“Tesla” компани Roadster цахилгаан спорт машиныхаа шинэ үеийг танилцууллаа. Эл загвар нь тусгай хөдөлгүүрийнхээ тусламжтай газраас хөөрөх, эгц өндрийг давах чадвартай.
Roadster автомашиныг танилцуулах арга хэмжээ “SpaceX” компанийн Техас муж дахь туршилтын полигонд болжээ. Энэ үеэр цахилгаан автомашин скейтбордын зориулалт бүхий замтай төстэй эгц нуман замаар дээш гарч, буун, мөн агаарт хөөрч, алгуурхан газарджээ.
Спорт автомашин нь бартаан дээгүүр үсрэх чадвартайгаас гадна агаарт дээш харсан байдалтай тойрог үйлдэж чаддаг байна.
Roadster 0.81 секундийн дотор 100 км/ц хурд авдаг.
Roadster загвараа Tesla компани 2017 оны арваннэгдүгээр сард анх танилцуулж байсан бөгөөд 2020 оноос үйлдвэрлэж эхлэхээр төлөвлөж байв. Тус загварын шинэчилсэн хувилбар нь өмнөхөөсөө ихээхэн ялгаатай. Tesla компанийн үүсгэн байгуулагч Илон Маскийн ярьснаар, Roadster нь Tesla компанийн гар жолоодлогод зориулсан сүүлчийн загвар аж.











Сэтгэгдэл бичих