• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Нийслэлд 4 сургууль, 6 цэцэрлэг, 4 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, 1 спорт заалыг ашиглалтад орууллаа

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2025-08-04
Ангилал: Боловсрол
Нийслэлд 4 сургууль, 6 цэцэрлэг, 4 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, 1 спорт заалыг ашиглалтад орууллаа

Энэ онд нийслэлийн боловсролын салбарт барилга байгууламжийн 139 төсөл, арга  хэмжээ хэрэгжиж байна. 2025-2026 оны хичээлийн шинэ жилтэй холбогдуулан урьдчилсан байдлаар нийт 14 мянган хүүхдийн суудалтай 20 гаруй сургууль, 7500 ортой 40 гаруй цэцэрлэг, 3640 хүүхдийн багтаамжтай 10 гаруй бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг барихаар төлөвлөсөн. Өнгөрсөн долоодугаар сарын байдлаар 4 сургууль, 6 цэцэрлэг, 4 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, 1 спорт заал, нийт 15 барилга, байгууламжийг ашиглалтад хүлээлгэн өгсөн. Үлдсэн сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгуудыг барих болон улсын комисст хүлээлгэн өгөх, мэдээлэл нэгтгэх ажил үргэлжилж байна. Энэ жил сургууль, цэцэрлэгийг барихдаа газар чөлөөлөлт хийсэн байршлууд цөөнгүй байгааг мөн холбогдох албаныхан онцлов.

Нийслэлийн боловсролын салбарт сүүлийн 4 жилд буюу 2020-2024 онд 114 цэцэрлэгийн барилга ашиглалтад орж, хүүхдийн хүчин чадал 18,850-аар нэмэгджээ. Мөн тухайн жилүүдэд 45 сургуулийн барилга ашиглалтад орж, хүүхдийн хүчин чадал 27658-аар нэмэгдэж, 8 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилга ашиглалтад орж, хүүхдийн хүчин чадал 2,240-өөр нэмэгдсэн байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2024-2028 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан ‘Хот төлөвлөлт, хүн амын өсөлттэй уялдуулан нийгмийн суурь үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх’ чиглэлд анхаарч, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхээр үе шаттай ажлууд хийж байгаа билээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Previous Post

Монгол Улсын арслан Э.Батмагнай өөрт нь зориулсан шүлэгтэй болжээ

Next Post

Денвер хот дахь Монгол Улсын Өргөмжит консул Ж.Вагенландер тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дархан-Уул аймагт ажиллаж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дархан-Уул аймагт ажиллаж байна

2026-11-03
Б.Мөнхтамир: Цаашид шатахуун тасалдахгүй учраас шатахууны дараалалд олноор зогсох хэрэггүй

Б.Мөнхтамир: Цаашид шатахуун тасалдахгүй учраас шатахууны дараалалд олноор зогсох хэрэггүй

2026-11-03
ТАНИЛЦ: Чингэлтэй дүүргийн Засаг даргаар томилогдсон З.Төмөртөмөөгийн эзэмшсэн боловсрол, ажлын туршлага

ТАНИЛЦ: Чингэлтэй дүүргийн Засаг даргаар томилогдсон З.Төмөртөмөөгийн эзэмшсэн боловсрол, ажлын туршлага

2026-11-03
Орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэнэ

Орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэнэ

2026-11-03
Өнөөдөр баруун аймгуудын нутгаар цас орж, хүйтэрнэ

Өнөөдөр баруун аймгуудын нутгаар цас орж, хүйтэрнэ

2026-11-03
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаар Д.Ундармааг томилжээ

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаар Д.Ундармааг томилжээ

2026-11-02
“Жилд 600 мянган тонн сайжруулсан түлшийг дотооддоо үйлдвэрлэнэ”

“Жилд 600 мянган тонн сайжруулсан түлшийг дотооддоо үйлдвэрлэнэ”

2026-11-02
Чөлөөт бөхийн ДАШТ-ээс монгол тамирчид гурван хүрэл медаль, таван V байр хүртжээ

Чөлөөт бөхийн ДАШТ-ээс монгол тамирчид гурван хүрэл медаль, таван V байр хүртжээ

2026-11-02
Энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

2026-11-02
435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

ТАНИЛЦ: Өндөр настны тэтгэвэр дараах байдлаар нэмэгдлээ

2026-11-02
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.