• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Д.Трамп: Гал зогсоох хэлэлцээ нэн даруй эхэлнэ

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2025-05-20
Ангилал: Бусад мэдээ, Дэлхий, Улс төр
Д.Трамп: Гал зогсоох хэлэлцээ нэн даруй эхэлнэ

Орос, Украины дайныг зогсоох хэлэлцээг нэн даруй эхлүүлнэ гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп даваа гарагт мэдэгджээ.

Д.Трамп Truth Social сүлжээн дэх хуудсаараа дамжуулан мэдэгдэхдээ, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар хийсэн хэлэлцээ маш сайн болж өрнөсөн гэлээ. Орос, Украин хоёр гал зогсоох, цаашлаад хамгийн чухал нь дайныг зогсоох тухай хэлэлцээг нэн даруй эхлүүлнэ гэж тэрбээр хэлсэн байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиний хувьд, Д.Трамптай хийсэн хэлэлцээг илэн далангүй, утга учиртай хэмээн тодорхойлжээ. Энэ бол маш их утга учиртай, нээлттэй, ерөнхийдөө миний бодлоор маш хэрэгтэй хэлэлцээ байлаа гэж В.Путин утсаар ярьсныхаа дараа Оросын хэвлэлд мэдээлээд, хэлэлцээ хоёр цаг гаруйн турш үргэлжилсэн гэв. Түүний хэлснээр, Оросын тал дайныг энхийн замаар шийдвэрлэхийг дэмжиж байгаа ажээ. Хоёр тал аль алинд нь ашигтай зөвшилцөлд хүрэх ёстой гэж тэрбээр нэмж хэлсэн байна.

Д.Трамп В.Путинтэй утсаар ярьсныхаа дараа Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский болон Европын удирдагчидтай утсаар ярьсан гэдгээ мэдэгджээ. Тодруулбал, АНУ-ын Ерөнхийлөгч Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лейен, Германы Канцлер Фридрих Мерц, Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон, Италийн Ерөнхий сайд Жоржа Мелони, Финландын Ерөнхийлөгч Александр Стубб нартай ярьсан байна. Ватиканы зүгээс мөн Украин-Оросын яриа хэлэлцээг зохион байгуулах санал тавьсныг Д.Трамп дурджээ.

Эх сурвалж: montsame.mn

Previous Post

Ардчилсан намын ҮБХ хуралдах тов гараагүй

Next Post

О.Амгаланбаатар: Лу.Гантөмөр сайн байсан бол АН сонгуульд ялах байсан

Next Post
О.Амгаланбаатар: Лу.Гантөмөр сайн байсан бол АН сонгуульд ялах байсан

О.Амгаланбаатар: Лу.Гантөмөр сайн байсан бол АН сонгуульд ялах байсан

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

“Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 оны II сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байна”

“Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 оны II сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байна”

2026-11-12
Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцлээ

Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцлээ

2026-11-12
“Эрдэнэс Тавантолгой” ХК улсын төсөвт нэг их наяд төгрөг ногдол ашиг төвлөрүүллээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК улсын төсөвт нэг их наяд төгрөг ногдол ашиг төвлөрүүллээ

2026-11-12
2027 оны сонгуулиар Сонгуулийн ерөнхий хороо, Төрийн аудитын байгууллага хамтран ажиллана

2027 оны сонгуулиар Сонгуулийн ерөнхий хороо, Төрийн аудитын байгууллага хамтран ажиллана

2026-11-12
ЦУОШГ: Өнөө шөнө зарим нутагт цасаар шуурна

Сэрэмжлүүлэг: Баруун аймгуудын нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна

2026-11-12
ЦЕГ: “Иргэн “М” хар тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн нь мөрдөн шалгах ажиллагааны явцад ил болсон

ЦЕГ: “Иргэн “М” хар тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн нь мөрдөн шалгах ажиллагааны явцад ил болсон

2026-11-12
Дулаан гараашийг татвараас чөлөөлөх хуулийн төслийг ЗГ дэмжлээ

Дулаан гараашийг татвараас чөлөөлөх хуулийн төслийг ЗГ дэмжлээ

2026-11-11
Улаанбаатарт -2 градус, цас орохгүй

Өнөөдрөөс ихэнх нутгаар өдөртөө дулаарна

2026-11-09
Энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

ТАНИЛЦ: Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

2026-11-08
Улаанбаатарт 18 хэм дулаан, бороо орохгүй

Улаанбаатарт өдөртөө -3 градус хүйтэн байна

2026-11-07
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.