• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Эрхэм гишүүний зүрх зориг хүрэх үү?

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2025-02-11
Ангилал: Тод мэдээ, Улс төр
Эрхэм гишүүний зүрх зориг хүрэх үү?

Хэрэв УИХ-ын гишүүн Ө.Шижир, Ч.Лодойсамбуу гишүүний санаачилсан засгийг огцруулах бичигт гарын үсэг зурах аваас Ерөнхий сайд Л.Оюун-эрдэнэд биш Женкод үгүй гэж хэл буй хэрэг болно. Өнөөдөр Женко, Херо Баатар, Л.Оюун-Эрдэнэ нарын хоршил оргил үедээ яваа. Олон жилийн турш Женкогийн цүнхийн барьсан тэрнээс ийм зүрх зориг яагаад гарах болов. Ямар эрх ашиг нуугдав. Үндсэн шалтгаан юу байв. Тэр зүгээр л ахдаа сануулга өгөхийг хүссэн юм биш биз.

Мөн Женког ерөнхийлөгч байх үед Тамгын барих хүртлээ шадарлаж явсан нэгэн. Сонирхуулахад Женкотой холбогдсон хүмүүс хэцүү нэртэд ордог гэх муу ерийн мессеж нийгэмд түгээд удаж байна. Багахан түүх сөхвөл АТГ-аас нэрлэсэн нүүрсний хэрэгт шууд ба шууд бусаар холбоотой 17 сэжигтний нэг нь Ө.Шижир. Нүүрсний хэрэг ид дуулиан дэгдээхээс өмнө түүнийг гэр бүлийнхэнтэйгээ хамт гадагшаа зугтсан гэх мэдээлэл хэвлэлээр хөвөрч байсан. Эндээс нэг асуулт гарна. Генерал Хурцын хэлдгээр Дон Корлеон ахдаа үгүй гэж хэлэх цаг нь ирсэн үү. Хүмүүний ертөнцөд хүн тэжээвэл толгой цустана гэдэг. Нэгэн үе ааваа гэж бодож явсан ах нь өнөөдөр ч гэсэн хүчтэй байгааг эрхэм гишүүн мартаагүй байлтай.

Ө.Шижир парламентат орж ирсэн цагаас хойш хэлгүй дүлий байсангүй. Ард түмэн тэнэг биш учраас анзаар ч байна. Түүний УИХ-ын чуулган болон байнгын хорооны хурал дээр хэлсэн үгнүүдээс харахад нюанстай бодмоор юм бас байна. Жишээлбэл;

Шадар сайд Т.Доржхандад зориулж. Өөрөө даатгалын бизнестэй атлаа даатгалыг зохицуулдаг санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнд хамаатнаа оруулах гээд явдаг байж болохгүй. Мэдээлэлд ойр хүмүүс ард түмний боломжийг булаах байдал хэрээс хэтэрлээ гэж энд сууж байгаа гишүүдийн ихэнх нь сонгогдож орж ирсэн биз дээ. Би хувь хүн яриагүй зарчим ярьж байгаа шүү. Энэ зарчимгүй байдал чинь парламентыг муухай харагдуулна гэж.

Д.Энхтүвшин гишүүд зориулж: Централ тауэр, Шангри-Ла-аас улс орны бүх асуудлыг шийдэж байсан нь нууц биш Ганц компани Монголын ард түмний баялаг болох Эрдэнэс Тавантолгойг, экспортын төмөр замыг хуу хамах төлөвлөгөө нь бүтэлгүйтчихээр төлөөний хүмүүс нь бухимдаад хэцүү байх шиг байна гэж.

Тэхээр Ө.Жижир гишүүн дээр хэлсэн үгнүүд шигээ зарчим баримтлахаар шийдэв үү. Эсвэл олны бодлыг төөрөгдүүлэхдээ гаргууд төмөр замаар танк оруулж ирдэг ахынхаа ээлжит хууралтын гол дүр үү гэдгийг хар л үлдээ.

Чанцалын Бэлгүүтээ

Previous Post

Орос задарвал бид хэрхэх вэ?

Next Post

Бурханы хүү Б.Баярбаатарын шүүх хурал хойшиллоо

Next Post
Бурханы хүү Б.Баярбаатарын шүүх хурал хойшиллоо

Бурханы хүү Б.Баярбаатарын шүүх хурал хойшиллоо

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаар Д.Ундармааг томилжээ

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаар Д.Ундармааг томилжээ

2026-11-02
“Жилд 600 мянган тонн сайжруулсан түлшийг дотооддоо үйлдвэрлэнэ”

“Жилд 600 мянган тонн сайжруулсан түлшийг дотооддоо үйлдвэрлэнэ”

2026-11-02
Чөлөөт бөхийн ДАШТ-ээс монгол тамирчид гурван хүрэл медаль, таван V байр хүртжээ

Чөлөөт бөхийн ДАШТ-ээс монгол тамирчид гурван хүрэл медаль, таван V байр хүртжээ

2026-11-02
Энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

2026-11-02
435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

ТАНИЛЦ: Өндөр настны тэтгэвэр дараах байдлаар нэмэгдлээ

2026-11-02
“Чойжин ламын сүм” музейн гадна гэрэлтүүлгийг шинэчиллээ

“Чойжин ламын сүм” музейн гадна гэрэлтүүлгийг шинэчиллээ

2026-11-02
Улаанбаатарт -2 градус, цас орохгүй

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй, ялимгүй цас орно

2026-11-02
Ирэх саруудын цаг агаарын урьдчилсан төлөв

Улаанбаатарт өдөртөө 0 градус, цас орохгүй

2026-11-01
Монголчууд БНСУ-д зорчих нөхцөлийг хөнгөвчлөх яриа хэлэлцээ хийжээ

Монголчууд БНСУ-д зорчих нөхцөлийг хөнгөвчлөх яриа хэлэлцээ хийжээ

2026-10-30
Ирэх сарын 10, 26-нд бүх нийтээрээ амарна

Ирэх сарын 10, 26-нд бүх нийтээрээ амарна

2026-10-30
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.