• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Орос задарвал бид хэрхэх вэ?

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2025-02-09
Ангилал: Дэлхий, Тод мэдээ, Улс төр
Орос задарвал бид хэрхэх вэ?

Орос задарвал Монгол Улс болон бүс нутгийн геополитикт асар их өөрчлөлт гарах нь гарцаагүй. Жишээлбэл манай улсын аюулгүй байдал, эдийн засаг, гадаад харилцаа, дотоод улс төрд шинэ давлагаа үүснэ.

Орос задрах тохиолдолд Сибирь, Байгалийн чанадын бүс нутгууд бие даах эсвэл Хятад зэрэг том гүрнүүдийн нөлөөнд орох магадлалтай. Монгол Улсад хамгийн их хамааралтай нь Байгаль нуурын орчмын Буриад, Тува, Алтайн хязгаар юм. Түүх сөхвөл дээрх бүс нутгууд бидний нэг хэсэг байсан. Гэхдээ Оросын задралын дараа газар нутгийн асуудал сөхөх, эс сөхөх нь манай улс төрчдийн чин зоригоос хамаарна.

Орос бол Монголын газрын тосны гол нийлүүлэгч улс. Хэрэв Орос задарвал нефтийн нийлүүлэлт доголдож, шатахууны хомсдол үүсэх эрсдэлтэй. Энэ нь Монголын дотоод эдийн засагт хүчтэй доргилт өгөхөөс гадна Хятадтай хийх худалдааны хамаарлыг улам бүр нэмэгдүүлнэ. Мөн Монгол-Оросын төмөр замын ирээдүй тодорхойгүй болж, логистикийн хямрал үүсэх боломжтой.

Гэвч үүний зэрэгцээ, Оросын зарим баялаг ихтэй бүсүүд (Сибирь, Якут гэх мэт) шинэ тусгаар улсууд болох тохиолдолд Монгол эдгээртэй харилцаагаа өргөжүүлэх боломж гарч ирнэ. Монгол Улс дээрх бүсүүдтэй тусдаа гэрээ хэлэлцээр хийж, хөрш орнуудын зарчмаар шинэ холбоо тогтоовол бидэнд эергээр нөлөөлөх нь гарцаагүй.

Орос задарснаар Монголын гадаад бодлогын тэнцвэрт байдал эрс өөрчлөгдөнө. Оросын орон зайг Хятад болон Барууны орнууд нөхөх гэнэ. Энэ нь Монголыг улам бүр Хятадаас хамааралтай болгох болов уу. Нөгөө талаас, АНУ, Европын холбоо зэрэг барууны орнууд Монголыг дэмжих стратегиа идэвхжүүлж магадгүй. Ингэснээр шинэ гарц нээгдэх хэдий ч том гүрнүүдийн геополитикийн өрсөлдөөний төвд орж, дотоод улс төр тогтворгүй болж талцалд хүргэх аюултай.

Оросын задрал дотоодын зэвсэгт мөргөлдөөн, хилийн маргаан, дүрвэгсдийн урсгал гэх мэт асуудлуудыг дагуулна. Монгол Улс үүнд бэлэн байх шаардлагатай. Оросын зэвсэгт хүчин хяналтаа алдвал зэр зэвсгийн наймаа, хил дамнасан гэмт хэрэг нэмэгдэх аюултай. Манай Улс хилийн хамгаалалтаа сайжруулж, батлан хамгаалах салбартаа илүү их хөрөнгө оруулах хэрэгтэй болно.

ОХУ задрахад Буриад, Тува зэрэг угсаа нэгт ард түмнүүдийн хувь заяа Монголын нийгэмд томоохон сэдэв болно. Нөгөө талаас, олон зууны турш Монголын соёл, боловсролд Оросын нөлөө их байсан учир бид ч өөрсдөө ч цочролд орохыг үгүйсгэхгүй.

Чанцалын Бэлгүүтээ

 

Previous Post

Лу.Гантөмөрын хорхойтой араа

Next Post

Эрхэм гишүүний зүрх зориг хүрэх үү?

Next Post
Эрхэм гишүүний зүрх зориг хүрэх үү?

Эрхэм гишүүний зүрх зориг хүрэх үү?

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаар Д.Ундармааг томилжээ

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаар Д.Ундармааг томилжээ

2026-11-02
“Жилд 600 мянган тонн сайжруулсан түлшийг дотооддоо үйлдвэрлэнэ”

“Жилд 600 мянган тонн сайжруулсан түлшийг дотооддоо үйлдвэрлэнэ”

2026-11-02
Чөлөөт бөхийн ДАШТ-ээс монгол тамирчид гурван хүрэл медаль, таван V байр хүртжээ

Чөлөөт бөхийн ДАШТ-ээс монгол тамирчид гурван хүрэл медаль, таван V байр хүртжээ

2026-11-02
Энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

2026-11-02
435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

ТАНИЛЦ: Өндөр настны тэтгэвэр дараах байдлаар нэмэгдлээ

2026-11-02
“Чойжин ламын сүм” музейн гадна гэрэлтүүлгийг шинэчиллээ

“Чойжин ламын сүм” музейн гадна гэрэлтүүлгийг шинэчиллээ

2026-11-02
Улаанбаатарт -2 градус, цас орохгүй

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй, ялимгүй цас орно

2026-11-02
Ирэх саруудын цаг агаарын урьдчилсан төлөв

Улаанбаатарт өдөртөө 0 градус, цас орохгүй

2026-11-01
Монголчууд БНСУ-д зорчих нөхцөлийг хөнгөвчлөх яриа хэлэлцээ хийжээ

Монголчууд БНСУ-д зорчих нөхцөлийг хөнгөвчлөх яриа хэлэлцээ хийжээ

2026-10-30
Ирэх сарын 10, 26-нд бүх нийтээрээ амарна

Ирэх сарын 10, 26-нд бүх нийтээрээ амарна

2026-10-30
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.