Азийн пара спортын V наадам “Айчи-Нагоя 2026”-д эх орноо төлөөлөн оролцох Монгол Улсын баг тамирчид өчигдөр (2026.10.15) эх орноосоо мордлоо.
Азийн зуны спортын паралимпын V наадам Япон улсын Айчи-Нагоя хотод аравдугаар сарын 18-24-ний өдрүүдэд болох бөгөөд 18 спортын төрөлд 45 орны 4000 тамирчин оролцохоо мэдүүлсэн бол манай улсаас 10 спортын төрөлд 44 тамирчин өрсөлдөнө.

Монголын пара тамирчид “Гуанжоу-2010” Азийн зуны спортын анхдугаар наадмаас хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртэж байсан бол “Ханжоу-2022” Азийн пара наадмаас хоёр алт, гурван мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн нь хамгийн өндөр амжилт үзүүлсэн наадам юм. Тус наадамд Монгол Улсын баг тамирчид дөрвөн удаа оролцоход нийт 29 медаль хүртэж байжээ.












Сэтгэгдэл бичих