• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган, нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2025-07-07
Ангилал: Тод мэдээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган, нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ

Эх орон, тусгаар тогтнолын үнэ цэн, дархан хилийг магтан дуулсан олон арван уран бүтээл туурвин, үндэсний соёл уламжлал, монгол ахуйг залуу хойч үедээ таниулан, эх оронч үзлийг төлөвшүүлэхэд оюун ухаан, авьяас билгээ зориулан, уран зохиолын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Пунцагийн Бадарч,

Дулааны цахилгаан станцын зуухны тоноглолын засвар, угсралт, туршилт тохируулгын ажлыг мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэж, эрчим хүчний салбарт орчин үеийн, дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэн, салбарын мэргэжилтнүүдийг сурган дадлагажуулж, салбарын хөгжилд жинтэй хувь нэмэр оруулсан “Мон-Илч” ХХК-ийн  үүсгэн байгуулагч, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Цагааны Бааст нарт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээж, Алтан соёмбо тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагналаа.

Ардын багш цолоор:
  • Шинжлэх ухаан, эрдэм судлалыг хөгжүүлэх үйлсэд мэдлэг оюунаа зориулан, олон мянган шавь бэлтгэн сургаж, боловсролын салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан Монгол Улсын Их Хурлын дарга асан, ШУА-ийн Философийн хүрээлэнгийн эрдмийн зөвлөлийн гишүүн, Монгол Улсын Гавьяат багш Санжбэгзийн Төмөр-Очир,
Ардын жүжигчин цолоор:
  • Кино урлаг, тайз дэлгэцийн салбарт олон арван гол болон туслах дүр бүтээж, мэргэжлийн урлагийн залуу үеийг сурган, дадлагажуулж, соёл урлагийг олон улсад сурталчлан таниулахад оруулсан Кино урлагийн дээд сургуулийн багш, Монгол Улсын Гавьяат жүжигчин Нацагдоржийн Батцэцэг,
Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор:
  • “Инээмсэглэл” хамтлагийн үүсгэн байгуулагч, Монголын Урлагийн зөвлөлийн тэргүүн Чулууны Ганболд,
Гавьяат эдийн засагч цолоор:
  • Монголын эмэгтэйчүүдийн холбооны хүндэт ерөнхийлөгч Гончигийн Дашаа,
Гавьяат хуульч цолоор:
  • Монголын нотариатчдын танхимын гишүүн, ахмад хуульч Самбуугийн Сүрэнжав,
Гавьяат багш цолоор:
  • Ерөнхий боловсролын “Хобби” сургуулийн захирал, урлаг судлалын ухааны доктор Дөрвөлжингийн Оюунцэцэг,
  • Нийслэлийн Ерөнхий боловсролын “Хишиг” сургуулийн үүсгэн байгуулагч Дуламсүрэнгийн Бэхбаатар,
Хүний гавьяат эмч цолоор:
  • Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хүүхдийн эмнэлгийн нярайн эмгэг судлалын тасгийн эрхлэгч, зөвлөх эмч, клиникийн профессор Шаравын Чимгээ,
Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор:
  • Монголын дүрслэх урлагийн академийн академич, Соёл урлагийн их сургуулийн хүндэт профессор, зураач Бадарчийн Төмөрбаатар,
  • Хөгжмийн зохиолч Сангидоржийн Сансаргэрэлтэх,
Гавьяат агрономич цолоор:
  • “Дархан тооромт” ХХК-ийн зөвлөх, агрономич Дамирангийн Чойжилсүрэн,
Гавьяат уурхайчин цолоор:
  • “Шарын гол” ХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга, Уул уурхайн мэргэшсэн инженер Нацагдоржийн Сундуйжав,
Гавьяат холбоочин цолоор:
  • “Мобиком корпораци” ХХК-ийн Стратеги, бизнесийн албаны стратегийн зөвлөх Гун-Аажавын Баатаржав,
Гавьяат тээвэрчин цолоор:
  • Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газрын авто баазын албаны дарга Төмөрсүхийн Сэлэнгэ,
Гавьяат жүжигчин цолоор:
  • Дуучин, Соёлын тэргүүний ажилтан Лодойн Банзрагч,
  • Үндэсний Урлагийн их театрын гоцлол бүжигчин Мягмарын Бямбаа,
Гавьяат тамирчин цолоор:
  • Оюун ухааны спортын тамирчин, Ой тогтоолтын спортын Дэлхийн хошой аварга Нармандахын Мөнхшүр,
  • Оюун ухааны спортын тамирчин, Олон улс судлаач, Олон улсын их мастер Нармандахын Энхшүр,
Сүхбаатарын одонгоор:
  • Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэдэх ахмадын хорооны гишүүн Дандарын Гонгор,
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:
  • Дархан-Уул аймгийн Хүүхэд залуучуудын театрын ахмад ажилтан Цэрэнчимэдийн Нямдорж,
  • Төрийн албаны зөвлөлийн Сонгон шалгаруулалтын газрын ахлах шинжээч Адъяагийн Цэцэгмаа,
  • “Хар сарнай” хамтлагийн дуучин, Соёлын тэргүүний ажилтан Баясгалангийн Баяржаргал,
  • Сүхбаатар аймгийн Биеийн тамир спортын газрын дасгалжуулагч Сугарсүрэнгийн Төмөрхуяг,
Алтан гадас одонгоор:
  • Гадаад харилцааны яамны гэрээ, эрх зүйн газрын захирал Жамбалдоржийн Соёлмаа,
  • Чөлөөт уран бүтээлч, уран барималч Жамъянсүрэнгийн Түмэнчулуун,
  • “Хаан палас” ХХК-ийн ерөнхий менежер Цолмонгийн Тамир,
Хөдөлмөрийн хүндэт медалиар:
  • Стандарт, хэмжил зүйн газрын Стандарчилал, тохирлын үнэлгээний бодлогын газрын дарга Гансүхийн Тулгаа,
  • “Алтан жолоо” группын ерөнхий нягтлан бодогч Алтанцацралын Маралмаа,
Цэргийн хүндэт медалиар:
  • Нийслэлийн Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Эрдэнээгийн Чинбат нарыг шагналаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхмүүдэд болон гэр бүл, хамт олонд баяр хүргэж, сайн сайхныг хүсэн ерөөлөө. Мөн Үндэсний их баяр наадмын мэндийг өргөн дэвшүүллээ.

Previous Post

Нийслэлийн удирдах ажилтнуудын өнөөдрийн шуурхай зөвлөгөөнөөр хотын дарга Х.Нямбаатар дараах үүрэг даалгаврыг өглөө

Next Post

“Дээлтэй Монгол-2025” наадмын үеэр Соёлын төв өргөөний зүүн талаас “Цэнтрал тауэр” хүртэлх туслах замын хөдөлгөөнийг түр хязгаарлана

Next Post
“Дээлтэй Монгол-2025” наадмын үеэр Соёлын төв өргөөний зүүн талаас “Цэнтрал тауэр” хүртэлх туслах замын хөдөлгөөнийг түр хязгаарлана

"Дээлтэй Монгол-2025” наадмын үеэр Соёлын төв өргөөний зүүн талаас “Цэнтрал тауэр” хүртэлх туслах замын хөдөлгөөнийг түр хязгаарлана

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Монгол дорнын зурхай

Монгол Дорнын зурхай

2026-04-15
Цаг агаарын урьдчилсан мэдээ

Цаг агаарын мэдээ

2026-04-15
Спортын төрөлжсөн цогцолборыг барьснаар 16 төрлийн дугуйланд 40 мянган хүүхэд суралцана

Спортын төрөлжсөн цогцолборыг барьснаар 16 төрлийн дугуйланд 40 мянган хүүхэд суралцана

2026-04-14
Улсын хэмжээнд мал төллөлт 29.6 хувьтай байна

Улсын хэмжээнд мал төллөлт 29.6 хувьтай байна

2026-04-14
Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

2026-04-14
Эмийн худалдан авалтыг нэг цонхоор хийж, эмийн өртгийг бууруулах зохицуулалт хийнэ

Эмийн худалдан авалтыг нэг цонхоор хийж, эмийн өртгийг бууруулах зохицуулалт хийнэ

2026-04-14
Монгол дорнын зурхай

Монгол Дорнын зурхай

2026-04-14
Цаг агаарын урьдчилсан мэдээ

Цаг агаарын мэдээ

2026-04-14
Хүнсний эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэнг шаардагдах төсөв, зориулалтын байраар хангана

Хүнсний эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэнг шаардагдах төсөв, зориулалтын байраар хангана

2026-04-13
Монгол Улсаас гадаад улсуудад суух элчин сайд нарт итгэмжлэх жуух бичгийг гардууллаа

Монгол Улсаас гадаад улсуудад суух элчин сайд нарт итгэмжлэх жуух бичгийг гардууллаа

2026-04-13
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.