• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Монгол Улсын болон Саудын Арабын Хаант Улсын Засгийн газар хооронд Агаарын харилцааны хэлэлцээрт гарын үсэг зурлаа

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2025-07-17
Ангилал: Дэлхий, Нийгэм
Монгол Улсын болон Саудын Арабын Хаант Улсын Засгийн газар хооронд Агаарын харилцааны хэлэлцээрт гарын үсэг зурлаа

Монгол Улсын Засгийн газар болон Саудын Арабын Хаант Улсын Засгийн газар хооронд Агаарын харилцааны хэлэлцээрт өнөөдөр (2025.07.16) гарын үсэг зурлаа. Энэхүү хэлэлцээр нь хоёр улсын хооронд тогтмол нислэг үйлдэх, агаарын тээврийн салбар дахь хамтын ажиллагааг бэхжүүлэх эрх зүйн үндсийг бүрдүүлж байгаа юм.

Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Саудын Арабын Хаант Улсын Засгийн газрыг төлөөлж тус улсын Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Абдулазиз бин Абдулла Аль-Дуэйлэж нар хэлэлцээрт гарын үсэг зурав.

Саудын Арабын талаас тус улсын Иргэний нисэхийн удирдах газрын төлөөлөгчид 2025 оны 07 дугаар сарын 15-17-ны өдрүүдэд Монгол Улсад айлчилж, Зам, тээврийн яаманд хэлэлцээрийг байгуулав.

Хэлэлцээрийн хүрээнд хоёр улс агаарын тээвэрлэгчээ харилцан томилох, тогтмол болон захиалгат нислэгийг тохиролцсон чиглэлээр үйлдэх, нислэгийн хуваарь, үнэ тарифыг зах зээлийн зарчмаар тогтоох, зах зээлд тэгш хүртээмжтэй өрсөлдөөнийг хангах, аюулгүй байдал болон нисэхийн аюулгүй ажиллагаанд хамаарах олон улсын стандартыг мөрдөх зэрэг зарчмуудыг тусгасан байна.

Мөн хэлэлцээрээр зорчигч, ачаа, шуудан тээвэрлэлтийн үйлчилгээнд гааль, татвар, валютын хяналтын талаар тэгш эрхтэйгээр хоёр улсын агаарын тээвэрлэгчид харилцан ашигтай хамтын ажиллагаа эхлүүлэх боломжийг нээж өгч буйгаараа ач холбогдолтой юм.

Энэхүү хэлэлцээр нь Монгол Улсын агаарын тээврийн сүлжээг өргөжүүлэх, гуравдагч улс руу чиглэсэн транзит болон лалын шашинтны Хаж мөргөл зэрэг тусгай нислэгийг зохион байгуулах, агаарын тээвэрлэгчдийн хувьд шинэ зах зээлд нэвтрэх боломжийг бүрдүүлж байгаа чухал алхам боллоо.

Талууд цаашид агаарын тээврийн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, зорчигч урсгалыг нэмэгдүүлэх, хоёр улсын хооронд худалдаа-эдийн засгийн харилцааг нэмэгдүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов.

Previous Post

Телеграмм залилангаас болгоомжил…

Next Post

Сэлэнгэ аймгийн Ерөө сумаас Сяньбигийн үеийн язгууртны 1 булш хөндөгдөөгүй анхны байдлаараа олдлоо

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

Цахилгааны төлбөрийг сар бүрийн 20-30-ны өдрүүдэд төлдөг боллоо

2026-08-25
УИХ-ын дарга С.Бямбацогт: Дээд түвшний парламентын форум нь эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм

УИХ-ын дарга С.Бямбацогт: Дээд түвшний парламентын форум нь эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм

2026-08-25
ВИДЕО: Өнөөдрийн байдлаар АИ92 шатахууны 9 хоногийн нөөцтэй байна

ВИДЕО: Өнөөдрийн байдлаар АИ92 шатахууны 9 хоногийн нөөцтэй байна

2026-08-25
Биокомбинатад 280 хүүхдийн ортой бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орлоо

Биокомбинатад 280 хүүхдийн ортой бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орлоо

2026-08-25
ГЕГ: Дагалдах ачаанд нуусан 1 кг метамфетаминыг гаалийн хяналтаар илрүүллээ

ГЕГ: Дагалдах ачаанд нуусан 1 кг метамфетаминыг гаалийн хяналтаар илрүүллээ

2026-08-25
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь

2026-08-25
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ

2026-08-25
Сэрэмжлүүлэг: Хэнтий, Дорноговь, Сүхбаатарын нутгаар аадар бороо орно

Алтайн уулархаг нутгаар бороо орно

2026-08-25
Б.Пүрэвдагва: Улаанбаатарт 2000 цахилгаан машин байгааг 2030 онд 50 мянгад хүргэнэ

Б.Пүрэвдагва: Улаанбаатарт 2000 цахилгаан машин байгааг 2030 онд 50 мянгад хүргэнэ

2026-08-24
У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр, үр дүн гаргана

У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр, үр дүн гаргана

2026-08-24
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.