• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

“2022 ОНД АНУ-ТАЙ 7 УДАА, ОХУ-ТАЙ 2 УДАА, ГЕРМАН, ТУРК, КАТАР, ЯПОН УЛСУУДТАЙ ХАМТАРСАН СУРГУУЛИЛТ ЯВУУЛЖ БАЙНА”

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2022-09-05
Ангилал: Засгийн газар
“2022 ОНД АНУ-ТАЙ 7 УДАА, ОХУ-ТАЙ 2 УДАА, ГЕРМАН, ТУРК, КАТАР, ЯПОН УЛСУУДТАЙ ХАМТАРСАН СУРГУУЛИЛТ ЯВУУЛЖ БАЙНА”

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрий талаар буюу цэргийн хамтын ажиллагааны талаар Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр мэдээлэл өглөө.

Г.Сайханбаяр: “Цахим орчинд батлан хамгаалах гадаад хамтын ажиллагаатай холбоотой олон янзын мэдээллүүд явж байна. Ялангуяа цэргийн хээрийн сургуультай холбоотой ард иргэдийг төөрөгдүүлсэн, талцуулсан, улс төржүүлсэн ийм мэдээллүүд явж байна. Эдгээр асуудалд албан ёсны хариулт, няцаалт өгөх зорилгоор мэдээлэл хийж байна. Монгол Улсын Батлан хамгаалах яам цэргийн харилцааныхаа шугамаар 40-өөд оронтой хамтын ажиллагаатай ажилладаг.

МУ-ын БХЯ цэргийн хамтын ажиллагааны асуудалд нэгдсэн бодлоготой, олон улсын хамтын ажиллагааны хүрээнд төлөвлөгөөтэй ажилладаг. Цэргийн сургуультай холбоотой асуудал дээр тэр болгон дэлхий нийтэд болон улс орнуудын хэмжээнд нээлттэй хэлбэрээр зарлаад байдаггүй.

2022 онд АНУ-тай хамтраад хоёр талын хамтарсан 7 удаагийн сургуулилт, ОХУ-тай хоёр удаа, Герман, Турк, Катар, Япон зэрэг улсуудтай хамтарсан сургуулилт явуулж байна.  Мөн Индонез зэрэг энхийг сахиулах чиглэлийн сургуулиудад Монгол улс оролцож байна.

Эдгээр сургуулиудад оролцох нь батлан хамгаалах, гадаад харилцааг бэхжүүлэх зорилготой, нөгөө талаараа улс төр, дипломатын аргаар Монгол улс аюулгүй байдлаа хангадаг хуультай.

Восток сургуулилалтын хувьд энэ жил 15 орон оролцож байна. Энэ сарын 1-7-ны өдрүүдэд ОХУ-ын Владивосток хотын ойролцоо Сергевский сургалтын төвд Монголын цэргийн алба хаагчид үүрэг гүйцэтгэж байна.  Монгол Улс тэнгисийн цэргийн хүчингүй. Та бүхэн мэдэж байгаа. Курилын арал болон маргаантай арлуудад манай цэргүүд сургуулилтад оролцож байгаа мэтээр мушгиж гуйвуулсан мэдээлэл явж байгаа. Ийм юм бол байхгүй.

Монголчууд  цэргийн алба хаагчдынхаа чадавхыг нэмэгдүүлэх, хоёр улсын найрамдалт харилцааг бэхжүүлэх, харилцан бие биеэсээ суралцах, бусад орнуудтай хамтарсан сургуулилалт дадлага хийж, ур чадвараа нэмэгдүүлэх зорилгоор л  сургуулилалт зохион байгуулж байгаа.

Мөн түүнчлэн наймдугаар сарын 7-9-ний хооронд зохион байгуулагдаад дууссан Сэлэнгэ сургуулилалттай холбоотой асуудлаар ярьсаар байгаа. 8 сарын 12-нд Оросын бүх цэргийн алба хаагчид Монгол улсын нутаг дэвсгэрээс техник хэрэгслээ аваад буцсан байгаа. Энэ сургууль төлөвлөгөөний дагуу явагдаж дууссан. Иймэрхүү цэргийн хамтын ажиллагаатай холбоотой асуудалд дүгнэлт хийх, болчимгүй үг яриа гаргах, түүнийгээ цацах энэ зэрэг асуудалд болгоомжтой хандахыг нийт ард иргэдээсээ, хэвлэл мэдээллийнхнээс хүсье.”

Previous Post

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ том төслүүдийн талаар ОХУ-ын удирдлагуудтай ярилцана

Next Post

Хайрын дууч Үүрээ тоглолтоо хийнэ

Next Post
Хайрын дууч Үүрээ тоглолтоо хийнэ

Хайрын дууч Үүрээ тоглолтоо хийнэ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Цаг агаарын мэдээ

ТАНИЛЦ: Ойрын 10 хоногийн цаг агаарын мэдээ

2026-06-05
Беларусь Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

Беларусь Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

2026-06-05
Австрали улсад Монгол жолооч насанд хүрээгүй охиныг хулгайлж, бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр баривчлагджээ

Австрали улсад Монгол жолооч насанд хүрээгүй охиныг хулгайлж, бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр баривчлагджээ

2026-06-05
“Улаанбаатар опен-2026” тэмцээнээс М.Даваабанди мөнгөн медаль хүртлээ

“Улаанбаатар опен-2026” тэмцээнээс М.Даваабанди мөнгөн медаль хүртлээ

2026-06-05
НИТХ-аар Гандантэгчэнлин хийд орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлыг хэлэлцэнэ

Дорнын зурхай

2026-06-05
Цаг агаарын мэдээ

Цаг агаар

2026-06-05
Долоо хоногийн дараа FIFA World Cup 2026 эхэлнэ

Долоо хоногийн дараа FIFA World Cup 2026 эхэлнэ

2026-06-05
Зэвсэгт хүчний ангиудыг бүрэн камержуулж, шинэ залуу офицеруудыг орон нутагт томилно

Зэвсэгт хүчний ангиудыг бүрэн камержуулж, шинэ залуу офицеруудыг орон нутагт томилно

2026-06-04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Нэгдлийн сайдыг хүлээн авч уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Нэгдлийн сайдыг хүлээн авч уулзлаа

2026-06-04
Төв аймаг: 0-6 насны хүүхэдтэй эцэг, эхчүүдийг энэ сарын 12-ныг дуустал цахимаар ажиллуулна

Төв аймаг: 0-6 насны хүүхэдтэй эцэг, эхчүүдийг энэ сарын 12-ныг дуустал цахимаар ажиллуулна

2026-06-04
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.