• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Олон зууны дараах хамгийн урт үргэлжлэх сарны хагас хиртэлт өнөөдөр орой тохионо

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2021-11-19
Ангилал: Дэлхий
Олон зууны дараах хамгийн урт үргэлжлэх сарны хагас хиртэлт өнөөдөр орой тохионо

Өнөөдөр орой манай дэлхийн дагуул сар хагас хиртэх гэж байна. Нар, сар хоёрын дунд дэлхий байрласны үр дүнд сар хиртдэг. Ингэхдээ дэлхийн агаар мандал нарны гэрлийн хөх туяаг сарниулдаг тул сар зэсэн улаан өнгөтэй харагддаг юм.

Сүүлийн 580 жилийн түүхэнд хамгийн удаан үргэлжлэх сарны хагас хиртэлт болох гэж байгаагаараа өнөөдрийн үйл явдал онцлог болж байна.

Умард Америк тив, Өмнөд Америк тивийн зарим хэсэг, Австралийн зүүн эрэг, Японы арлууд болон Номхон далайн арлуудаас өнөөдөр оройн хиртэлт бүрэн ажиглагдах ба эхлэхээсээ дуусах хүртэл нийтдээ 6 цаг гаруй хугацаанд үргэлжлэх юм. Харин сар дэлхийн сүүдэрт бүрэн халхлагдах хугацаа нь 3 цаг, 28 минут, 24 секунд үргэлжлэх ажээ. Энэ үед сарны бараг 99 орчим хувь дэлхийн сүүдэрт орох юм.

Хамгийн сүүлд 1440 оны хоёрдугаар сарын 18-нд өнөөдрийнхөөс урт хагас хиртэлт болоход сар дэлхийн сүүдэрт 3 цаг, 28 минут, 46 секунд халхлагдаж байжээ.

Өнөөдрийнхөөс урт үргэлжлэх дараагийн хагас хиртэлт 648 жилийн дараа буюу 2669 оны хоёрдугаар сарын 8-нд тохиоход 3 цаг, 30 минут, 2 секунд үргэлжлэх юм байна.

Монгол улсын нутаг дэвсгэрээс ажиглавал энэ удаагийн хиртэлт нийтдээ 2 цаг, 55 минут орчим хугацаанд хэсэгчилж харагдах ажээ. Гэхдээ цаг агаарын нөхцөл байдлаас хамаараад тусгай дуран хэрэглэхгүйгээр харахад хэцүү байх магадлалтай гэнэ.

Улаанбаатарын цагаар өнөөдөр орой 5:08 цагаас сар мандахдаа хагас хиртэлттэй харагдах ба 5:11 цагт хиртэлт оргилдоо хүрэх юм байна. Хиртэлт аажмаар багассаар 08:03 цагт бүрэн дуусах ажээ.

Өнөөдрийн хиртэлтээс өмнөх энэ зууны хамгийн удаан үргэлжилсэн сар хиртэлт 2018 онд тохиоход дэлхийн сүүдэрт бүрэн халхлагдах хугацаа нь нэг цаг, 43 минут үргэлжилсэн юм байна.

Ирэх оны тавдугаар сарын 15-нд тохиох сарны бүтэн хиртэлт эхлэхээсээ дуусах хүртэл нийтдээ таван цаг орчим хугацаанд үргэлжлэх ажээ.

Эх сурвалж: NASA.gov

Previous Post

Банкинд шунасан Ч. Хүрэлбаатарын шуналыг У. Хүрэлсүх та мэдсэн үү

Next Post

Ирэх баасан гарагт бүх нийтээр АМАРНА

Next Post
Ирэх баасан гарагт бүх нийтээр АМАРНА

Ирэх баасан гарагт бүх нийтээр АМАРНА

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны хоёрын даваа 13:00 цагт эхэлнэ

Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны хоёрын даваа 13:00 цагт эхэлнэ

2026-07-11
Өнөөдөр дараах авто замуудын хөдөлгөөнийг түр хязгаарлаж зөвшөөрөлтэй иргэдийг нэвтрүүлнэ

Өнөөдөр дараах авто замуудын хөдөлгөөнийг түр хязгаарлаж зөвшөөрөлтэй иргэдийг нэвтрүүлнэ

2026-07-11
“Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээлээ

“Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээлээ

2026-07-10
Үндэсний их сурын харваанд 850 харваач цэц мэргэнээ сорьж байна

Үндэсний их сурын харваанд 850 харваач цэц мэргэнээ сорьж байна

2026-07-10
“The MongolZ” багийн Мzinho BC.Game багийн тав дах тоглогч боллоо

“The MongolZ” багийн Мzinho BC.Game багийн тав дахь тоглогч боллоо

2026-07-10
Үндэсний их баяр наадмын VII сарын 10-ны өдрийн хөтөлбөр

Үндэсний их баяр наадмын VII сарын 10-ны өдрийн хөтөлбөр

2026-07-10
У.Хүрэлсүх, И Жэ Мён нар хоёр улс харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр 21 баримт бичигт гарын үсэг зурлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр 21 баримт бичигт гарын үсэг зурлаа

2026-07-10
Долдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв

Хөвсгөл, Булган, Архангайн нутгаар их хэмжээний бороо орно

2026-07-10
Дорнын зурхай

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал үргэлжид ирэх сайн

2026-07-10
Маргааш 10:00 цагт эхлэх хүчит бөхийн барилдааны нэгийн давааг үнэ төлбөргүй үзэх боломжтой

Маргааш 10:00 цагт эхлэх хүчит бөхийн барилдааны нэгийн давааг үнэ төлбөргүй үзэх боломжтой

2026-07-09
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.