• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

МАНАН дэглэмийн эсрэг Л.Оюун-Эрдэнэ нарын эхлүүлсэн тэмцэл хүчээ авлаа

Дорж Нийтэлсэн: Дорж
2019-01-10
Ангилал: Тод мэдээ, Улс төр
МАНАН дэглэмийн эсрэг Л.Оюун-Эрдэнэ нарын эхлүүлсэн тэмцэл хүчээ авлаа

МАНАН бүлэглэлийн эсрэг, шударга бусын хонгилыг нураахын төлөөх Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн эхлүүлсэн тэмцэл ялалтад хүрэхэд ойрхон байгааг өнөөдрийн /2019.01.10/ улс төрийн үйл явц харуулж байна. Ерөнхий сайдын тэмцлийг дэмжиж, УИХ-ын нэр бүхий 40 гишүүн болон Ерөнхийлөгчийн зүгээс УИХ-ын дарга М.Энхболдыг огцрохыг шаардаж, улмаар ард түмэн улс орон даяар нэгдэн, “МАНАН дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдэл” жагсаалыг хоёронтоо зохион байгуулан, төв талбай дээрээ тайван замаар эсэргүүцлээ илэрхийллээ.

 

Улмаар УИХ-ын дарга М.Энхболд жагсагчдын төлөөллийг өрөөндөө дуудаж уулзахдаа албан тушаалаа өгөх боломжгүй тухай тайлбарлахын зэрэгцээ асуудлыг аядуу зөөлөн уур амьсгалд шилжүүлэх гэж оролдсон байна. Харин жагсагчид шууд үр дүн шаардсан бөгөөд М.Энхболд дарга ихээхэн айдастай байгаа нь ажиглагдсан тухай хэлж байлаа.

 

Энэ талаар УИХ-ын гишүүн Л.Болд “Таван гишүүн жагсаал зохион байгуулах зөвшөөрөл авахдаа том хариуцлага хүлээсэн. Тиймээс ч 50, 60 мянган хүн тайван замаар жагсаж байна. УИХ-ын дарга биднийг өрөөндөө дуудсан. Гэтэл доромжлол үзүүллээ. УИХ-ын дарга хийсэн ажлынх нь тайлан гээд 30 хуудас цаас өгч байна. Бид түүнийг нь хүлээж авсангүй. Бид иргэдийг үймээн самуунд уриалаагүй. Гэхдээ гадаа байгаа хүмүүс ямар хариу үйлдэл үзүүлэхийг бид мэдэхгүй. УИХ-ын дарга огцрохгүй гэж мэдэгдсэн тул бид төлөвлөгөөний дагуу суулт хийх хэлбэр рүү шилжинэ” гэлээ.

 

Мөн УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “УИХ-ын дарга ажлаа өгөхгүй гэж мэдэгдлээ. Харин тэр өөрийн хийсэн ажлаа олон нийтэд танилцуулж өгөөч гэж байна. Олон нийтэд М.Энхболд даргын ярьсан зүйлийг дамжуулна. Үүний дараа бид гэрээ барьж, өлсгөлөн зарлана. Бид үймээн самуун дэгдээж болохгүйг иргэдэд байнга сануулж байгаа. Жагсаалын зорилгыг өөрчлөх гэсэн МАНАН-гийн гар хөл болсон хүмүүсийн хүслийг биелүүлж болохгүй. М.Энхболд гэж хүн нийгмийн уур амьсгалыг мэдрэхгүй байна” гэсэн.

 

Үнэхээр санаатай болон санамсаргүй байдлаар М.Энхболдыг эсэргүүцсэн жагсаал цуглаан үймээн самуун болон хувирах магадлалтай тул Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүний хувиар дээрх УИХ-ын гишүүд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй уулзсан. У.Хүрэлсүх МАНАН дэглэмийн эсрэг жагсаалыг дэмжиж байсны хувиар жагсагчдыг тайван замаар тарахыг уриалаад, Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан Үндэсний аюулгүй байдлыг хуралдуулах хүсэлт илэрхийлсэн юм. Ийнхүү Ерөнхийлөгч асуудлыг шуурхай хүлээн авч, Тамгын газрынхаа дарга З.Энхболдыг илгээн, нэн яаралтай Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг хуралдуулахаар УИХ-ын дарга М.Энхболдыг урив.

 

Харин жагсагчдын хувьд тэмцлийн дараагийн хэлбэрт шилжихээ илэрхийлээд байгаа бөгөөд энэ талаар УИХ-ын гишүүн Х.Нямбаатар мэдээлэл өгөхдөө “Бид нар УИХ-ын даргын өгсөн хариуг жагсагчиддаа тайлбарлаад жагсаал цуглаанаа тараах чиглэл рүү хандахгүй бол олон хүнийг барихад хэцүү болно. Бид нар одоо гэр барьж, жагсаал цуглаан зохион байгуулах журмын дагуу зөвшөөрөлтэйгөөр улс төрийн хугацаагүй суулт зарлах болно” гэсэн юм.

 

Тэгэхээр УИХ-ын дарга М.Энхболдын асуудал нийт ард түмний болон үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн асуудал болон хувирав. Гадаад улс орнуудад ч энэ талаар олон талын өнцгөөс мэдээлээд эхэлжээ. Удахгүй хуралдах Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс ямар шийдвэр гарахыг мэдэхгүй ч идэр есийн хүйтэнд төв талбай дээр жагсаж, үзэл бодлоо илэрхийлж буй түмэн олны хүсэл сонирхлыг шингээсэн шийдвэр гаргана гэдэгт итгэж байна.

Previous Post

“МСҮТ-д суралцагчдад сар тутам 100 мянган төгрөг олгоно”

Next Post

УИХ-ын дарга М.Энхболд ОГЦРОХГҮЙ гэдгээ дахин илэрхийлжээ

Next Post
УИХ-ын дарга М.Энхболд ОГЦРОХГҮЙ гэдгээ дахин илэрхийлжээ

УИХ-ын дарга М.Энхболд ОГЦРОХГҮЙ гэдгээ дахин илэрхийлжээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Ираны Дээд удирдагч Али Хаменеи амиа алдаж, Иранд 40 хоногийн гашуудал зарлажээ

Ираны Дээд удирдагч Али Хаменеи амиа алдаж, Иранд 40 хоногийн гашуудал зарлажээ

2026-03-01
Дэлхийн цаг агаарын аюултай үзэгдлүүд олширсоор байна

Дэлхийн цаг агаарын аюултай үзэгдлүүд олширсоор байна

2026-03-01
Хятад–Барууны өрсөлдөөн эрчимжиж байна: Геополитикийн шинэ тэнцвэр бүрэлдэж эхлэв

Хятад–Барууны өрсөлдөөн эрчимжиж байна: Геополитикийн шинэ тэнцвэр бүрэлдэж эхлэв

2026-03-01
Дэлхийд ойртож буй астероид анхаарал татав

Дэлхийд ойртож буй астероид анхаарал татав

2026-03-01
Трамп: “Ираны удирдагч нас барсан” гэж мэдэгдэв

Трамп: “Ираны удирдагч нас барсан” гэж мэдэгдэв

2026-03-01
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ

2026-03-01
3 дугаар сарын 02нд  ихэнх нутгаар цас орж цасан шуурга шуурна

3 дугаар сарын 02нд ихэнх нутгаар цас орж цасан шуурга шуурна

2026-03-01
Маргаашнаас бүх музей иргэдэд үнэгүй үйлчилнэ

Маргаашнаас бүх музей иргэдэд үнэгүй үйлчилнэ

2026-02-28
Цэргийнхэн өвөлжилт хүндэрсэн Халхгол суманд найм дахь өдрөө ажиллаж байна

Цэргийнхэн өвөлжилт хүндэрсэн Халхгол суманд найм дахь өдрөө ажиллаж байна

2026-02-28
Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар ОУВС-гийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар ОУВС-гийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

2026-02-28
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.