• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Үер бууж зусланд амарч байсан 20 гаруй хүүхэд сураггүй алга болжээ

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2025-07-06
Ангилал: Дэлхий
Үер бууж зусланд амарч байсан 20 гаруй хүүхэд сураггүй алга болжээ

ВАШИНГТОН, 2025 оны долоодугаар сарын 5 /BBC/. АНУ-ын Техас муж улсын Керр тойргийн нутаг дэвсгэрт хүчтэй үер буусны улмаас 24 хүн амиа алдаж, зусланд амарч байсан 20 гаруй хүүхэд сураггүй алга болжээ.

Техасын зарим тойрогт онц байдал зарлаж, 237 хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна.

Сан-Антонио хотоос 104 км зайд орших Camp Mystic гэдэг зусланд амарч байсан 25 охиныг эрэн хайх ажиллагаа үргэлжилсээр байна.

Техас муж улсын захирагч Грег Эбботт 7 дугаар сарын 4-нд тохиодог Тусгаар тогтнолын өдөрт зориулсан бүх арга хэмжээг цуцалжээ. Ерөнхийлөгч Д.Трамп Техаст нүүрлэсэн гамшгийг “цочирдуулмаар аймшигтай явдал” гэж нэрлээд тус муж улсад нэмэлт тусламж үзүүлнэ гэсэн байна.

Үер бууснаар Гуадалупе голын түвшин цаг хүрэхгүй хугацаанд 8 м-ээр дээшилж, үерийн ус зөөврийн байшингууд, автомашинууд, зуслангийн байшингуудыг хоромхон зуурт хаман сүйрүүлжээ.

Керр тойргийн шүүгч Роб Келли хэлэхдээ, баасан гарагт болсон үер нь 1987 онд тохиосон үерийн гамшгаас ч илүү хохирол учруулсныг дурдлаа. Тухайн үед автобусаар зорчиж байсан 10 хүүхэд амиа алджээ.

Техасын Онцгой байдлын газраас пүрэв гарагт гамшгийн бэлэн байдлыг хангах асуудлаар хэд хэдэн удаа зөвлөгөөн хийсэн бөгөөд Үндэсний цаг уурын алба “ийм их хэмжээний хур тунадас орно” гэдгийг урьдчилан таамаглаагүй ажээ.

Керри тойргийн цагдаагийн газрын дарга Гуадалупе гол болон бусад усан сангийн ойролцоо амьдардаг иргэдэд хандан, өндөрлөг газарт очихыг уриалсан байна.

Previous Post

Монголын боксчин дэлхийн цомын финалд шалгарлаа

Next Post

Цаг агаарын мэдээ 2025.7.07

Next Post
Цаг агаарын мэдээ 2025.7.07

Цаг агаарын мэдээ 2025.7.07

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогын зорилт тавилаа

Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогын зорилт тавилаа

2026-09-11
2028 оны Лос-Анжелесийн Олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2028 оны Лос-Анжелесийн Олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2026-09-11
Нэгдүгээр эмнэлэг түрүү булчирхай, бөөрний мэс засалд робот технологи нэвтрүүлжээ

Нэгдүгээр эмнэлэг түрүү булчирхай, бөөрний мэс засалд робот технологи нэвтрүүлжээ

2026-09-11
НӨАТ-ын сугалааны тохирол 9-р сарын 16-нд явагдана

НӨАТ-ын сугалааны тохирол 9-р сарын 16-нд явагдана

2026-09-11
Өнөөдөр дараах байршилд цахилгаан хязгаарлана

Өнөөдөр дараах байршилд цахилгаан хязгаарлана

2026-09-11
Сүхбаатар аймагт автомашин шатсаны улмаас 2100 га талбайд хээрийн түймэр гарчээ

Сүхбаатар аймагт автомашин шатсаны улмаас 2100 га талбайд хээрийн түймэр гарчээ

2026-09-11
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

2026-09-11
Улаанбаатарт +22 градус дулаан, өдөртөө бороо орно

Улаанбаатарт +21 градус дулаан байна

2026-09-11
Цэцэрлэг, сургуулийн эрүүл мэндийн эрт илрүүлэг үзлэг аравдугаар сарын 1-нээс эхэлнэ

Цэцэрлэг, сургуулийн эрүүл мэндийн эрт илрүүлэг үзлэг аравдугаар сарын 1-нээс эхэлнэ

2026-09-10
Арабын Нэгдсэн Эмират улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа

Арабын Нэгдсэн Эмират улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа

2026-09-10
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.