• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

ХАМГИЙН ХОВОР НОМНООС ЭХЛЭЭД ДӨНГӨЖ ХЭВЛЭГДСЭН ШИНЭ БҮТЭЭЛҮҮД ТАНЫГ ХҮЛЭЭЖ БАЙНА

Дорж Нийтэлсэн: Дорж
2022-09-18
Ангилал: Боловсрол
ХАМГИЙН ХОВОР НОМНООС ЭХЛЭЭД ДӨНГӨЖ ХЭВЛЭГДСЭН ШИНЭ БҮТЭЭЛҮҮД ТАНЫГ ХҮЛЭЭЖ БАЙНА

Соёлын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Нийслэлийн Соёл, урлагийн газар, “Номын соёлт ертөнц” ТББ, орон нутагт аймгуудын Соёл, урлагийн газар, аж ахуйн нэгж, хувь хүмүүс хамтран зохион байгуулж буй 32 дахь удаагийн номын баяр “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2022” арга хэмжээ гурав дахь өдрөө амжилттай зохион байгуулагдаж, дуусах гэж байна.

Найман настнаас 80 настай буурал хүртэл энэхүү баярын арга хэмжээнд ач холбогдол өгч, гэр бүл, найз нөхдөөрөө зорин ирж, оролцдог.

Мэдлэгийн далай болсон номын ертөнцтөөр аялж, өөрийн сонирхсон бүхий л төрлийн номыг эндээс хямдаар худалдан авах боломжтойгоороо номын баяр оролцогчдын хувьд маш ач холбогдолтой баяр юм.

Нөгөө талаар эрдэмтэн, зохиолчид энэхүү баярын хүр  ээнд шинэхэн бүтээлээ олонд толилуулж, номын садантайгаа учран золгодог тул номд шүтэж, мэдлэгийг дээдэлдэг хамгийн оюунлаг арга хэмжээний нэг.

Тухайлбал, төв талай дээр гарсан номын үзэсгэлэн худалдаанд хамгийн хуучны номноос эхлээд дөнгөж хэвлэгдэн гарсан цоо шинэхэн бүтээлүүд уншигч таныг хүлээж байна. Иргэд энэхүү баярт оролцсоноор шинжлэх ухаан, танин мэдэхгүй, уран зохиолын гээд өөрийн хүссэн номтой танилцаж, хайгаад олдоггүй ховор номоо ч олж авч чаддаг хэмээн сэтгэгдэл өндөр байдаг.

Энэ утгаараа номын баярын арга хэмжээг төрийн хэмжээнд авч үзэж, дэмжих, хамтран зэргээр оролцоогоо нэмэгдүүлэх болсон. Тухайлбал, энэ удаагийн баярыг Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор “ИЛҮҮ ИХ УНШЪЯ” уриатайгаар орон даяар зохион байгуулж байна.

2022 оны 9 дүгээр сарын 16-18-ны өдрүүдэд болох үндэсний номын баярын үеэр монгол бичиг соёлоо сурталчлах, Д-парламент платформд нэгдэх, номын хүрээнүүдэд зочлох, азтан шалгаруулах номын гудамжаар аялах, зохиолчидтой уулзах, Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгчдийн нэг, Улсын Алдарт Гавьяат уран зохиолч С.Буяннэмэхийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан үзэсгэлэн-номын нээлтэд оролцох, 5 жилийн ойгоо тэмдэглэж буй “Номын ертөнц” клубийн сурагчидтай уулзах, “Номын баяр-Бидний баяр” хандивын арга хэмжээнд оролцох, хэвлэн нийтлэгчдийн санал бодлыг сонсох боломжтойн дээр номын үзэсгэлэн, төрөлжсөн ном хэвлэлийн худалдаа, урлагийн тоглолт зэрэг олон төрлийн хөтөлбөр, арга хэмжээг орон даяар зохион байгуулж байна.

2007 оноос эхлэн “Номын соёлт ертөнц” ТББ-ын санаачилгаар Номын баярыг жил бүрийн хавар, намрын улиралд тогтмол зохион байгуулж өдгөө 32 дахь удаагийн номын баяраа тэмдэглэж байгаа нь энэ юм. Тус ТББ-ын санаачилгыг дэмжин Монгол Улсын Ерөнхийлөгч 158 тоот зарлиг буулгаж 2012 оноос “Номын баярын өдөр”-ийг нийслэлийн төв талбайд тэмдэглэдэг болсон бөгөөд 2021 онд Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд”-ийг тэмдэглэх тухай заалт оруулж баталснаар Номын баяр улам бүр өргөжин хүрээгээ тэлж, номыг дээдлэн хүндэлдэг, номд дуртай хэн бүхний хүсэн хүлээдэг БАЯР болоод байгаа билээ.

Previous Post

Амралтын өдрөөр тархиа амраах биш цэнэглээрэй

Next Post

НИЙСЛЭЛИЙН ХЭМЖЭЭНД ӨНӨӨДРӨӨС 450 ЦЭГЭЭР САЙЖРУУЛСАН ШАХМАЛ ТҮЛШ БОРЛУУЛЖ ЭХЭЛЛЛЭЭ

Next Post
НИЙСЛЭЛИЙН ХЭМЖЭЭНД ӨНӨӨДРӨӨС 450 ЦЭГЭЭР САЙЖРУУЛСАН ШАХМАЛ ТҮЛШ БОРЛУУЛЖ ЭХЭЛЛЛЭЭ

НИЙСЛЭЛИЙН ХЭМЖЭЭНД ӨНӨӨДРӨӨС 450 ЦЭГЭЭР САЙЖРУУЛСАН ШАХМАЛ ТҮЛШ БОРЛУУЛЖ ЭХЭЛЛЛЭЭ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Өнөөдрөөс 19-ний өдөр хүртэл ихэнх нутгаар онц хүчтэй салхи, шороон болон цасан шуурганы гамшигт үзэгдэл болохыг анхааруулж байна

Өнөөдрөөс 19-ний өдөр хүртэл ихэнх нутгаар онц хүчтэй салхи, шороон болон цасан шуурганы гамшигт үзэгдэл болохыг анхааруулж байна

2026-04-17
Эрчим хүчний сайд Б.Найдалаа: Ажилтнуудын цалинг нэмэх нь байтугай цалингаа тавьж чадахгүйд хүрээд байна

Эрчим хүчний сайд Б.Найдалаа: Ажилтнуудын цалинг нэмэх нь байтугай цалингаа тавьж чадахгүйд хүрээд байна

2026-04-17
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Казахстан улсад төрийн айлчлал хийнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Казахстан улсад төрийн айлчлал хийнэ

2026-04-17
721 хүнийг нас барснаас хойш 2,6 тэрбум төгрөгийн тэтгэвэр үндэслэлгүйгээр олгосныг илрүүлжээ

721 хүнийг нас барснаас хойш 2,6 тэрбум төгрөгийн тэтгэвэр үндэслэлгүйгээр олгосныг илрүүлжээ

2026-04-17
Ирэх даваа гарагаас нийслэлийн төр, захиргааны байгууллагууд нэг өдөр зайнаас ажиллана

Ирэх даваа гарагаас нийслэлийн төр, захиргааны байгууллагууд нэг өдөр зайнаас ажиллана

2026-04-17
Дорнын зурхай

Дорнын зурхай

2026-04-17
Цаг агаарын мэдээ

Цаг агаарын мэдээ

2026-04-17
МУ-ын Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Элчин сайд Шэнь Миньжюаныг хүлээн авч уулзав

МУ-ын Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Элчин сайд Шэнь Миньжюаныг хүлээн авч уулзав

2026-04-16
Цахим орчинд тархаад буй хоёр настай хүнийг зодсон эрэгтэйг олж тогтоожээ

Цахим орчинд тархаад буй настай хоёр хүнийг зодсон эрэгтэйг олж тогтоожээ

2026-04-16
Эрчим хүчний сайд Б.Найдалаа ДЦС-3 ТӨХК-ийн нөхцөл байдалтай танилцав

Эрчим хүчний сайд Б.Найдалаа ДЦС-3 ТӨХК-ийн нөхцөл байдалтай танилцав

2026-04-16
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.