• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Монголын төрд дүр эсгэсэн эх орончид байсаар байна

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2024-12-25
Ангилал: Нийгэм, Тод мэдээ, Улс төр
Монголын төрд дүр эсгэсэн эх орончид байсаар байна

Ойрын өдрүүдэд жагсаал цуглаан идэвхжих төлөвтэй. Жилийн энэ үед санаатай санаандгүй жагсагчид олширдог. Хамгийн гол нь гаднаас ажиллах хүч авахтай холбоотой Пүрэвжавын Сайнзориг нарын гишүүдийн өргөн барьсан хуулийн төсөл олны анхаарал татав бололтой. Иргэдийн айдас хүйдэс дээр дөрөөлөн цөөн хэдэн хүмүүс эрх ашиг аа гүйцэлдүүлдэг хачин нийгэмд бид амьдарч байна. Уинстон Черчилль хэлэхдээ “Ардчилал бол хамгийн муу засаглал. Бусдыг нь тооцохгүй бол шүү дээ” гэсэн гэдэг. Үнэн болж таарав.

Төрийн ордны баруун халуун хаалган дээр гуч хүрэхгүй хүн цугласан байв. Бямбасүрэнгийн Жагар мэтийн жагсагчид тэдний дунд үзэгдэв. Тэдгээр хүмүүст жагсаал гэх үг дэндүү томдох мэт санагдсаныг нуух юун. Үгүйдээ цуглаан гэж нэрлэж яагаад болохгүй гэж. Юм үнэнээрээ сайхан. Амьдрал энгийн тусмаа жаргалтай гэдэг биз. Дээр дооргүй хэлбэр хөөх үзэгдэл түгээмэл болсныг дээрх үзэгдлээс бас харж болно. Нэр төдий эх орончид ард түмнийг эрлийзжүүлэх, хужаажуулах эхний давлагаа эхлэлээ гэх мэтээр хүчтэй цуурч байна. Монголчууд хэрсүү болсон, тархи угаах технологид амархан автахгүй болов уу.

Хамгийн чухал нь Монголын хөгжил байлаа. Засгийн газар 14 мега төсөл төсөл хэрэгжүүлнэ гэсэн. Үнэн хэрэгтэй эдгээр төслүүдэд шаардлагатай ажиллах хүчийг бид дотоодоос хангах боломжгүй. Яг үнэндээ бид чадна гэж буй хүмүүс асуудал өөр дээр ирвэл ул мөргүй алга болдог. Гаднаас ажиллах хүчийг нэр бүхий салбарт квотгүй оруулж ирэх нь өнөөдрийн хувьд бидэнд ашигтай. Харин Монголын хөгжлийг гацаагчдад ашиггүй байх нь гарцаагүй.

Жишээлбэл, Дубай хотоороо алдартай Арабын нэгдсэн Эмират улсын үндсэн иргэд нь маш бага. Гэтэл 10 сая Энэтхэг, Вьетнам, Филиппин тэргүүтэй улс орны иргэд тэдний хар бор ажлыг хийж байна. Тэглээ гээд Дубай хотын иргэд биднийг Энэтхэгжүүллээ гэхгүй л байна. Бид яагаад бусад орны иргэдийг ийм маягаар ажиллуулж болохгүй гэж.

Тэмцэл хийж буй зарим иргэд Хятад, Вьетнамын дайны тухай сөхөж байна лээ. Эхлээд иргэдээ ажиллах хүч гэсэн нэрийдлээр оруулж ирээд дараа нь хамгаалж буй нэрийдлээр цэрэг оруулдаг гэж донгосож байна. Яг үнэндээ тэр дайн геополитикийн шал өөр асуудал. Судалгаа байхгүй муйхраар ярих нь ийм л осолтой. Ажиллах хүч авбал заавал Хятад улсын иргэдийг авна гэж бас хэн хэлэв. Дээр дурдсан Вьетнам, Филиппин гэх мэт орнуудаас ажиллах хүч хангалтай татаж болно.

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 27.4 Монгол улсын нутаг дэвсгэрт хувийн хэргээр оршин суугч гадаадын иргэдийн тоо нь Монгол улсын харьяат хүн амын гурван хувь, үүний дотор нэг улсын иргэн нэг хувь хүртэл байж болно гэж заасан байдаг. Хувийн хэргээр оршин суугч гадаадын иргэн гэдэг манай улсад хөдөлмөр эрхэлж буй гадаад улсын хүн хамаардаг бөгөөд тэдгээрт тавьдаг тоо хязгаар, квот хэвээрээ байгаа юм. Энэ хязгаар, квотоо мөрдөхөд болно.

Мөн Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан мэдээлэл хийсэн. Энэ үеэрээ “Миний бие ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 2024.12.20-ны өдөр УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн. Хуулийн үзэл баримтлалыг бүрэн ойлгохгүйгээр, иргэдэд буруу мэдээлэл түгээж, зорилттойгоор талцуулан, турхирч байгаад харамсаж байна. Тус хуульд Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилчдыг квотгүйгээр оруулж ирэх, 288 мянган хятад иргэд оруулж ирэх тухай нэг ч заалт байхгүйг хариуцлагатайгаар мэдэгдье. Энэ бол ганцхан Л.Энх-Амгалангийн хууль биш. Хамтарсан Засгийн газрын бүх гишүүн дэмжиж, УИХ-д өргөн барьсан хуулийн төсөл юм гэлээ.

Тэхээр иргэд бидний судалгаа дутмаг байна. Нөгөө талдаа төр засаг иргэддээ үнэн зөв мэдээлэл түгээхэд анхаарах хэрэгтэй. Буруу ташаа мэдээллээс үүдсэн хор уршгийг дараа нь нөхөх боломжгүй.

Чанцалын Бэлгүүтээ

 

Previous Post

Узбекистан улсад амьд хонь экспортолж эхэллээ

Next Post

Why Solana Wallets Matter for DeFi — and How to Pick One That Won’t Pain You Later

Next Post

Why Solana Wallets Matter for DeFi — and How to Pick One That Won’t Pain You Later

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Увс, Завханы зарим суманд 24-38 см зузаан цас ороод байна

Увс, Завханы зарим суманд 24-38 см зузаан цас ороод байна

2026-11-13
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөөдөр ихэнх нутгаар цасан шуурга шуурна

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөөдөр ихэнх нутгаар цасан шуурга шуурна

2026-11-13
“Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 оны II сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байна”

“Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 оны II сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байна”

2026-11-12
Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцлээ

Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцлээ

2026-11-12
“Эрдэнэс Тавантолгой” ХК улсын төсөвт нэг их наяд төгрөг ногдол ашиг төвлөрүүллээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК улсын төсөвт нэг их наяд төгрөг ногдол ашиг төвлөрүүллээ

2026-11-12
2027 оны сонгуулиар Сонгуулийн ерөнхий хороо, Төрийн аудитын байгууллага хамтран ажиллана

2027 оны сонгуулиар Сонгуулийн ерөнхий хороо, Төрийн аудитын байгууллага хамтран ажиллана

2026-11-12
ЦУОШГ: Өнөө шөнө зарим нутагт цасаар шуурна

Сэрэмжлүүлэг: Баруун аймгуудын нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна

2026-11-12
ЦЕГ: “Иргэн “М” хар тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн нь мөрдөн шалгах ажиллагааны явцад ил болсон

ЦЕГ: “Иргэн “М” хар тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн нь мөрдөн шалгах ажиллагааны явцад ил болсон

2026-11-12
Дулаан гараашийг татвараас чөлөөлөх хуулийн төслийг ЗГ дэмжлээ

Дулаан гараашийг татвараас чөлөөлөх хуулийн төслийг ЗГ дэмжлээ

2026-11-11
Улаанбаатарт -2 градус, цас орохгүй

Өнөөдрөөс ихэнх нутгаар өдөртөө дулаарна

2026-11-09
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.