Австри улсын канцлер Александер Шалленберг kopoнaвиpycийн тохиолдол ийнхүү өссөөр байх аваас вакцинд хамрагдаагүй ард иргэдээ хөл xopиoнд оруулах эсэх тухай асуудлыг авч үзэхээ мэдэгджээ.
Тэрээр өнгөрөгч баасан гарагт төрийн түвшний удирдагчидтай хийсэн уулзалтынхаа үеэр эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлэх иргэдийн тоо 500-д хүрвэл вакцин хийлгэсэн хүмүүсийг үйлчилгээний байгууллагаар чөлөөтэй үйлчлүүлэх эрхийг нь хязгаарлах болно хэмээсэн байна.
Харин эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлэх хүмүүсийн тоо 600-д хүрвэл вакцин хийлгээгүй хүмүүс тодорхой хэдхэн шалтгааны улмаас л гэрээсээ гарч болох эрхтэй болох гэнэ.
Одоогийн байдлаар тус улсад kopoнaвиpycээp xaлдвapлаcaн хүмүүсээс 220 хүн эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаа юм. Тийнхүү долоо хоногт бүртгэгдэх дундаж тохиолдол нь 2869 байгаа ажээ.
Австри улсын хувьд нийт хүн амын ердөө 65 хувь нь вакцины нэгдүгээр тунд хамрагдсан бөгөөд 62 хувь нь вакциндаа бүрэн хамрагдсан байна.
Австри улс Даваа гарагаас эхлэн вакцин тариулаагүй байгаа 2 сая орчим иргэндээ тусгайлан хөл xopиoны дэглэм хэрэгжүүлж байна.
Сүүлийн үед тус улсад kopoнaвиpycийн xaлдвap тархалт болон эмнэлгүүдийн ачаалал нэмэгдсэн тул дэлхийд анх удаа ийм арга хэмжээг авахаар болжээ.
Өнөөдрөөс эхлэн вакцинжуулалтад хамрагдаагүй иргэд зөвхөн ажилдаа явах, хүнсний бараа худалдаж авах зэрэг цөөн хэдэн шалтгаанаар гэрээсээ гарах эрхтэй болж байна.
Одоогоор Австрийн 8.9 сая орчим хүн амын 65 хувь нь kopoнaвиpycийн эсрэг вакцинжуулалтад бүрэн хамрагдаад байгаа. Энэ нь баруун Европын орнууд дотроо доогуур орох үзүүлэлт юм.
Долоо хоногийн хугацаанд Австрид шинээр илэрсэн xaлдвapын тохиолдлын 100,000 хүн ам тутамд оногдох хэмжээ 800 гаруйд хүрсэн нь мөн Европ тивд хамгийн муу үзүүлэлтүүдийн нэг болж байна.
Тус улсад вакцинжуулалтад хамрагдаагүй иргэдийг ресторан, үсчин, кино театрт үйлчлүүлэхийг xopиглоод байсан бол одоо гэрээсээ гарахыг нь хүртэл xopиглoжээ.
“Манай иргэдийн гуравны нэг орчим нь тодорхой хэдэн шалтгаанаар гэрээсээ гарах эрхтэй болж байна. Ингэснээр вакцинжуулалтад хамрагдсан болон хамрагдаагүй иргэдийн хавьтлыг үлэмж хэмжээгээр бууруулах юм” гэж Австрийн канцлер Александер Шалленбэрг мэдэгджээ.
Цагдаа нар өнөөдрөөс эхлэн гудамжаар яваа хүмүүсийг зогсоож, вакцинжуулалтад хамрагдсан эсэхийг нь шалгах юм байна. Шинэ xopиг 12 хүртэл насны хүүхдүүд, kopoнaвиpycийн xaлдвap аваад хамгийн багадаа 10 хоногийн өмнө эдгэрсэн хүмүүст үйлчлэхгүйг Австрийн эрүүл мэндийн сайд Вольфганг Мюкштэйн тайлбарлажээ.
Дэлхий даяар kopoнaвиpycийн өвчлөл, эндэгдэл буурч байгаа бол зөвхөн Европ тивд эсрэгээрээ нөхцөл байдал хүндэрч байна.
Австрийн хөрш Герман улсын эрүүл мэндийн сайд Йенс Шпан энэ удаагийн давлагаанд вакцин тариулаагүй хүмүүс голлон өртөх магадлалтайг саяхан анхааруулсан юм. Тус улсын холбооны засгийн газар, орон нутгийн удирдлагууд энэ долоо хоногт шинэ xopиo цээрийн арга хэмжээ авах талаар хэлэлцэх гэж байна.
Эх сурвалж: BBC
Сэтгэгдэл бичих