• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Монголд болсон FIBA 3×3 ДАШТ сошиал медиа дээд амжилт тогтоов

Дорж Нийтэлсэн: Дорж
2025-07-15
Ангилал: Спорт, Тод мэдээ
Монголд болсон FIBA 3×3 ДАШТ сошиал медиа дээд амжилт тогтоов

Монгол Улсад зохион байгуулагдсан сүүлийн FIBA 3×3 сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн нь 3×3 сагсан бөмбөгийн дэлхий нийтийн хүртээмж, дижитал нөлөөллийн хувьд шинэ оргилд хүрч, бүх голлох сошиал болон шууд дамжуулалтын үзүүлэлтүүдээр шинэ дээд амжилт тогтоолоо. Тэмцээний туршид FIBA 3×3-ийн дижитал сувгуудаар нийт 253 сая удаагийн видео үзэлт бүртгэгдсэн нь 2023 оны 160 сая үзэлтээс мэдэгдэхүйц өсчээ.

Нийт  үзсэн тоо 257 саяд хүрч, өмнөх жилийн өсөлтийг улам бататгалаа. 9 сая гаруй удаагийн хариу үйлдэл бүртгэгдсэн нь 3×3 спортын хурдацтай, хотын өнгө төрх бүхий энтертайнментэд хэрэглэгчдийн сонирхол буураагүйг харуулж байна.

“Монгол Улсад зохиогдсон энэ дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үнэхээр амжилттай болж өнгөрлөө. Үзэгч, фэнүүдийн онлайн орчин дахь дээд зэргийн идэвхи, оролцоо бидний хувьд маш бахархмаар үр дүн боллоо” хэмээн FIBA 3×3-ийн Гүйцэтгэх захирал Алекс Санчез онцлов. “Энэ бүхэн талбай дээрх тоглогчдын мартагдашгүй тоглолт, үзэгчдийн халуун сэтгэл, мөн Монголын мэргэжлийн зохион байгуулагчдын ачаар л биелсэн юм.” Үүнээс гадна, үндсэн сошиал платформууд дээрх амжилтуудаас гадна FIBA 3×3 нийт 200,000 гаруй шинэ дагагчийг тэмцээний өмнө, явц болон дараа нь нэмсэн нь тус спорт шинэ үзэгчдийг татах, тэдэнтэй урт хугацааны холбоо үүсгэх хүчтэй чадвартайг харуулж байна.

Монголд болсон FIBA 3×3 ДАШТ уламжлалт телевизийн салбарт ч түүхэн амжилт үзүүллээ Энэ жилийн FIBA 3×3 Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн нь зөвхөн сошиал медиагаар зогсохгүй, уламжлалт телевизийн талбарт ч мэдэгдэхүйц ахиц дэвшил гаргалаа. Нийт 26 телевизийн түнш тус тэмцээнийг дэлхий даяарх 200 гаруй бүс нутагт шууд дамжуулсан нь өмнөх удаагийн 160 бүс нутгаас үлэмж тэлсэн үзүүлэлт байв. Энэхүү өргөн хүрээтэй телевизийн хамрах байдал нь Монголын түүхэн Сүхбаатарын талбай дээр өрнөсөн гайхалтай тоглолтуудыг дэлхийн өнцөг булан бүрээс олон сая үзэгч шууд үзэх боломжийг бүрдүүлсэн юм.

FIBA 3×3 ДАШТ 2025: Улаанбаатарт болсон түүхэн амжилт

1. Шигшээ тоглолтын үеэр бүх тасалбар зарагдсан

2. Нийт 50,000 гаруй үзэгч тэмцээний турш оролцсон

3. Coca-Cola Mongolia зэрэг ивээн тэтгэгчид өдөр бүр үйл ажиллагаа зохион байгуулж, асар, лангуу бүр нь дүүрэн байв.

4. Монгол болон Нидерландын эмэгтэй багуудын медаль бол түүхэн үр дүн 3×3 сагсан бөмбөг нь зөвхөн уламжлалт хүчирхэг орнуудад бус, ямар ч улс орон амжилтад хүрч чадах боломжтой спорт гэдгийг дахин харууллаа.

5. Нидерланд болон Монголын эмэгтэй багуудын медалийн амжилт бол олон жилийн бэлтгэл, тууштай зорилгын үр дүн гэдгийг батлан харуулсан чухал мөч байв.

 6. 3×3 – Хамгийн сонирхол татсан хот Улаанбаатар хот боллоо

Эдгээр амжилтууд нь 3×3 сагсан бөмбөгийг дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм хотын багийн спорт, мөн Олимпын хамгийн өндөр оролцоотой төрлүүдийн нэг гэдгийг дахин бататгалаа. 🇲🇳

Монгол Улс FIBA 3×3 Азийн АШТ 2027-г зохион байгуулна FIBA-аас албан ёсоор мэдэгдснээр, Монгол Улс 2027 оны FIBA 3×3 Азийн АШТ-ийг 2027 оны 3-р сарын 31-нээс 4-р сарын 4-ний хооронд нийслэл Улаанбаатар хотын төвд зохион байгуулахаар боллоо.  Дараагийн FIBA 3×3 Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн нь: 2026 оны 6-р сарын 1–7-нд Польш улсын Варшав хотод зохион байгуулагдана.

эх сурвалж:

https://fiba3x3.com/2025/worldcup/news/fiba-3×3-world-cup-in-mongolia-breaks-social-media-record
Previous Post

Онцгой байдлын газраас Увс болон Хяргас нууранд нийт 14 алба хаагч нуурын эргийн байнгын хамгаалалтад үүрэг гүйцэтгэн ажиллаж байна

Next Post

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ

Next Post
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан төмөр замын төслийн ажлын явцтай танилцлаа

Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан төмөр замын төслийн ажлын явцтай танилцлаа

2026-05-02
Төв цэнгэлдэх хүрээлэн тавдугаар сарын 10-ныг дуустал олон нийтэд нээлттэй

Төв цэнгэлдэх хүрээлэн тавдугаар сарын 10-ныг дуустал олон нийтэд нээлттэй

2026-05-02
Тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээ буюу RFID технологи 2027 оны нэгдүгээр сараас ажиллаж эхэлнэ гэв

Тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээ буюу RFID технологи 2027 оны нэгдүгээр сараас ажиллаж эхэлнэ гэв

2026-05-02
Гурвалжингийн гүүрэн доогуурх 600 метр урт авто зам барина

Гурвалжингийн гүүрэн доогуурх 600 метр урт авто зам барина

2026-05-02
“Хөрсний ус, үерийн хамгаалалт” төслийн хүрээнд 40 орчим км бохир усны шугамыг шинэчилнэ

“Хөрсний ус, үерийн хамгаалалт” төслийн хүрээнд 40 орчим км бохир усны шугамыг шинэчилнэ

2026-05-02
Дорнын зурхай

Дорнын зурхай

2026-05-02
4-р сарын 18-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Цаг агаарын мэдээ

2026-05-02
63 МВт хүчин чадалтай Дамбадаржаа дулааны станцын барилга угсралтын ажил 50 хувьтай үргэлжилж байна

63 МВт хүчин чадалтай Дамбадаржаа дулааны станцын барилга угсралтын ажил 50 хувьтай үргэлжилж байна

2026-05-01
Эмээлт эко аж үйлдвэрийн паркаас Шувуун фабрик хүртэлх авто зам барина

Эмээлт эко аж үйлдвэрийн паркаас Шувуун фабрик хүртэлх авто зам барина

2026-05-01
Э.Цэндбаатар АНУ-д WBC бүсний төлөө тулалдана

Э.Цэндбаатар АНУ-д WBC бүсний төлөө тулалдана

2026-05-01
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.