• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Д.Трампын сүрдүүлгийг Энэтхэг улс эсэргүүцэв

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2025-08-05
Ангилал: Дэлхий
Д.Трампын сүрдүүлгийг Энэтхэг улс эсэргүүцэв

ШИНЭ ДЕЛИ, 2025 оны наймдугаар сарын 5 /DW/. Оросын нефтийг үргэлжлүүлэн худалдан авсаар байгаагаас шалтгаалан АНУ, Европын Холбооноос /ЕХ/ үзүүлж буй шахалтыг шударга бус хэмээн үзэж байгаагаа Энэтхэгийн тал даваа гарагт мэдэгджээ.

Энэтхэгийн Гадаад хэргийн сайд Рандхир Жайсвал хэлэхдээ, Ерөнхийлөгч Дональд Трампын зүгээс өндөр татвар ногдуулахаар сүрдүүлж буй энэ үед манай улс эдийн засгийн ашиг сонирхлоо хамгаалах болно гэв. “Энэтхэг улсыг онилж байгаа нь үндэслэлгүй үйлдэл юм” гэж Р.Жайсвал хэлээд, тус улс хэрэгцээ шаардлагадаа нийцүүлэн эрчим хүчний хангамжаа баталгаажуулах бүрэн эрхтэйг нотолсон байна.

“Аливаа томоохон эдийн засгийн нэгэн адил Энэтхэг улс үндэсний ашиг сонирхол, эдийн засгийн аюулгүй байдлаа хамгаалахын тулд шаардлагатай бүх арга хэмжээг авах болно” гэж тэрбээр нэмж хэлжээ. Украины дайн эхэлсний дараа Барууны орнууд эрчим хүчний хангамжаа Европ руу шилжүүлсний дараа л Энэтхэгийн импорт эхэлсэн гэж Р.Жайсвал тайлбарласан байна. Тэрбээр мөн ЕХ болон АНУ-ыг хоёр нүүр гаргадаг гэж буруутгажээ.

“Энэтхэгийг шүүмжилж буй улс орнууд өөрсдөө Оростой худалдаа хийж байгаа нь ил болж байна” гэж Р.Жайсвал хэллээ. Мөн Европ-Оросын хооронд бордоо, химийн бодис, төмөр, ган, машин механизм, тээврийн хэрэгслийн худалдааг хийж байгааг онцолжээ. Түүнчлэн АНУ цөмийн үйлдвэрлэлдээ зориулж Оросын ураны гексафторид, цахилгаан машинд зориулсан палладий болон бусад аж үйлдвэрийн бараа бүтээгдэхүүнийг импортолсоор байгааг дурдсан байна.

Д.Трамп Энэтхэг болон тарифын талаар юу гэж хэлсэн бэ?

Украины дайныг зогсоох хүчин чармайлтыг дэмждэггүй, Оросын хөнгөлөлттэй үнэ бүхий нефтээс ашиг хонжоо олдог гэж Д.Трамп Шинэ Делиг буруутгаж, Энэтхэгийн бараанд ногдуулах гаалийн татварыг эрс нэмэгдүүлнэ хэмээн сүрдүүлсэн юм. Д.Трамп татварын тодорхой хувь хэмжээний талаар дурдаагүй боловч Энэтхэгийн бараанд ногдуулж буй 10 хувийн татвар пүрэв гаргаас эхлэн 25 хувьд хүрч нэмэгдэх төлөвтэй байна.

Тэрбээр хэлэхдээ, Энэтхэг улс Оросын нефтийг их хэмжээгээр худалдаж авч, ашгийн төлөө эргүүлэн зарж байгаа нь Украины эсрэг өдөөсөн Оросын дайныг өөгшүүлж байна гээд, үүний хариуд ийм алхмыг авч байна гэжээ. “Оросын дайны машинаар Украинд хичнээн хүний амь үрэгдэж байгаа нь тэдэнд хамаагүй бололтой” гэж Д.Трамп “Truth Social” хаягтаа бичсэн байна.

Энэхүү алхам нь хоёр орны худалдааны харилцааг улам хүндрүүлж байна. АНУ бол Энэтхэгийн хувьд хамгийн том худалдааны түнш бөгөөд 2024 онд Энэтхэгээс АНУ-д нийт 87.4 тэрбум ам.долларын бараа нийлүүлжээ.

Эх сурвалж: Монцамэ

Previous Post

НҮҮРСНИЙ БОРЛУУЛАЛТ 7 САРД 2.6 САЯ ТОНН БОЛЖ ӨСЛӨӨ

Next Post

Хүүхдүүд усанд осолдож, амиа алдах тохиолдол бүртгэгдсээр байна

Next Post
Хүүхдүүд усанд осолдож, амиа алдах тохиолдол бүртгэгдсээр байна

Хүүхдүүд усанд осолдож, амиа алдах тохиолдол бүртгэгдсээр байна

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Улаанбаатарт -2 градус, цас орохгүй

Улаанбаатарт -2 градус, цас орохгүй

2026-10-25
Монгол, Финландын харилцааг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулсан иргэдийг шагналаа

Монгол, Финландын харилцааг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулсан иргэдийг шагналаа

2026-10-24
“Монголын сайхан орон” тоглолтыг Хельсинки хотноо толилуулав

“Монголын сайхан орон” тоглолтыг Хельсинки хотноо толилуулав

2026-10-24
Улаанбаатарт 3 градус дулаан байна

Улаанбаатарт 0 градус багавтар үүлтэй, цас орохгүй

2026-10-24
“Дэлхийн хуримтлалын өдөр – 2026” арга хэмжээ өнөөдөр Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдлаа

“Дэлхийн хуримтлалын өдөр – 2026” арга хэмжээ өнөөдөр Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдлаа

2026-10-23
Ирэх 11-р сард хоёр удаа бүх нийтээр амарна

Ирэх 11-р сард хоёр удаа бүх нийтээр амарна

2026-10-23
“Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд Герман Улсад 126 оюутан суралцаж байна

“Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд Герман Улсад 126 оюутан суралцаж байна

2026-10-23
“Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд Герман Улсад 126 оюутан суралцаж байна

“Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд Герман Улсад 126 оюутан суралцаж байна

2026-10-23
Цас цэвэрлэгээнд 48 байгууллагын 3200 гаруй ажилчин, алба хаагч бэлэн байдалд ажиллаж байна

Цас цэвэрлэгээнд 48 байгууллагын 3200 гаруй ажилчин, алба хаагч бэлэн байдалд ажиллаж байна

2026-10-23
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна

Оюутолгойн 3 их наядын ногдол ашгийн зарцуулалтын талаарх хуулийг татан авах асуудлыг хэлэлцэж, буцаан татахаар шийдвэрлэжээ

2026-10-23
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.