• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Денвер хот дахь Монгол Улсын Өргөмжит консул Ж.Вагенландер тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2025-08-04
Ангилал: Нийгэм
Денвер хот дахь Монгол Улсын Өргөмжит консул Ж.Вагенландер тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай Денвер хот дахь Монгол Улсын Өргөмжит консул Ж.Вагенландер тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр талууд хамтын ажиллагааны хүрээнд Улаанбаатар хотод хэрэгжиж байгаа төслүүд болон цаашид хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж буй хөтөлбөрүүдийн талаар санал солилцсон юм.

Уулзалтын эхэнд нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай уулзалтад ирсэн төлөөлөгчдөд талархал илэрхийлэн “Өдгөө Америкийн Нэгдсэн улс нь монголчууд хамгийн олноор төвлөрөн суурьшдаг гадаадын хоёр дахь улс болсон бөгөөд манай улсын 44 мянга гаруй иргэн оршин сууж байна. Тэдгээрийн анхдагчид Колорадогийн их сургуульд суралцахаар Денвер хотыг зорьж, тус сургуулийг дүүргэн, чадварлаг боловсон хүчин болж бэлтгэгдсэн хамтын ажиллагааны туршлага бидэнд бий. Ийнхүү монголчууд Денвер хотод олноор суурьшиж, манай хоёр хотын хооронд хүмүүнлэгийн харилцаа хөгжиж, улмаар Ах дүүгийн харилцаа тогтоох гол хүчин зүйл болсон билээ. Цаашид ч бидний харилцаа, хамтын ажиллагаа улам өргөжиж, олон төсөл, хөтөлбөрүүд амжилттай хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байна” хэмээв.

Денвер хот дахь Монгол Улсын Өргөмжит консул Ж.Вагенландер цаашид хоёр талын хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлд бүхий л талаар дэмжлэг үзүүлэн, хамтран ажиллахдаа таатай байх болно гэдгээ илэрхийлэв.

Ташрамд, ирэх онд Улаанбаатар, Денвер хотууд ах дүүгийн харилцаа тогтоосны 20 жилийн ой тохионо. Мөн НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2006 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн 87 дугаар тогтоолоор Их тойруугаас доош Сэлбэ голын баруун эрэг дагуу явж Бээжингийн гудамж хүртэлх гудамжийг “Денверийн гудамж” хэмээн нэршүүлсэн түүхтэй.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Previous Post

Нийслэлд 4 сургууль, 6 цэцэрлэг, 4 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, 1 спорт заалыг ашиглалтад орууллаа

Next Post

Цагдаагийн байгууллагат өнгөрсөн долоо хоногт  164 залилах гэмт хэрэг бүртгэгдсэн

Next Post
Цахим орчинд live- р сугалаа явуулан иргэдийг залилах гэмт хэрэг гарч байна

Цагдаагийн байгууллагат өнгөрсөн долоо хоногт  164 залилах гэмт хэрэг бүртгэгдсэн

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Б.Пүрэвдагва: Улаанбаатарт 2000 цахилгаан машин байгааг 2030 онд 50 мянгад хүргэнэ

Б.Пүрэвдагва: Улаанбаатарт 2000 цахилгаан машин байгааг 2030 онд 50 мянгад хүргэнэ

2026-08-24
У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр, үр дүн гаргана

У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр, үр дүн гаргана

2026-08-24
Эхний 24 цагийн байдлаар 60,557 хүүхэд цэцэрлэгт бүртгүүлээд байна

Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийн хариуг өнөөдрөөс мэдээлнэ

2026-08-24
Өчигдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 52 зөрчил бүртгэгджээ

Өчигдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 52 зөрчил бүртгэгджээ

2026-08-24
БНСУ-ын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин COP17-д оролцохоор Монголд ирлээ

БНСУ-ын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин COP17-д оролцохоор Монголд ирлээ

2026-08-24
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, эдлэл, идээ, ундаа олно

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

2026-08-24
Маргааш нутгийн баруун хагаст, нөгөөдөр хойд хагаст аадар бороо орно

Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороотой

2026-08-24
Хар Зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол боллоо

Хар Зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол боллоо

2026-08-21
Ойрын 5 хоногийн цаг агаарын мэдээ

Ойрын 5 хоногийн цаг агаарын мэдээ

2026-08-21
COP17: Хотын дарга нарын форум эхэллээ

COP17: Хотын дарга нарын форум эхэллээ

2026-08-21
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.