• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Монгол, Бутан хоёр улсын парламентын бүлгийн гишүүд хууль тогтоох байгууллагуудын хүрээнд туршлага судалж, хамтран ажиллана

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2025-08-07
Ангилал: Улс төр
Монгол, Бутан хоёр улсын парламентын бүлгийн гишүүд хууль тогтоох байгууллагуудын хүрээнд туршлага судалж, хамтран ажиллана

УИХ дахь Монгол-Бутаны парламентын бүлгийн дэд дарга, Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар болон тус бүлгийн гишүүд өнөөдөр (2025.08.07) Бутаны Хаант Улсын Үндэсний Ассамблей дахь Бутан-Монголын парламентын найрамдлын бүлгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Өнөөдрийн уулзалтад Монгол-Бутаны Парламентын бүлгийн гишүүн С.Эрдэнэболд, А.Ганбаатар, О.Саранчулуун Бутаны Хаант Улсын талаас Бутан-Монголын парламентын найрамдлын бүлгийн дарга хүндэт Куенга тус бүлгийн гишүүн Ринчэн Вангди, Намгай Вангчук, Күензанг Тинлей, Янгчен Ламо нар тус тус оролцож, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.

2024 оны 7 дугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бутаны Хаант Улсын Цог Жавхлант хаан манай улсад төрийн айлчлал хийсэн билээ. Энэхүү айлчлалын хүрээнд соёл, боловсрол, хөдөө аж ахуй, уламжлалт анагаах ухаан, хэвлэл мэдээлэл зэрэг таван чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт тус тус гарын үсэг зурсан байдаг. Үүний дараа 2025 оны 4 дүгээр сард Бутаны Хаант Улсын Үндэсний Ассамблей дахь Бутан-Монголын Парламентын найрамдлын бүлгийн төлөөлөгчид манай улсад айлчилж байсан бөгөөд түүнээс хойш Засгийн газар болон салбар хоорондын харилцаа, хамтын ажиллагаа амжилттай хэрэгжиж,  уулзалтын үр дүн эхнээсээ гарч байгаад талархалтай байгаагаа Монгол-Бутаны Парламентын бүлгийн дэд дарга Б.Баярбаатар яриандаа онцолж байв.

Мөн тэрээр цаашдаа хууль тогтоох байгууллагуудын хүрээнд туршлага судалж, сайн туршлагыг нутагшуулж ажиллах нь чухал гэдгийг тэмдэглээд, Монгол Улсын Их Хурлын хэрэгжүүлж буй эрх зүйн шинэтгэл, бодлого, үйл ажиллагааны талаар танилцуулав.

Бутаны Хаант Улсын Үндэсний Ассамблей дахь Бутан-Монголын парламентын найрамдлын бүлгийн төлөөлөгчид халуун дотноор хүлээн авч буйд талархлаа илэрхийлж, түүх, соёл, шашны нийтлэг үнэт зүйлстэй улс орнуудын хувьд харилцаа, хамтын ажиллагаа өргөжин, бэхжиж байгаад баяртай байгаагаа уламжилсан.

Түүнчлэн Бутаны Хаант Улс нь дэлхийд аз жаргалын индексээрээ тэргүүлдэг улс орны хувьд баримталдаг бодлого, парламентын бүтэц, үйл ажиллагааны талаар танилцуулж, харилцан санал бодол, байр сууриа илэрхийлэв.

Ташрамд дурдахад, Монгол-Бутаны Парламентын бүлгийн даргаар УИХ-ын гишүүн С.Цэнгүүн, дэд даргаар УИХ-ын гишүүн Б.Баярбаатар, Ч.Лодойсамбуу нар ажилладаг бөгөөд тус бүлэгт А.Ганбаатар, О.Саранчулуун, Ц.Туваан, Б.Тулга, С.Эрдэнэболд, Р.Эрдэнэбүрэн нарын гишүүд багтдаг хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Previous Post

Богд хааны ордон болон түүх, соёлын өвийг хамгаалах талаар Ерөнхий сайд үүрэг даалгавар өглөө

Next Post

ЦЕГ: Тавилга захиалга авч иргэдийг залилах гэмт хэрэг гарч байна

Next Post
ЦЕГ: Тавилга захиалга авч иргэдийг залилах гэмт хэрэг гарч байна

ЦЕГ: Тавилга захиалга авч иргэдийг залилах гэмт хэрэг гарч байна

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Гурван настай хүүхэд осолдсон уурхайн “Рэдбулкан” компанийн тусгай зөвшөөрлийг цуцалжээ

Гурван настай хүүхэд осолдсон уурхайн “Рэдбулкан” компанийн тусгай зөвшөөрлийг цуцалжээ

2026-05-30
Цаг агаарын мэдээ

Улаанбаатарт 23 градус дулаан байна

2026-05-30
Хотын дарга асан Х.Нямбаатар хотын шинэ дарга Б.Пүрэвдагвад захих захиас

Хотын дарга асан Х.Нямбаатар хотын шинэ дарга Б.Пүрэвдагвад захих захиас

2026-05-29
“Хүүхдийн марафон-2026” 5-р сарын 31-нд болно

“Хүүхдийн марафон-2026” 5-р сарын 31-нд болно

2026-05-29
Өнөөдөр олон улсын Энхийг сахиулагчдын өдөр тохиож байна

Өнөөдөр олон улсын Энхийг сахиулагчдын өдөр тохиож байна

2026-05-29
6-р сарын 1-нд авто зам хаана

6-р сарын 1-нд авто зам хаана

2026-05-29
НИТХ-аар Гандантэгчэнлин хийд орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлыг хэлэлцэнэ

Дорнын зурхай

2026-05-29
Цаг агаарын мэдээ

Цаг агаарын мэдээ

2026-05-29
ТАНИЛЦ: Тавдугаар сарын 31-нд болох Бурхан багшийн Их дүйчин өдрийн хөтөлбөр

ТАНИЛЦ: Тавдугаар сарын 31-нд болох Бурхан багшийн Их дүйчин өдрийн хөтөлбөр

2026-05-28
Нийслэлийн 80 байршилд Ногоон өртөө байгуулна

Нийслэлийн 80 байршилд Ногоон өртөө байгуулна

2026-05-28
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.