• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Д.Сумъяабазар: Ганц хоёр ч биш бараг бүх компани керосин оруулж ирээд шатахуундаа хольдог

Дорж Нийтэлсэн: Дорж
2019-01-31
Ангилал: Нийгэм, Тод мэдээ
Д.Сумъяабазар: Ганц хоёр ч биш бараг бүх компани керосин оруулж ирээд шатахуундаа хольдог

УУХҮЯ-наас уламжлал болгон зохион байгуулдаг “Ил тод, хариуцлагатай уул уурхай” хэвлэлийн бага хурал боллоо. Хурлаар 2018 оны жилийн эцсийн урьдчилсан гүйцэтгэлийн статистик мэдээллийг танилцууллаа. Өнгөрсөн онд экспорт 7 тэрбум 11.8 сая ам.долларт хүрч,өнгөрсөн оны мөн үеэс 811.1 (1.1 дахин) сая ам.доллараар өссөн байна. Импорт 5 тэрбум 875.0 сая ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 1 тэрбум 539.6 (1.4 дахин) сая ам.доллараар өссөн эерэг үзүүлэлт гарчээ.

УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар салбарын тоон мэдээллээс гадна сүүлийн үед анхааралд байгаа орд газруудын талаар мэдээлэл өгсөн юм. Тухайлбал багагүй хэл ам дагуулсан Асгат, Салхитын орд 100 төрийн мэдэлд шилжсэн гэдгийг дуулгасан юм. Энэ бол ашигт малтмалын үр өгөөжийг ард иргэдэд тэгш хуваарилах алхам гэлээ. Мөн Үндэсний баялгийн сан байгуулахаар хуулийн төслийг хэлэлцүүлэх болсон гэв.

Хамрын хийдээс долоон километр зайд БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай Даблью Эс Жи компанид ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгосон талаарх яриа сүүлийн үед гараад буй. Энэ талаар Д.Сумъяабазар сайд,

“Аялал жуулчлал төдийгүй түүхийн дурсгалт зүйл, орон нутгийн иргэдийн шүтэн дээдэлдэг бүсэд хамрагдах газар нутаг дээр уул уурхайн тусгай зөвшөөрөл олгох нь байж болзошгүй асуудал. Энэ бол ёс зүйд ч зарчим ч таарахгүй зүйл. Шүүхийн байгууллагууд өөрсдөө цуцалсан лицензийг нь сэргээчихсэн юм билээ. Үүнийг хууль хяналтын байгууллагууд ч бодолцох ёстой шүү дээ. Бид уг асуудлыг хуулийн хүрээнд судалж байна. Шаардлагатай бол тусгай зөвшөөрлийг нь цуцлах болно гэдгийг албан ёсоор мэдэгдэе” гэлээ.

Шатахууны асуудлаар тэрбээр шатахууны үнэ өмнөх сартай харьцуулахад тонн тутамдаа төрлөөс хамаарч 86-107 ам.доллараар буурсныг дурьдав. Тэрбээр хуурамч шатахууны талаарх сэтгүүлчийн асуултад

“Ганц нэг компани ч биш бүгдээрээ керосин оруулж ирээд шатахуунд хольдог. Үүнийг мэргэжлийн байгууллагууд шалгаад эхэлчихсэн. Ер нь керосиныг татвартай болгож байж энэ асуудал цэгцэрнэ. Удахгүй энэ асуудал яригдана”

Бичлэг үзэх:

2018 оны жилийн эцсийн байдлаар улсын төсөвт 2 их наяд 51.5 тэрбум төгрөг татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлсэн байна. Үүнээс:

–              Алт                        80.0 тэрбум төгрөг,

–              Нүүрс                    910.6 тэрбум төгрөг,

–              Цайр                     76.9 тэрбум төгрөг,

–              Зэс                         871.9 тэрбум төгрөг,

–              Төмөр                  17.1 тэрбум төгрөг,

–              Жонш                   16.3 тэрбум төгрөг,

–              Бусад                    78.8 тэрбум төгрөг,

Улсын төсөвт орсон орлогыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 456.3 тэрбум төгрөг буюу 28.6 хувиар өсчээ.

ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ МЭДЭЭ

2019 оны 1  дүгээр сарын 29-ний өдрийн байдлаар  Монгол Улсын хэмжээнд ашигт малтмалын  хайгуул, ашиглалтын  3085  тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр бүртгэлтэй байна.

  Тоо Хувь Гектар Хувь Нийт нутаг дэвсгэрт эзлэх хувь
Нийт 3085 100% 8 810 668 100% 5.6%
Хайгуулын 1408 45,6% 7 ,191,844, 81,.6% 4.6%
Ашиглалтын 1677 54,4% 1 618 823 18.4% 1.0%
Previous Post

УИХ-ын шинэ даргад Г.Занданшатар сайдыг МАН-ын УЗ дэмжлээ

Next Post

Ж.Батзандан: Г.Занданшатар уг нь сайн залуу, гэхдээ

Next Post
Ж.Батзандан: Г.Занданшатар уг нь сайн залуу, гэхдээ

Ж.Батзандан: Г.Занданшатар уг нь сайн залуу, гэхдээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Нийслэлийн цэрэг татлага маргааш эхэлнэ

Нийслэлийн цэрэг татлага маргааш эхэлнэ

2026-04-30
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ

Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ

2026-04-30
Доналд Трамп, Владимир Путин нар утсаар ярьсан сэдэв дуулиан тарив

Доналд Трамп, Владимир Путин нар утсаар ярьсан сэдэв дуулиан тарив

2026-04-30
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

2026-04-30
Дорнын зурхай

Дорнын зурхай

2026-04-30
4-р сарын 18-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Цаг агаарын мэдээ

2026-04-30
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа

2026-04-29
Ногоон дугаартай машинуудад дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй, нэгдүгээр эгнээгээр явж болно.

Ногоон дугаартай машинуудад дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй, нэгдүгээр эгнээгээр явж болно.

2026-04-29
1072 хувьцааг өв залгамжлан авах тогтоол зургаадугаар сарын нэгнээс хэрэгжиж эхэлнэ

1072 хувьцааг өв залгамжлан авах тогтоол зургаадугаар сарын нэгнээс хэрэгжиж эхэлнэ

2026-04-29
Эрүүл мэндийн сайд Э. Батшугар ХӨСҮТ-д ажиллажээ

Эрүүл мэндийн сайд Э. Батшугар ХӨСҮТ-д ажиллажээ

2026-04-29
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.