• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Ирэх саруудын цаг агаарын урьдчилсан төлөв

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2026-10-17
Ангилал: Цаг агаар
Ирэх саруудын цаг агаарын урьдчилсан төлөв

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн (УЦУОСМХ)-ийн Хиймэл оюун ухаан, тоон загварчлалын судалгааны хэлтэс (ХОУТЗСХ)-ээс ирэх арваннэгдүгээр сараас 2027 оны нэгдүгээр сар хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвийг тооцоолон гаргасныг танд хүргэж байна.

2026 оны 11, 12, 2027 оны 1 дүгээр саруудын цаг агаарын урьдчилсан төлөв

Арваннэгдүгээр сар: Агаарын дундаж температур Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Говьсүмбэрийн нутаг, Завханы зүүн, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн хойд хэсгээр ОЖД–аас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Нийлбэр хур тунадас Говь–Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Говьсүмбэр, Сүхбаатарын өмнөд хэсэг болон Өмнөговь, Дорноговийн нутгаар ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна.

Арванхоёрдугаар сар: Агаарын дундаж температур Баян–Өлгийн, Увс, Ховд, Завхан, Хөвсгөл, Архангай, Булганы нутаг, Говь–Алтай, Баянхонгор, Өвөрхангайн хойд, Сэлэнгэ, Төв аймгийн баруун хэсгээр ОЖД–аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Нэгдүгээр сар: Агаарын дундаж температур Баян–Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь–Алтай, Баянхонгор, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ, Төв аймгийн нутгаар ОЖД–аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Нийлбэр хур тунадас Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутгаар ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна.

Өвлийн эхэн буюу 11 дүгээр сард төв, зүүн аймгуудын нутгаар агаарын дундаж температур ОЖД–аас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Говьсүмбэр, Сүхбаатарын өмнөд хэсэг болон Өмнөговь, Дорноговийн нутгаар олон жилийн дунджаас ахиу орох төлөвтэй байна.

Харин 12 болон нэгдүгээр саруудад агаарын дундаж температур баруун болон төвийн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас дулаан байх бол хур тунадас 12 дугаар сард говь болон зүүн аймгуудын нутгаар, нэгдүгээр сард төв болон зүүн аймгуудын нутгаар дунджаас ахиу орох төлөвтэй байна. Иймд хур тунадас нэмэгдэж, цасан бүрхүүл зузаарах, гэнэтийн дулаарал, хүйтрэлээс шалтгаалан мөсөн бүрхүүл үүсэх, зам даваа халтиргаа гулгаатай болох зэрэг нөхцөл бүрдэж болзошгүй байгаа тул зуны хугацаанд хуурайшилт ихтэй байсан болон бэлчээрийн даац муу, хадлан тэжээлийн нөөц хангалтгүй бүс нутгуудад өвөлжилтийн бэлтгэлийг эрчимжүүлэх шаардлагатайг анхааруулж байна.

Түүнчлэн температурын гэнэтийн дулааралт болон хүйтрэл нь малын бэлчээрлэлт, замын хөдөлгөөн, эрчим хүчинд богино хугацаанд хүндрэл учруулж болзошгүй тул тухайн үеийн цаг агаарын сэрэмжлүүлэг, гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээг цаг тухай бүрт авч ашиглахыг зөвлөж байна.

Previous Post

Цогтцэций–Гашуунсухайт чиглэлийн 240.3 км авто зам ашиглалтад орлоо

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Ирэх саруудын цаг агаарын урьдчилсан төлөв

Ирэх саруудын цаг агаарын урьдчилсан төлөв

2026-10-17
Цогтцэций–Гашуунсухайт чиглэлийн 240.3 км авто замыг ашиглалтад орлоо

Цогтцэций–Гашуунсухайт чиглэлийн 240.3 км авто зам ашиглалтад орлоо

2026-10-17
Tesla газраас хөөрөх чадвартай шинэ Roadster загвараа танилцууллаа

Tesla газраас хөөрөх чадвартай шинэ Roadster загвараа танилцууллаа

2026-10-17
ЦУОШГ: Өнөө шөнө зарим нутагт цасаар шуурна

Ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд үзэгдэх орчин хязгаарлагдана

2026-10-17
Истанбул хот үерт автаж, хоёр хүн амь насаа алдлаа

Истанбул хот үерт автаж, хоёр хүн амь насаа алдлаа

2026-10-16
Нөмрөгийн дархан цаазат газрын түймрийг найман хоногийн дараа бүрэн унтрааж дуусчээ

Нөмрөгийн дархан цаазат газрын түймрийг найман хоногийн дараа бүрэн унтрааж дуусчээ

2026-10-16
Азийн пара спортын V наадам “Айчи-Нагоя 2026”-д  оролцох Монголын баг эх орноосоо мордлоо

Азийн пара спортын V наадам “Айчи-Нагоя 2026”-д оролцох Монголын баг эх орноосоо мордлоо

2026-10-16
Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өнгө зүс сайжирна

2026-10-16
Зарим нутгаар цасан шуурга шуурч зам, даваа гүвээнд халтиргаа гулгаа үүсэж болзошгүй

Нутгийн төв хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрнэ

2026-10-16
“Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалт хийж байна

“Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалт хийж байна

2026-10-15
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.