• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Д.Трампын татварын улмаас Лесото улсад гамшгийн байдал зарлажээ

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2025-07-13
Ангилал: Дэлхий
Д.Трампын татварын улмаас Лесото улсад гамшгийн байдал зарлажээ

МАСЕРУ, 2025 оны долоодугаар сарын 13 /KAZINFORM/. Африкийн өмнөд хэсэгт орших Лесотогийн хаант улсад үндэсний хэмжээний гамшгийн байдал зарлажээ. Энэ нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп тус улсаас нийлүүлж буй бараанд өндөр татвар ногдуулсны улмаас ажилгүйдэл эрс нэмэгдсэнтэй холбоотой юм.

Энэ тухай Лесотогийн Худалдаа, аж үйлдвэр, жижиг үйлдвэрлэлийн сайд Мокети Шелиле хэлэхдээ, шинэ татварын улмаас оёдлын үйлдвэрлэлийн салбар хамгийн хүнд цохилтод өртлөө гэв. Үндэсний хэмжээнд гамшгийн байдал зарласнаар хувцас үйлдвэрлэлээс бусад салбарт 60 мянган ажлын байрыг хоёр жилийн хугацаанд бий болгох боломжийг засгийн газарт олгоно гэж тэрбээр Файнэншл Таймс сонинд ярилцлага өгөхдөө дурдав.

Лесотогоос АНУ-д экспортолж буй барааны дийлэнх хэсгийг хувцас, оёмол бүтээгдэхүүн эзэлдгийн дотор Levi’s зэрэг алдартай брэндүүд бий. Өнгөрсөн онд тус хаант улс АНУ-д 237 сая долларын бүтээгдэхүүн нийлүүлсэн нь ДНБ-ий 10 хувийг бүрдүүлж байна. Гэтэл Ерөнхийлөгч Д.Трамп Лесотогоос нийлүүлж буй хувцсанд 50 хувийн татвар ногдуулсны улмаас үйлдвэрүүд олноороо хаагдаж, хүмүүс ажилгүй болжээ. “Оёдлын салбар бүрэн хаагдахад хүрч магадгүй” гэдгийг сайд Шелиле анхааруулан хэллээ.

Үндэсний хэмжээний гамшгийн дэглэм тус улсад 2027 оны зургаадугаар сарын 30-ны өдөр хүртэл үйлчлэх ажээ. Энэ хугацаанд хөрөнгө оруулалтыг татах, улсын төсвийн хөрөнгийг ажлын байруудыг шинээр бий болгоход зарцуулах үйл явцыг хурдасгахын тул хүнд суртлыг халах арга хэмжээнүүдийг авах юм.

Өмнөд Африкт оршдог, далайд гарцгүй Лесотогийн Хаант улс бол дэлхийн хамгийн ядуу буурай орнуудын нэг болой. 2,36 сая хүн амтай тус улсын иргэдийн тал хувь нь ядуурлын түвшнээс доогуур амьжиргаатай бөгөөд нэг хүнд ногдох өдрийн орлого нь 2,15 доллар ажээ. Ажилгүйдлийн дундаж түвшин 30 хувьд хүрсэн бол залуучуудын 48 хувь нь ажилгүй байна.

Эх сурвалж: Монцамэ агентлаг

Previous Post

Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарын төрийн айлчлал өндөрлөж буцлаа

Next Post

Ерөнхий сайд Г.Занданшатар Хөдөлмөрийн баатар Б.Далай болон түрүү соёолонгийн галын уяачдад хүндэтгэл үзүүллээ

Next Post

Ерөнхий сайд Г.Занданшатар Хөдөлмөрийн баатар Б.Далай болон түрүү соёолонгийн галын уяачдад хүндэтгэл үзүүллээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Арваннэгдүгээр сарын 7-ноос өрхийн эмнэлгүүд амралтын өдөр 17:00 цаг хүртэл ажиллана

Арваннэгдүгээр сарын 7-ноос өрхийн эмнэлгүүд амралтын өдөр 17:00 цаг хүртэл ажиллана

2026-10-27
Н.Учрал: Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүл

Н.Учрал: Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүл

2026-10-27
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Хөх хотод албан айлчлал хийж байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Хөх хотод албан айлчлал хийж байна

2026-10-27
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 83 этгээдийг илрүүлжээ

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 83 этгээдийг илрүүлжээ

2026-10-27
“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа

“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа

2026-10-27
Монгол Улс, Беларусь Улсын Ерөнхийлөгч нар хэлэлцээний дүнгээр мэдээлэл хийлээ

Монгол Улс, Беларусь Улсын Ерөнхийлөгч нар хэлэлцээний дүнгээр мэдээлэл хийлээ

2026-10-27
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Беларусийн Ерөнхийлөгч Ч Александр Лукашенко нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Беларусийн Ерөнхийлөгч Ч Александр Лукашенко нар албан ёсны хэлэлцээ хийлээ

2026-10-27
Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой

Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу

2026-10-27
Ирэх саруудын цаг агаарын урьдчилсан төлөв

Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг дулаарна

2026-10-27
Шунхлай групп: Нөмрөгийн дархан цаазат газрыг нөхөн сэргээхэд хамтран ажиллана

Шунхлай групп: Нөмрөгийн дархан цаазат газрыг нөхөн сэргээхэд хамтран ажиллана

2026-10-26
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.