• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

УИХ-ын дарга М.Энхболд ОГЦРОХГҮЙ гэдгээ дахин илэрхийлжээ

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2019-01-10
Ангилал: Улс төр
УИХ-ын дарга М.Энхболд ОГЦРОХГҮЙ гэдгээ дахин илэрхийлжээ

Сүхбаатарын талбайд “МАНАН дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдэл” эсэргүүцлийн тайван жагсаал үргэлжилж байна. Өнөөдөр /2019.01.10/ 12.00 цагт эхэлсэн жагсаалд УИХ-ын дарга М.Энхболдыг албан тушаалаасаа огцрохыг шаардсан олон мянган хүн хүрэлцэн ирээд байгаа юм.

 

Тэгвэл жагсаалыг зохион байгуулагч УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан, Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ болон жагсагчдыг төлөөлөл дөнгөж сая УИХ-ын дарга М.Энхболдтой өрөөнд нь орж уулзаад гарч ирлээ. Тэд энэ талаараа хэвлэлийнхэн мэдээлэл өглөө. Тэдний ярьж байгаагаар УИХ-ын дарга М.Энхболд албан тушаалаасаа огцрохгүй гэдгээ мэдэгдсэн байна.

УИХ-ын гишүүн Л.Болд “Таван гишүүн жагсаал зохион байгуулах зөвшөөрөл авахдаа том хариуцлага хүлээсэн. Тиймээс ч 50, 60 мянган хүн тайван замаар жагсаж байна. Т.Аюурсайхан гишүүн утсаар ярьж, бид сая ордонд орж ирлээ. Гэтэл доромжлол үзүүллээ. УИХ-ын дарга хийсэн ажлынх нь тайлан гээд 30 хуудас цаас өгч байна. Бид түүнийг нь хүлээж авсангүй. Бид иргэдийг үймээн самуунд уриалаагүй. Гэхдээ гадаа байгаа хүмүүс ямар хариу үйлдэл үзүүлэхийг бид мэдэхгүй. УИХ-ын дарга огцрохгүй гэж мэдэгдсэн тул бид өнөөдөр төлөвлөгөөний дагуу суулт хийж эхэлнэ” гэлээ.

 

 

 

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “УИХ-ын дарга ажлаа өгөхгүй гэж сая мөн мэдэгдлээ. Харин тэр өөрийн хийсэн ажлаа олон нийтэд танилцуулж өгөөч гэж байна. Оолон нийтэд М.Энхболд даргын сая ярьсан зүйлийг дамжуулна. Үүний дараа бид гэрээ барьж, өлсгөлөн зарлана. Бид үймээн самуун дэгдээж болохгүйг иргэдэд байнга сануулж байгаа. Жагсаалын зорилгыг өөрчлөх гэсэн МАНАН-гийн гар хөл болсон хүмүүсийн хүслийг биелүүлж болохгүй. М.Энхболд гэж хүн нийгмийн уур амьсгалыг мэдрэхгүй байна” гэв.

Previous Post

МАНАН дэглэмийн эсрэг Л.Оюун-Эрдэнэ нарын эхлүүлсэн тэмцэл хүчээ авлаа

Next Post

Шуурхай мэдээ: Чуулган зарлагдав

Next Post
ШУУД: Ерөнхийлөгч төсөвт хэсэгчилэн хориг тавьж, бүтэн хоригоо буцаалаа

Шуурхай мэдээ: Чуулган зарлагдав

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Маргаашаас ихэнх нутгаар нойтон цас орно

Маргаашаас ихэнх нутгаар нойтон цас орно

2026-10-08
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Багш, шавь барилдах, номын абшиг авах, шинэ гэр байр авахад сайн

2026-10-08
Улаанбаатарт 18 хэм дулаан, бороо орохгүй

Улаанбаатарт 16 хэм дулаан байна

2026-10-08
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ

Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ

2026-10-07
Нэг сая жуулчин хүлээн авах зорилтын биелэлт 85.7 хувьд хүрчээ

Нэг сая жуулчин хүлээн авах зорилтын биелэлт 85.7 хувьд хүрчээ

2026-10-07
Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар өвөлжилтийн бэлтгэл, шатахуун, хангамжийн нөхцөл, бусад асуудлыг хэлэлцэж байна

Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна

2026-10-07
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой

2026-10-07
Улаанбаатарт 18 хэм дулаан, бороо орохгүй

Улаанбаатарт 16 хэм дулаан

2026-10-07
Ц.Идэрбат: Ирэх 11 дүгээр сард шүлхийн вакциныг гаргахад анхаарч байна

Ц.Идэрбат: Ирэх 11 дүгээр сард шүлхийн вакциныг гаргахад анхаарч байна

2026-10-06
“Дэлхийн хуримтлалын өдөр-2026” аяныг Монгол Улсын хэмжээнд эхлүүллээ

“Дэлхийн хуримтлалын өдөр-2026” аяныг Монгол Улсын хэмжээнд эхлүүллээ

2026-10-06
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.