үл хөдлөх дурсгалын дэд системд түүхэн дурсгалт байшин төрөл зүйлээр бүртгэгдсэн барилга юм. Мөн Соёлын өвийг хамгаалах тухай хуульд ‘Дурсгалт газар дахь байгалийн болон түүх, соёлын дурсгалт зүйлээс 0.1-3 км орчимд сүр, бараа, үзэмжийг нь дарах барилга байгууламж барих, газар хагалах, ухах, тэсэлгээ хийх болон түүх соёлын дурсгалт зүйлийг хөндөх, эвдэх, буулгах, тэдгээрт хохирол учруулахуйц бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно’ гэх заалтыг зөрчсөн байна. Хэдийгээр газрын өмчлөгч иргэн О.Баасандорж нь амины орон сууцны зориулалтаар зөвшөөрөл авсан боловч зураг, төлөвлөлт батлуулалгүйгээр барилгын ажил эхлүүлж, зөрчил үүсгэсэн учраас энэхүү барилгын ажлыг зогсоож байна. Тиймд түүх, соёлын өв болсон тус барилгын ойр орчмыг хамгаалахаас гадна өмчлөгч иргэнтэй хуулийн дагуу зөвшилцөж, хохиролгүйгээр асуудлыг шийдвэрлэнэ ‘ гэв.

Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр ‘Засгийн газрын хуралдааны шийдвэр болон Засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулж, соёлын өвийн дурсгалт газруудыг хамгаалах ажлын хүрээнд тус ‘Хайстайн Лаврин’ зэрэг олон барилгыг Соёлын өвийг хамгаалах хуулийн дагуу чухалчлан авч үзэх талаар Соёлын яам руу өргөн барих юм. Энэ хүрээнд өмчлөгч иргэнтэй наймдугаар сарын 15-ны дотор сонсох ажиллагааг зохин байгуулж, хуулийн дагуу газрыг буцаан авна. Үүнээс гадна Их тойруу орчмын 180 орчим барилга, байгууламж, түүхийн дурсгалт хэв шинж, өв, соёлыг агуулсан газруудыг хэвээр нь үлдээхээр ажиллаж байна’ гэлээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Previous Post

Дэлхийн шингэрүүлсэн хийн холбоотой хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо

Next Post

2025 оны 08-р сарын 08-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Next Post
2025 оны 08-р сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэлх   цаг агаарын урьдчилсан мэдээ

2025 оны 08-р сарын 08-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Сэлэнгэ аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраажээ

Сэлэнгэ аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраажээ

2026-07-23
Хүй долоон худагт болох Хүрээ цам-Даншиг наадмын хөтөлбөр

Өнөөдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

2026-07-23
Ирэх өдрүүдэд огцом халж, говийн бүсээр +38 градус давна

Улаанбаатарт +32  градус дулаан байна

2026-07-23
Ирэх өдрүүдэд огцом халж, говийн бүсээр +38 градус давна

Ирэх өдрүүдэд огцом халж, говийн бүсээр +38 градус давна

2026-07-22
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна

Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна

2026-07-22
Ховд аймагт тарваган тахлын хүний өвчлөлийн сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

Ховд аймагт тарваган тахлын хүний өвчлөлийн сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

2026-07-22
НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр 13:00 цагт болно

НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр 13:00 цагт болно

2026-07-22
Дорнын зурхай

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нас уртадна

2026-07-22
Улаанбаатарт 18 хэм дулаан, бороо орохгүй

Улаанбаатарт өдөртөө +26 хэмийн дулаан байна

2026-07-22
Их, дээд сургууль, коллежийн хичээлийг 9-р сарын 15-наас эхлүүлнэ

Их, дээд сургууль, коллежийн хичээлийг 9-р сарын 15-наас эхлүүлнэ

2026-07-21
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.