• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Бялууны эрэлт ихэсч, иргэд оочерлож эхэлжээ

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2022-12-30
Ангилал: Нийгэм
Бялууны эрэлт ихэсч, иргэд оочерлож эхэлжээ

Он солигдоход нэг хоног үлдлээ. Энэ жил өнгөрсөн онуудтай харьцуулахад эдийн засаг болоод бусад олон асуудлаас хамаарч баярын уур амьсгал бага буй. Гэхдээ хүн бүрийн догдлон хүлээдэг баяр учир иргэд ширээ засахдаа төсөв хэмнэхгүй байгаагаа хэлсэн юм.

Иргэдийн хувьд 300-500 мянган төгрөгөөр баярын бэлтгэлээ базааж байна.

Үүнд ширээний чимэг, хүүхдүүдийн бэлэг, амттан, зууш зэрэг багтжээ. Харин ширээний хамгийн гол зүйл болох баярын бялууны оочер өнөөдрөөс эхлээд нэмэгдсэн байна. Жүр үр, Tous Les Jours, Батбайгаль, Монбэйкири, Монкек, Даниста зэрэг үйлдвэрүүдийн бялуу энэ жил эрэлттэй байгаа бөгөөд үнийн хувьд 23 мянган төгрөгөөс дээш байгаа юм. Өглөөний 08:00 цагийн байдлаар Tous Les Jours, Жүр үрийн бялуугаар баярын ширээгээ чимэх иргэд хэдийнэ дараалалд зогсч эхэлжээ.

Жил бүр тренд болдог бренд бялуунаас эхлээд сүүн кремт гээд өнгө алагласан сонголтууд өглөө 11:00 цагаас өмнө дуусч байгааг худалдагчид хэлэв.

ЗАХИАЛГЫН БЯЛУУНЫ ТОО 5-7 ХОНОГИЙН ӨМНӨ ДҮҮРСЭН

Сүлжээ дэлгүүр, зах худалдааны төвд зарж байгаа бялууны үнийн хувьд:

  •  “Мон бэйкэри”-гийн бялуунууд 31500-65900 төгрөг
  •  “Жүр үр”-ийн бялуу 23500-68000 төгрөг
  • “Милая” сүлжээнээс 33900-55000 мянган төгрөг
  • “Батбайгаль” бэйкэрид баярын бялуу 30-145 мянган төгрөг
  • “Монкек”-ийн бялуу 21-35 мянган төгрөгийн үнэтэй байна.

Эдгээр гэзруудын тухайд урьдчилсан захиалга нь дүүрсэн бөгөөд зөвхөн бэлэн байгаа тортнуудаас сонгож авах боломжтой байна.

Өнгөрсөн жил баярын бялуу 25000-35000 мянган төгрөг байсан бол энэ жилийн хувьд хамгийн бага диаметртэй торт 21 мянган төгрөгөөс эхэлж байна. Учир нь өнгөрсөн 2021 онд цар тахлаас шалтгаалж зарим орц, найрлага болох сүүн крем зэрэг тасалдаж тортны үнэ 3000-5000 төгрөгөөр үнэтэй гарч байжээ. Харин урьдчилсан захиалгын хувьд үйлдвэрүүдийнх 5-7 хоногийн өмнө дүүрсэн бөгөөд хувиараа торт хийдэг хүмүүс ч мөн захиалгаа  хаасан байна. Тиймээс 30, 31-ний өдөр торт авах гэж байгаа хүмүүс зөвхөн бэлэн загвараас сонгож худалдан авалт хийх боломжтой. Гэхдээ томоохон үйлдвэрүүдийн нэрийн дэлгүүрүүдийн оочер 08:00 цагаас эхэлж байгааг онцолъё.

Previous Post

Баярын өдрүүдэд боомтууд дараах хуваариар ажиллана

Next Post

“Эрдэнэс Монгол” ХХК 88 хүнийг ажилд авч, 2-12 саяар цалинжуулна

Next Post
“Эрдэнэс Монгол” ХХК 88 хүнийг ажилд авч, 2-12 саяар цалинжуулна

“Эрдэнэс Монгол” ХХК 88 хүнийг ажилд авч, 2-12 саяар цалинжуулна

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаар Д.Ундармааг томилжээ

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаар Д.Ундармааг томилжээ

2026-11-02
“Жилд 600 мянган тонн сайжруулсан түлшийг дотооддоо үйлдвэрлэнэ”

“Жилд 600 мянган тонн сайжруулсан түлшийг дотооддоо үйлдвэрлэнэ”

2026-11-02
Чөлөөт бөхийн ДАШТ-ээс монгол тамирчид гурван хүрэл медаль, таван V байр хүртжээ

Чөлөөт бөхийн ДАШТ-ээс монгол тамирчид гурван хүрэл медаль, таван V байр хүртжээ

2026-11-02
Энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

2026-11-02
435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

ТАНИЛЦ: Өндөр настны тэтгэвэр дараах байдлаар нэмэгдлээ

2026-11-02
“Чойжин ламын сүм” музейн гадна гэрэлтүүлгийг шинэчиллээ

“Чойжин ламын сүм” музейн гадна гэрэлтүүлгийг шинэчиллээ

2026-11-02
Улаанбаатарт -2 градус, цас орохгүй

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй, ялимгүй цас орно

2026-11-02
Ирэх саруудын цаг агаарын урьдчилсан төлөв

Улаанбаатарт өдөртөө 0 градус, цас орохгүй

2026-11-01
Монголчууд БНСУ-д зорчих нөхцөлийг хөнгөвчлөх яриа хэлэлцээ хийжээ

Монголчууд БНСУ-д зорчих нөхцөлийг хөнгөвчлөх яриа хэлэлцээ хийжээ

2026-10-30
Ирэх сарын 10, 26-нд бүх нийтээрээ амарна

Ирэх сарын 10, 26-нд бүх нийтээрээ амарна

2026-10-30
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.