• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

“Эрдэнэс Монгол” ХХК 88 хүнийг ажилд авч, 2-12 саяар цалинжуулна

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2022-12-30
Ангилал: Нийгэм
“Эрдэнэс Монгол” ХХК 88 хүнийг ажилд авч, 2-12 саяар цалинжуулна

“Эрдэнэс Монгол” ХХК -ийн нээлттэй сонгон шалгаруулалтын талаар ажлын хэсгээс өнөөдөр /2022.12.30/ мэдээлэл хийлээ.


ЗГХЭГ-ын даргам Д.АМАРБАЯСГАЛАН: 

-Төрийн захиргааны болон төрийн өмчит компаниудад өөрчлөлт, шинэчлэлтийг хийж хариуцлагын тогтолцоог сайжруулах чиглэлийг Ерөнхий сайд үүрэг болгосон. Үүний дагуу чиг үүрэг бүхий хяналт шалгалтуудыг хийж иргэн, төрийн ойлголцлыг өндөр түвшинд бий болгохоор ажиллаж байна. Үндсэн үйл ажиллагааны 70 хувь нь авлига, төрийн албаны хүнд суртал зэргийг судалгаа, шинжилгээний үндсэн дээр засаж сайжруулна.

Давхардсан тоогоор 1.1 сая иргэнээс ирсэн гомдол саналыг хүлээж авсан шийдвэрлэх тухай авч үздэг байсан. Харин ирэх оноос иргэдийн гомдол саналд өгсөн хариулт ямар түвшинд байгааг үнэлж дүгнэнэ. Хоёрдугаарт, төрийн өмчит байгууллагуудын үйл ажиллагааг сайжруулах, олон нийтийн тавьж буй хяналтыг сайжруулах бодлогыг Засгийн газар барьж ажиллаж байна.

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн бүтэц зохион байгуулалтыг оновчтой болгож, үйл ажиллагааг үр дүнтэй байлгах тал дээр анхаарна. Мөн тодорхой үе шаттайгаар олон нийтийн хяналтад шилжүүлнэ. Төрийн өмчийн хуулийн этгээдийн хувьцааг 2022-2023 онд биржээр нээлттэй худалдаалах тухай тогтоол дөрөвдүгээр сард батлагдсан. Эхний ээлжид Төрийн банк, Монголын хөрөнгийн бирж, Цахилгаан холбоо, Мэдээлэл холбооны сүлжээ, Мэдээлэл технологийн үндэсний парк зэрэг нийт 26 төрийн өмчит компаниудын 34 хувийг олон нийтэд шилжүүлэхээр болсон.

Өнөөдрийн байдлаар Төрийн банкны 20 хувь хийгдэж, Монголын хөрөнгийн биржийн арилжаа явагдаж байна.

Хөрөнгийн бирж 30 гаруй жилийн дараа либерчлах үйл ажиллагааг амжилттай хийж байна. Энэ бол дан ганц төрийн оролцоотой үйл ажиллагаа явагдахгүй иргэдэд шилжиж байна.

Дараагийн асуудал бол Монголын баялаг, хөгжлийн санг бий болгох зорилготойгоор 15 жилийн өмнө байгуулагдсан. Өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн төслүүдээс амжилттай болсон нь ч бий, бүтэлгүй болсон нь ч бий. Тиймээс ирэх жилүүдэд энэхүү компанийг 100 хувь менежментийн компани болж, бодлогыг тодорхойлж, олон нийтийн хяналт руу мөн шилжих ажлуудыг зохион байгуулна. Бүтцийн тухайд өөрчлөлт хийж, ажлын байруудад нээлттэй сонгон шалгаруулалт хийхээр болсон. Нийт 88 ажлын байр буюу:

  • Нэгдсэн стратеги, бизнес хөгжлийн газар
  • Үйлдвэр технологи
  • Дотоод хяналт эрсдэл
  • Төслийн судалгаа, үнэлгээний газар
  • Хууль эрхзүй
  • Захиргаа удирдлагын газар зэрэг нийт долоон газар, долоон хэлтэстэй үйл ажиллагаа явуулна.

Эдгээр ажлын байран дээр нийт 88 хүнийг сонгон шалгаруулж авна. Ахлах менежер 9-12 сая төгрөг, менежер 6.5-8.5 сая төгрөг, ахлах мэргэжилтэн 4-6 сая төгрөг, мэргэжилтэн 2-4 сая төгрөгийн цалинтай байх ТУЗ-ийн шийдвэр гарлаа.

“Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төв”-ийн гүйцэтгэх захирал Дөлгөөн:
-Нэгдсэн стратеги хөгжлийн газар дотроо хоёр хэлтэстэй 13 хүний орон тоотой. Санхүү нэгдсэн удирдлагын газар мөн хоёр хэлтэс 14 хүний бүрэлдэхүүнтэй гэхчлэн алба, хэлтэс бүрийг орон тоог нарийвчлан заасан. Ажлын байранд тавигдах шаардлагын тухайд “Эрдэнэс Монгол” компанид ажиллах иргэдийн сонгон шалгаруулалтыг нэгдүгээр сарын 2-16-ны хооронд нээлттэйгээр явуулна.

Боловсролын хувьд:

  • Бакалавр болон түүнээс дээш
  • Нэг ба түүнээс дээш гадаад хэлний мэдлэгтэй
  • Ахлах менежер нь улсад 8 ба түүнээс дээш жил ажилласан байх
  • Менежер нь 5 болон түүнээс дээш жил төрийн болон хувийн хэвшилд мэргэжлээрээ ажилласан байх шаардлага тавина.

Бүртгүүлсэн иргэдээс хууль эрх зүй, төрийн хөгжлийн бодлого төлөвлөлтийн чиглэлээр тестээр шалгалт авна. Их, дээд сургуулийн мэргэжлийн профессоруудыг зөвлөхөөр авч, Төрийн албаны зөвлөлийн шалгалтын систем дээр суурилан явуулна.

Шалгаруулалтын хоёр дахь шатанд

Эхний шаардлага хангасан боловсон хүчнүүдэд Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аргачлалаар нүүр тулсан ярилцлага авна. Ингэхдээ иргэдийн төлөөлөл, улс оронд амжилттай явж буй томоохон компанийн төлөөлөл, МҮХАҮТ-ын төлөөллийг оролцуулж, нүүр тулсан ярилцлага хийнэ.

Бүртгэл нэгдүгээр сарын 2-16-нд болно. Тест шалгалтыг нэгдүгээр сарын 20, 21-нд явуулна. Нүүр тулсан ярилцлагыг нэгдүгээр сарын 23-28-нд зохион байгуулж, хоёрдугаар сарын 1-нээс багаа бүрдүүлж, үйл ажиллагааг хэвийн явуулж эхэлнэ.

Previous Post

Бялууны эрэлт ихэсч, иргэд оочерлож эхэлжээ

Next Post

Шинжлэх ухаан, технологийн салбарт 2023 онд гарах өөрчлөлтүүд

Next Post
Шинжлэх ухаан, технологийн салбарт 2023 онд гарах өөрчлөлтүүд

Шинжлэх ухаан, технологийн салбарт 2023 онд гарах өөрчлөлтүүд

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

22 настай эрэгтэй Увс нууранд осолдож, амиа алджээ

22 настай эрэгтэй Увс нууранд осолдож, амиа алджээ

2026-07-27
Өнөөдөр үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ

2026-07-27
Долдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв

Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар дуу цахилгаантай аадар бороотой

2026-07-27
Сэлэнгэ аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраажээ

Сэлэнгэ аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраажээ

2026-07-23
Хүй долоон худагт болох Хүрээ цам-Даншиг наадмын хөтөлбөр

Өнөөдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

2026-07-23
Ирэх өдрүүдэд огцом халж, говийн бүсээр +38 градус давна

Улаанбаатарт +32  градус дулаан байна

2026-07-23
Ирэх өдрүүдэд огцом халж, говийн бүсээр +38 градус давна

Ирэх өдрүүдэд огцом халж, говийн бүсээр +38 градус давна

2026-07-22
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна

Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна

2026-07-22
Ховд аймагт тарваган тахлын хүний өвчлөлийн сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

Ховд аймагт тарваган тахлын хүний өвчлөлийн сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

2026-07-22
НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр 13:00 цагт болно

НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр 13:00 цагт болно

2026-07-22
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.